Дуулал
Асафын дуу.
2 «Та нар хэдий болтол шударга бусаар шүүж,
Муу хүмүүст тал засах юм бэ? (Села)
3 Дорой буурай, өнчин хүмүүсийг өмгөөл.
Туслах хүнгүй, ядуу хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтоо.
4 Сул дорой, ядуу хүмүүсийг авар.
Тэднийг муу хүмүүсийн савраас салга».
5 Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.
Тэд харанхуйд тэнүүчилж байна.
Дэлхий бүхэлдээ сууриараа ганхаж байна.
6 «Би* ингэж хэлсэн. “Та нар бол бурхад.
Та нар бүгдээрээ Хамгийн дээд Нэгний хөвгүүд.
7 Гэвч та нар бусдын л адил үхнэ.
Ноёдын адил унана!”».
8 Бурхан минь ээ, босож дэлхийг шүүгээч.
Учир нь бүх үндэстэн таных.