Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Дэд хууль 9
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Дэд хууль номын тойм

      • Израйлчуудад газар нутгийг өгсний учир (1-6)

      • Израйлчууд Еховаг дөрвөн удаа уурлуулав (7-29)

        • Алтан тугал (7-14)

        • Мосе өршөөл эрэн залбирав (15-21, 25-29)

        • Дахин гурван удаа уурлуулав (22)

Дэд хууль 9:6

Зүүлт

  • *

    Үгч. «хөшүүн хүзүүтэй»

Дэд хууль 9:10

Зүүлт

  • *

    Үгч. «хуруугаараа»

Дэд хууль 9:26

Зүүлт

  • *

    Эсвэл «өв»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Дэд хууль 9:1–29

Дэд хууль

9 Израйл аа, сонс! Та нар өнөөдөр өөрсдөөсөө агуу, хүчирхэг үндэстнүүдийн тэнгэрт тулам хана хэрэмтэй том том хотуудыг эзлэн авахаар Иорданыг гатлах гэж байна. 2 Тэндхийн хүмүүс аварга биетэй, өндөр нуруутай анакчууд гэдгийг та нар мэднэ. Тэдний талаар “Хэн Анакийн үр удмыг сөрөн зогсож чадах билээ?” гэлцэхийг та нар сонссон. 3 Иймээс Ехова Бурхан чинь та нарын өмнө гатлан явна гэдгийг өнөөдөр мэдтүгэй! Тэрбээр шатаах гал мэт бөгөөд тэднийг газрын хөрснөөс арчина. Ехова амласнаараа тэднийг нүдэн дээр чинь та нарын мэдэлд өгөх тул та нар тэднийг даруй эзлэн авч, устгана.

4 Ехова Бурхан чинь тэднийг хөөн зайлуулахад та нар дотроо “Ехова биднийг үнэнч шударга байсан болохоор энэ газар нутгийг эзэмшүүлэхээр авчирсан” гэж битгий бод. Учир нь Ехова тэдгээр үндэстнийг бузар муу явдлаас нь болж хөөн зайлуулах юм. 5 Та нар өөрсдийнхөө сайнд тэдний нутгийг эзэлж авах гэж байгаа юм биш ээ. Харин Ехова тэднийг бузар муу явдлаас нь болж, бас Ехова эцэг өвгөд чинь болох Абрахам, Исаак, Иаковт амласан амлалтаа биелүүлэх гэж хөөн зайлуулна. 6 Ехова Бурхан чинь та нарыг үнэнч шударга болохоор энэ сайхан газар нутгийг эзэмшил болгон өгч байгаа юм биш гэдгийг санаж яв. Та нар бол зөрүүд муйхар* ард түмэн.

7 Та нар цөлд Ехова Бурхнаа уурлуулж байснаа марталгүй санаж яв. Та нар Египетээс гарсан өдрөөсөө хойш энд иртлээ Еховад тэрсэлсэн. 8 Хоребт байхдаа ч Еховаг уурлуулсан. Ехова уурлан хилэгнэж, та нарыг газрын хөрснөөс арчих гэж байлаа. 9 Би Еховагийн та нартай байгуулсан гэрээний чулуун хавтангуудыг авахын тулд уул өөд гарч, тэнд 40 өдөр, 40 шөнө байхдаа юу ч идээгүй, юу ч уугаагүй. 10 Тэгээд Ехова надад өөрийнхөө* бичсэн хоёр чулуун хавтанг өгсөн. Ехова та нарыг цуглуулж, уулан дээрээс, галан дундаас айлдсан түүний бүх үг тэр хавтангууд дээр байсан. 11 Ехова надад 40 өдөр, 40 шөнийн эцэст гэрээний хоёр чулуун хавтанг өгсөн. 12 Тэгээд Ехова надад “Хурдхан шиг доошоо буу. Египетээс авчирсан ард түмэн чинь завхарч гүйцлээ. Тэд миний яв гэсэн замаас маш хурдан хазайлаа. Өөрсдөдөө металл шүтээн хийсэн байна” гэсэн юм. 13 Ехова дараа нь надад “Би энэ ард түмнийг зөрүүд гөжүүд гэдгийг нь харлаа. 14 Би тэднийг устгаж, нэрийг нь тэнгэрийн доороос арчих тул надад бүү саад бол. Би чамайг тэднээс хүчирхэг, тэднээс олон хүнтэй үндэстэн болгоно” гэсэн.

15 Тэгээд би гал дүрэлзэж байгаа уулаас гартаа гэрээний хоёр хавтанг бариад буусан. 16 Тэгээд та нарыг Ехова Бурхныхаа эсрэг нүгэл үйлдэж өөрсдөдөө зориулж металл тугал хийсэн байсныг би харсан. Та нар Ехова Бурхныхаа яв гэсэн замаас маш хурдан хазайсан байв. 17 Би барьж байсан хоёр хавтангаа доош шидэж, та нарын нүдэн дээр буталсан. 18 Тэгээд би өмнөх шигээ Еховагийн өмнө 40 өдөр, 40 шөнө сунаж мөргөсөн. Та нар Еховагийн өмнө бузар мууг үйлдэн нүгэл үйлдэж, уур хилэнг нь хөдөлгөсөн учраас би юу ч идэж уугаагүй. 19 Яагаад гэвэл Ехова та нарт уурлан хилэгнэж, устгах гэж байсан учраас би ихэд айсан юм. Харин Ехова тэр үед ч намайг сонссон.

20 Ехова Ааронд бас маш их уурлаж, устгах гэж байхад нь би Аароны төлөө мөн залбирсан. 21 Тэгээд би та нарын нүгэл үйлдэж хийсэн тугалыг авч галд шатаагаад буталж, нарийн тоос болтол нь нунтаглаад уулаас урсаж байгаа горхи руу цацсан.

22 Та нар бас Табера, Масса, Киброт-хаттаавад Еховаг уурлуулсан. 23 Ехова та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа “Явж, миний та нарт өгөх газар нутгийг эзэмш” гэсэн. Харин та нар дахиад л Ехова Бурхныхаа тушаалыг дагалгүй тэрсэлж, түүнд итгэж найдаагүй, үгэнд нь ч ороогүй. 24 Намайг та нарыг мэддэг болсон цагаас хойш л та нар Еховад тэрсэлсэн.

25 Тиймээс би Еховагийн өмнө 40 өдөр, 40 шөнө сунаж мөргөсөн. Нэгэнт Ехова та нарыг устгана гэж хэлсэн учраас би тийнхүү сунаж мөргөсөн юм. 26 Тэгэхэд би Еховад залбирч “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, ард түмнээ битгий устгаач. Тэд бол таны өмч*. Та сүр жавхлангаа харуулж, хүчит мутраараа тэднийг Египетээс чөлөөлсөн шүү дээ. 27 Та зарц Абрахам, Исаак, Иаковаа санаач. Энэ ард түмний зөрүүд зан, хорон муу явдал, гэм нүглийг битгий анхаараач. 28 Таны биднийг гаргаж авчирсан нутгийн хүмүүс: «Ехова өгнө гэж амласан нутагтаа тэднийг аваачиж чадаагүй. Тэднийг үзэн ядсандаа цөлд авчирч алжээ» гэцгээнэ шүү дээ. 29 Тэд таны агуу хүч, сунгасан мутраараа гаргаж авчирсан таны ард түмэн, таны эзэмшил билээ” гэж хэлсэн.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах