Дуулал
Корагийн хөвгүүдийн дуу.
87 Бурхан ариун уулан дээр хотоо байгуулсан.
2 Ехова Сионы хаалгануудыг
Иаковын майхнуудаас илүү хайрладаг.
3 Жинхэнэ Бурхны хот оо, хүмүүс чиний тухай гайхалтай зүйлийг ярьдаг. (Села)
4 Намайг мэдэгчдийн тоонд би Рахаб, Вавилоныг оруулна.
Тэдний дунд Филист, Тир, Куш бас бий.
Хүн бүр тэнд төрсөн гэгдэнэ.
5 Хүмүүс Сионы тухай
«Хүн бүр тэнд төрсөн» гэлцэнэ.
Хамгийн дээд Нэгэн Сионыг бат тогтооно.
6 Ехова ард түмнүүдийг бүртгэхдээ
«Энэ хүн тэнд төрсөн» гэж тунхаглана. (Села)
7 Дуучид болон тойрон бүжиглэгчид:
«Чи миний бүх сайн сайхны эх ундарга юм» гэж хэлнэ.