Дуулал
93 Ехова Хаан болжээ!
Сүр жавхлангаар хувцаслажээ.
Ехова хүч чадлыг хувцас мэт өмсөж,
Бүс мэт бүсэлжээ.
Газар дэлхий хэзээ ч ганхахгүйгээр
Бат тогтжээ.
2 Таны сэнтий эрт үеэс бат тогтсон.
Та өнө мөнхөөс байсан.
3 Ехова минь ээ, гол мөрөн оволзон үерлэсэн.
Гол мөрөн оволзон үерлэж, хүрхрэн шуугьсан.
Гол мөрөн оволзон үерлэж, нүргэлэн дуугарч байна.
4 Гэвч өндөрт оршигч агуу Ехова
Их усны нүргээнээс ч сүртэй,
Далайн аймшигт давлагаанаас ч хүчтэй.
5 Ехова, таны заавар найдвартай.
Ариун байдал бол үүрд таны өргөөний чимэг юм.