Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Гашуудал 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Гашуудал номын тойм

      • Иерусалимын бүслэлтийн аймшигт үр дагавар

        • Хоол хүнсний хомсдол (4, 5, 9)

        • Эмэгтэйчүүд хүүхдүүдээ чанав (10)

        • Бурхан уураа гаргав (11)

Гашуудал 4:20

Зүүлт

  • *

    Эсвэл «тосолсон»

Гашуудал 4:21

Зүүлт

  • *

    «Едомын охин» гэдгээр Едомын ард түмнийг уран яруу хэлжээ.

Гашуудал 4:22

Зүүлт

  • *

    «Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

  • *

    «Едомын охин» гэдгээр Едомын ард түмнийг уран яруу хэлжээ.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Гашуудал 4:1–22

Гашуудал

א [алэф]

4 Гялалзаж гялтганасан шижир алт өнгөө ингэж алдах ч гэж дээ!

Ариун газрын чулуунууд гудамж болгоны мухарт ингэж хэвтэх ч гэж дээ!

ב [бэт]

 2 Шижир алт шиг үнэ цэнтэй байсан Сионы хүндэт хөвгүүд

Одоо ваарчны гарын бүтээл,

Шавар ваар мэт тооцогдох ч гэж дээ!

ג [гимэл]

 3 Чононцрууд хүртэл бэлтрэгээ хөхүүлдэг байхад

Миний охин, миний ард түмэн зэлүүд газрын тэмээн хяруул шиг харгис болжээ.

ד [далэт]

 4 Хөхүүл хүүхэд цангаснаас болж хэл нь тагнайдаа наалджээ.

Хүүхдүүд талх гуйх боловч хэн ч юу ч өгөхгүй юм.

ה [хэ]

 5 Тансаг амттан иддэг байсан хүмүүс гудамжинд өлбөрч байна.

Час улаан чамин хувцас өмсөж өссөн хүмүүс үнс нурман дунд хэвтэнэ.

ו [вав]

 6 Миний охин, миний ард түмний хүртсэн шийтгэл нүгэлт Содомынхоос ч хатуу.

Содом хормын дотор устгагдсан билээ. Түүнд туслах хэн ч байгаагүй.

ז [заяин]

 7 Назирууд нь цаснаас цэвэр, сүүнээс цагаан,

Шүрнээс улаан байв. Тэд өнгөлсөн индранил шиг байлаа.

ח [хэт]

 8 Одоо тэд хөөнөөс ч хар болжээ.

Гудамжинд таарсан хүмүүс тэднийг таньдаггүй.

Ясыг нь бүрхсэн арьс нь үрчийж, хуурай мод шиг болсон байна.

ט [тэт]

 9 Илдээр хөнөөгдсөн хүмүүс өлсгөлөнгөөр үхэгсдээс дээр.

Талбайн ургацгүйгээс болж үхэж үрэгдэж буй хүмүүсээс дээр.

י [еөд]

10 Өр нимгэн бүсгүйчүүд өөрсдийн гараар хүүхдүүдээ чанав.

Миний охин, миний ард түмнийг сүйрэх үед хүүхдүүд нь гашуудлын хоол болсон юм.

כ [каф]

11 Ехова уураа гаргаж,

Дүрэлзсэн хилэнгээ асгав.

Сионд гал тавьж, суурьтай нь шатаав.

ל [ламэд]

12 Иерусалимын хаалгаар өстөн дайсан орно гэж

Дэлхийн хаад ч, үржил шимтэй газрын оршин суугчид ч итгээгүй.

מ [мэм]

13 Энэ нь зөнчдийнх нь нүгэл, тахилчдынх нь алдаанаас болсон юм.

Тэд хотод байсан зөв шударга хүмүүсийн цусыг урсгасан билээ.

נ [нүн]

14 Тэд сохор хүн шиг гудамжаар тэнэсэн.

Хувцас нь цусанд будагдсан тул

Хэн ч хүрч чаддаггүй.

ס [самэх]

15 Хүмүүс: «Зайл! Бузрууд аа! Зайл, зайл! Бидэнд битгий хүр!» гэж тэдэн рүү хашхирдаг.

Учир нь тэд орон гэргүй болсон тул тэнүүчлэн явдаг.

«Тэд бидэнтэй хамт байж болохгүй» гэж үндэстнүүд ярьдаг.

פ [пэ]

16 Ехова тэднийг тараасан.

Тэрбээр тэднийг сайшаан харахаа болино.

Хүмүүс тахилчдыг үл хүндэтгэж, ахлагчдыг таашаахгүй».

ע [аяин]

17 Тусална гэж горьдон хүлээсээр нүд чиллээ.

Аварч чадахгүй үндэстнийг тусална гэж бид горьдсоор л байлаа.

צ [цади]

18 Дайснууд алхам бүрийг маань отож байгаа учраас бид гудамж талбайгаар явж чадахгүй байна.

Бидний төгсгөл ойртжээ. Өдөр хоногууд маань дуусжээ. Бидний төгсгөл ирж байна.

ק [көф]

19 Мөшгөгчид тэнгэрт нисэх бүргэдээс ч илүү хурдан байв.

Тэд уулан дээр биднийг мөшгөж зэлүүд газар отсон.

ר [рэш]

20 Амь амьсгал минь болсон, Еховагийн сонгосон* хүн дайснуудын ухсан том нүхэнд унав.

Бид түүний тухай «Үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарцгаая» гэж ярьдаг байлаа.

ש [син]

21 Уз нутагт амьдардаг Едомын охин* оо, баярлан баяс, хөгжин цэнгэ.

Гэхдээ чамд бас аягатайг өгнө. Чи ууж согтоод нүцгэн биеэ ил гаргана.

ת [тав]

22 Сионы охин* оо, гэм буруугийн чинь шийтгэл дууслаа.

Тэрбээр чамайг дахин олзлуулахгүй.

Харин Едомын охин* оо, тэрбээр гэм бурууг чинь анхаарч

Нүгэл хилэнцийг чинь илчилнэ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах