Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Шүүгчид 19
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Шүүгчид номын тойм

      • Бениаминчууд Гибеад хүчингийн хэрэг үйлдэв (1-30)

Шүүгчид 19:6

Зүүлт

  • *

    Эсвэл «сэтгэлээ баясга»

Шүүгчид 19:18

Зүүлт

  • *

    Эсвэл «Би Еховагийн өргөөнд үйлчилдэг» гэсэн бололтой.

Шүүгчид 19:24

Зүүлт

  • *

    Эсвэл «тэднийг хүчирхийлж, хүссэнээ хий»

Шүүгчид 19:26

Зүүлт

  • *

    Үгч. «эзнийхээ»

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Шүүгчид 19:1–30

Шүүгчид

19 Израйл хаангүй байсан тэр үед Ефраимын уулархаг нутгийн алс бөглүү газарт амьдардаг леви хүн Иудагийн Бетлехемээс нэгэн эмэгтэйг татвар эмээ буюу эхнэрээ болгон авав. 2 Гэвч тэр эмэгтэй завхайрч, нөхрөө орхин Иудагийн Бетлехемд байдаг эцгийнхээ гэр лүү явж, тэндээ дөрвөн сар амьдарчээ. 3 Нөхөр нь түүнийг ятгаж буцааж авчрахаар зарцаа дагуулан хоёр илжигтэй явлаа. Түүнийг очиход эмэгтэй эцгийнхээ гэр лүү дагуулж оров. Хадам эцэг нь хүргэнээ хараад баярлан угтжээ. 4 Тэгээд түүнийг гэрт нь гурав хонохыг ятгав. Тэд идэж ууцгаан, залуу тэнд гурав хонов.

5 Дөрөв дэх өдөр нь тэднийг өглөө эрт босоод явах гэтэл хадам эцэг нь хүргэндээ «Юм идэж хүч тэнхээгээ сэлбээд яв» гээд 6 хамт сууж, идэж ууцгаав. Дараа нь хадам эцэг нь: «Өнөөдөр эндээ хоноод тухлаарай*» гэлээ. 7 Түүнийг явахаар боссонд хадам эцэг нь шалж гуйсаар байсан тул тэрбээр дахин нэг хонов.

8 Тав дахь өдөр нь өглөө эрт босоод явах гэтэл хадам эцэг нь: «Юм идэж хүч тэнхээгээ сэлбэ» гэлээ. Тэгээд хэн хэн нь аажуу уужуу байж байтал бараг орой болов. Тэд идэж ууцгааж байлаа. 9 Түүнийг татвар эм, зарцтайгаа хамт явах гэж босоход нь хадам эцэг нь: «Одоо бараг орой болжээ. Хоноод яваач. Шөнө ч болох нь. Өнөөдөр эндээ хоноод тухал. Маргааш та нар өглөө эрт босоод гэр лүүгээ явж болно шүү дээ» гэлээ. 10 Гэтэл өнөөх эр дахиж хономооргүй байсан тул хоёр илжгээ эмээллэж, татвар эм, зарцаа дагуулан Иебус буюу Иерусалим хүртэл явав.

11 Тэднийг Иебуст дөхөж очиход нар жаргах дөхөж байлаа. Иймд зарц нь эзнээсээ «Иебусчүүдийн энэ хотод саатаж, хоноглох уу?» гэж асуулаа. 12 Гэвч эзэн нь: «Израйлын биш, харийн энэ хотод хонохгүй. Гибеа хүртэл явъя» гэв. 13 Тэгээд тэрбээр: «Явж, Гибеа юм уу Рамад хүрэхийг бодъё. Аль нэгэнд нь хоноё» гэжээ. 14 Ингээд явсаар Бениамины Гибеад ойр очиход нь нар жаргаж байв.

15 Тэд аян замаа үргэлжлүүлэлгүй, Гибеад хоноглохоор хот руу оров. Ингээд тэд хотын талбайд очиж суулаа. Гэвч тэднийг гэртээ хонуулах хүн байсангүй. 16 Үдэш нь нэгэн өвгөн талбайгаасаа буцаад явж байжээ. Тэрбээр Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад түр зуур амьдарч байв. Тэр хотын оршин суугчид нь бениаминчууд байлаа. 17 Өвгөн талбайд сууж байгаа аянчныг олж хараад «Чи хаа хүрч явна вэ? Хаанаас ирсэн юм бэ?» гэхэд 18 тэрбээр: «Би Ефраимын уулархаг нутгийн алс бөглүү газарт амьдардаг юм. Бид Иудагийн Бетлехемд оччихоод Еховагийн өргөө рүү явж байна*. Дараа нь нутаг руугаа явна. Харин энд намайг гэртээ хонуулах хэн ч алга. 19 Татвар эм, зарц бид гуравт илжгэндээ өгөх сүрэл, тэжээл, өөрсдөө идэх талх, уух дарс хүрэлцээтэй байгаа. Хоол хүнс хангалттай байна» гэлээ. 20 Өвгөн: «Манайд зочилно уу. Би хэрэгтэй юмаар чинь хангая. Энэ талбайд л хонож болдоггүй юм шүү!» гээд 21 тэднийг гэртээ аваачиж, илжгэнд нь тэжээл өгөв. Тэгээд тэд хөлөө угаагаад идэж уув.

22 Тэднийг тухалж байх зуур хотын үл бүтэх хүмүүс гэрийг нь бүслээд хаалгыг нь балбаж, гэрийн эзэн өвгөнд «Танайд ирсэн эрэгтэйг гаргаж өг. Бид түүнтэй хурьцъя» гэцгээж байлаа. 23 Тэгэхэд гэрийн эзэн гарч «Ах дүү нар минь ээ, ийм муухай юм битгий хийгээч. Энэ хүн бол манай зочин. Ийм шившигтэй юм битгий хий. 24 Энд миний онгон охин, энэ эрэгтэйн татвар эм хоёр байна. Тэднийг гаргаж өгье. Үнэхээр өөр аргагүй бол та нар тэднийг доромжил*. Харин энэ эрэгтэйд ийм шившигтэй юм хийх учиргүй» гэлээ.

25 Гэвч өнөөх эрчүүд өвгөний үгийг ойшоосонгүй. Иймд леви хүн татвар эмээ барьж аваад гаргаж өгөв. Тэд түүнийг шөнөжин хүчирхийлж, доромжлоод үүр хаяарахад явуулав. 26 Эмэгтэй үүрээр нөхрийнхөө* хоноглосон өвгөний гэрийн үүдэнд очоод хөсөр унаж, нар мандтал хэвтжээ. 27 Нөхөр нь өглөө босоод замд гарахаар гэрийн хаалгыг онгойлгов. Тэгтэл татвар эм нь хоёр гараа босгон дээр тавиастай, үүдэнд хэвтэж байлаа. 28 Нөхөр нь түүнд «Босоорой. Явъя» гэхэд хариу байсангүй. Тэгээд түүнийг илжгэн дээрээ тэгнээд гэрийн зүг явав.

29 Эрэгтэй гэртээ очоод хутга авч, татвар эмийнхээ цогцсыг 12 хэсэг болгон мөчлөн хуваагаад Израйлын овог тус бүрд нэг нэгийг явуулжээ. 30 Хүмүүс түүнийг нь хараад «Египетээс гарсан өдрөөс хойш өнөөг хүртэл Израйлд ийм явдал болж байгаагүй. Бид ийм юм үзэж хараа ч үгүй. Энэ хэргийг анхааралдаа авч, хэлэлцэн зөвлөлдөж, яах ёстойг хэлцгээнэ үү» гэцгээжээ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах