Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 7
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Авдар Кириат-иеаримд (1)

      • Зөвхөн Еховад үйлчлэхийг Самуел уриалав (2-6)

      • Израйл Мизпад ялалт байгуулав (7-14)

      • Самуел Израйлыг шүүв (15-17)

1 Самуел 7:3

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 69

1 Самуел 7:10

Товьёг

  • Судалгааны лавлах

    «Итгэлийн жишээ», х. 70

1 Самуел 7:12

Зүүлт

  • *

    «Тусламжийн чулуу» гэсэн утгатай.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 7:1–17

Нэгдүгээр Самуел

7 Ингээд Кириат-иеаримын эрчүүд очиж, Еховагийн авдрыг толгод дээр байдаг Абинадабынх руу авч явжээ. Тэд түүний хүү Елеазарыг ариусгаж Еховагийн авдрыг хамгаалуулахаар болов.

2 Кириат-иеаримд авдрыг аваачсанаас хойш он жил улирсаар 20 жил өнгөрөв. Израйлчууд бүгдээрээ гэмшиж Еховагаас тусламж гуйх болжээ. 3 Тэгэхэд нь Самуел Израйлын ард олонд «Та нар чин сэтгэлээсээ Ехова Бурхан руугаа эргэж ирэх гэж байгаа бол харийн бурхад, Ашторетын шүтээнүүдээ зайлуул. Бүхий л зүрх сэтгэлээ Еховад зориулан зөвхөн түүнд үйлчилбэл тэрбээр та нарыг филистчүүдээс авран хамгаална» гэлээ. 4 Тиймээс израйлчууд Баал болон Ашторетын шүтээнүүдийг зайлуулж, зөвхөн Еховад үйлчилдэг болов.

5 Тэгэхэд нь Самуел: «Израйлчуудыг бүгдийг нь Мизпад цуглуул. Би та нарын төлөө Еховад залбирна» гэжээ. 6 Тэд Мизпад цугларч, худгаас ус татаад Еховагийн өмнө асгаж, тэр өдөр мацаг барив. Тэгээд «Бид Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн» гэцгээв. Самуел Мизпад израйлчуудын шүүгч болжээ.

7 Израйлчуудыг Мизпад цугласныг филистчүүд мэдэв. Филистийн таван ноён тэдэнтэй тулалдахаар хөдөлжээ. Үүнийг сонсоод израйлчууд филистчүүдээс айв. 8 Тэгээд Самуелд «Бидэнд тусалж, филистчүүдээс хамгаалаач гэж Ехова Бурхнаас гуйсаар байгаарай» гэлээ. 9 Самуел Еховад хургаар шатаалт тахил өргөөд израйлчуудын төлөө Еховагаас тусламж гуйн залбирав. Ехова ч залбиралд нь хариулжээ. 10 Самеулыг шатаалт тахил өргөж байхад филистчүүд израйлчуудтай тулалдахаар ирлээ. Ехова тэр өдөр филистчүүдийн дээр асар их хүчтэй аянгын дуу тэнгэрт нүргэлүүлэхэд тэд сандарч үймэлдэв. Ингээд филистчүүд израйлчуудад ялагджээ. 11 Израйлын эрчүүд Мизпагаас гарч, тэднийг мөшгөн хөөж, хядсаар Бет-карын урд талд хүрэв. 12 Дараа нь Самуел нэг чулуу авч Мизпа Иешана хоёрын дунд тавиад «Ехова өнөөг хүртэл бидэнд туслав» гээд тэр чулууг Ебенезер* гэж нэрлэжээ. 13 Филистчүүд израйлчуудын эрхшээлд орж Израйлын газар нутаг руу дахин халдсангүй. Самуелыг амьд байх хугацаанд Ехова израйлчуудыг филистчүүдээс хамгаалж байв. 14 Филистчүүдийн булаан авсан хотууд буюу Екроноос Гат хүртэлх хотууд Израйлын мэдэлд эргэн очжээ. Ийнхүү израйлчууд газар нутгаа филистчүүдээс эргүүлэн авсан юм.

Израйлчууд аморичууд хоорондоо эв найрамдалтай байв.

15 Самуел бүх насаараа Израйлыг шүүсэн юм. 16 Тэрбээр жил бүр Бетел Гилгал Мизпа гурвын хооронд явж, уг хотуудад израйлчуудыг шүүдэг байжээ. 17 Тэгээд Рамад, гэртээ буцаж ирдэг байлаа. Тэнд бас Израйлыг шүүдэг байв. Самуел Рамад Еховад зориулан тахилын ширээ босгожээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах