Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Гашуудал 2
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Гашуудал номын тойм

      • Ехова Иерусалимд хилэгнэсэн нь

        • Өчүүхэн ч өршөөсөнгүй (2)

        • Ехова түүнд дайсан мэт болсон (5)

        • Иеремиа Сионыг бодоод уйлсан (11-13)

        • Цагтаа үзэсгэлэн төгөлдөр байсан хотыг замаар өнгөрөгчид дооглов (15)

        • Сионыг сүйрэхэд дайснууд баярлав (17)

Гашуудал 2:1

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Гашуудал 2:2

Зүүлт

  • *

    Иерусалимыг хэлсэн бололтой.

Гашуудал 2:4

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Гашуудал 2:5

Зүүлт

  • *

    Иерусалимыг хэлсэн бололтой.

Гашуудал 2:8

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Гашуудал 2:9

Зүүлт

  • *

    Эсвэл «Заавар»

Гашуудал 2:10

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Гашуудал 2:11

Зүүлт

  • *

    Эсвэл «газар асгарав»

Гашуудал 2:12

Зүүлт

  • *

    Үгч. «Үр тариа, дарс хаана байна вэ?»

Гашуудал 2:13

Зүүлт

  • *

    «Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

  • *

    «Сионы онгон охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Гашуудал 2:15

Зүүлт

  • *

    «Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Гашуудал 2:17

Зүүлт

  • *

    Үгч. «Дайснуудын чинь эврийг өргөж»

Гашуудал 2:18

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

  • *

    Эсвэл «Нүдээ бүү амраа»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Гашуудал 2:1–22

Гашуудал

א [алэф]

2 Ехова Сионы охиныг* уур хилэнгийнхээ үүлээр ингэж хучих гэж!

Тэрбээр Израйлын гоо үзэсгэлэнг тэнгэрээс газар луу чулууджээ.

Тэрбээр уур хилэнгийнхээ өдөр хөлийн тавиураа мартжээ.

ב [бэт]

 2 Ехова Иаковын бүх байшинг хайр найргүй залгив.

Тэрбээр уурандаа Иудагийн охины* бэхлэгдсэн газруудыг нураав.

Хаант улсыг ноёдтой нь газарт унагаж, гутаан доромжлов.

ג [гимэл]

 3 Тэрбээр догшрон хилэгнэж, Израйлын бүх хүч чадлыг үгүй хийв.

Дайсан ойртоход тэрбээр баруун мутраа татав.

Иаковын нутагт тэрбээр эргэн тойрныхоо бүх юмыг шатаадаг гал мэт дүрэлзэн ассаар байв.

ד [далэт]

 4 Тэрбээр дайсан мэт нумаа хөвчилж, өстөн мэт баруун мутраа далайсан.

Бидний хайрлаж хүндэлдэг бүх хүнийг хөнөөсөөр байв.

Тэрбээр Сионы охины* майхан дээр уур хилэнгээ гал мэт буулгав.

ה [хэ]

 5 Ехова дайсан мэт болж

Израйлыг залгив.

Израйлын бүх цамхгийг залгиж,

Бэхлэгдсэн газруудыг нь устгав.

Иудагийн охиныг* уй гашуу, уйлаан майлаанаар дүүргэв.

ו [вав]

 6 Тэрбээр саравчаа цэцэрлэгт байгаа овоохой шиг нураан хаяв.

Тэрбээр баяр наадмаа дуусгав.

Ехова баяр наадам, амралтын өдрийн тухай дурсамжийг Сионоос арчив.

Тэрбээр зэвүүцэн уурлаж хаан, тахилчийг үл хүндэтгэв.

ז [заяин]

 7 Ехова тахилын ширээгээ голов.

Ариун газраа үл тоов.

Бэхлэгдсэн цамхгуудыг нь дайсанд тушаав.

Тэд Еховагийн өргөөнд баярын өдөр мэт чанга хашхирав.

ח [хэт]

 8 Ехова Сионы охины* хэрмийг устгахаар шийдэв.

Тэрбээр хэмжих шугамаа сунгажээ.

Тэрбээр мутраа буулгалгүй устгасаар байв.

Бэхлэлт, хана хэрмийг уй гашууд автуулав.

Тэд сульдан доройтов.

ט [тэт]

 9 Түүний хаалганууд газарт булагдсан.

Тэрбээр цоож цуургыг нь эвдсэн.

Хаан ба ноёд нь үндэстнүүдэд олзлогджээ.

Хууль* гэж үгүй. Зөнчдөд нь хүртэл Еховагаас үзэгдэл ирэхээ болив.

י [еөд]

10 Сионы охины* ахлагчид газар чимээгүй сууна.

Тэд толгой дээрээ шороо цацаж, таар нөмөрчээ.

Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.

כ [каф]

11 Уйлсаар байгаад нүд минь бүлцийжээ.

Дотор минь үймж байна.

Миний охин, миний ард түмэн сүйрснээс болж,

Хүүхэд, нялхас хотын талбайд ухаан алдаж унаснаас болж элэг зүрх минь эмтрэв*.

ל [ламэд]

12 Тэд ээждээ «Би өлсөөд байна, цангаад байна*» гэж хэлсээр байгаад

Хотын талбайд шархадсан хүн шиг ухаан алдан унаж

Эхийнхээ гар дээр амьсгал хураадаг.

מ [мэм]

13 Иерусалимын охин оо*, би чамайг юутай жишиж,

Эсвэл юутай адилтгах вэ?

Сионы онгон охин* оо, би чамайг тайвшруулахын тулд юутай харьцуулах вэ?

Чиний шарх далай шиг том юм. Хэн чамайг эдгээх вэ?

נ [нүн]

14 Зөнчдийн чинь үзэгдэл хуурамч, хоосон байсан.

Тэд нүглийг чинь илчлээгүй учир чи дайсанд олзлогдсон.

Тэд чамайг төөрөгдүүлэх хуурамч үзэгдэл үздэг байсан.

ס [самэх]

15 Замаар өнгөрөгчид Иерусалимын охиныг* хараад дооглон алга ташиж,

Гайхан шүгэлдэж, толгой сэгсрэн

«Энэ чинь “Дэлхий дахины баяр баясгалан, үзэсгэлэн төгс” гэгддэг хот мөн үү?» гэж хэлнэ.

פ [пэ]

16 Дайснууд чинь бүгдээрээ чамайг элэглэн дооглосон.

Тэд шүгэлдэж, шүдээ хавиран «Бид түүнийг залгичихлаа.

Энэ өдрийг удаан хүлээлээ! Ингээд ирдэг юм байж! Энэ өдрийг үздэг юм байна!» гэж хэлнэ.

ע [аяин]

17 Ехова санаснаа гүйцээж, хэлснээ хэрэгжүүлэн,

Эрт үед тунхагласан үгээ биелүүлэв.

Тэрбээр чамайг хайр найргүй нураав.

Дайснуудыг чинь давуу хүчтэй болгож*, чамайг ялаад баярлах боломжийг тэдэнд олгов.

צ [цади]

18 Сионы охины* хэрэм ээ, оршин суугчид чинь сэтгэл зүрхнээсээ Ехова руу хашхирч байна.

Нулимсаа өдөр шөнөгүй гол мөрөн шиг урсга.

Уйлаад л бай*, бүү амсхий.

ק [көф]

19 Бос! Шөнөжин уйл.

Зүрх сэтгэлээ Еховагийн өмнө ус мэт асга.

Түүн рүү гараа өргөж хүүхдүүддээ амь гуй.

Тэд өлсгөлөнгөөс болж гудамжны мухарт ухаан алдан унаж байна.

ר [рэш]

20 Ехова, та хатуу шийтгэсэн ард түмнээ хараач.

Эмэгтэйчүүд нялх үрсээ, эрүүл чийрэг өсгөж бойжуулсан хүүхдүүдээ идэх ёстой юу?

Тахилчид, зөнчид Еховагийн ариун газар алагдах ёстой юу?

ש [шин]

21 Хөвгүүд, хөгшдийн хүүр гудамжинд хэвтэнэ.

Миний бүсгүйчүүд, залуус илдээр хөнөөгджээ.

Та тэднийг уур хилэнгийнхээ өдөр хөнөөсөн. Та тэднийг хайр найргүй устгасан.

ת [тав]

22 Баярын өдөр хүмүүсийг цуглуулдаг шиг, та зүг бүрээс аймшгийг дуудсан.

Еховагийн уур хилэнгийн өдөр хэн ч зугтаагүй, хэн ч амьд үлдээгүй.

Төрүүлж өсгөсөн хүүхдүүдийг минь дайснууд хүйс тэмтэрчээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах