Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 2 Самуел 20
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

2 Самуел номын тойм

      • Шебагийн бослого; Иоаб Амасаг хөнөөв (1-13)

      • Шебаг нэхэн хөөж толгойг нь тасдав (14-22)

      • Давидын засаг захиргаа (23-26)

2 Самуел 20:1

Зүүлт

  • *

    Эсвэл «майхнууд» гэсэн бололтой.

Төстэй орчуулга

Холбоотой зүйлийг харъя гэвэл зүйлийн дугаар дээр дарна уу.
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
2 Самуел 20:1–26

Хоёрдугаар Самуел

20 Бениамин овгийн Бихригийн хүү Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч эвэр бүрээ үлээгээд «Бид Давидтай ямар ч холбоогүй. Иессигийн хүү Давидаас бид юу ч олж долоохгүй! Израйлчууд аа, бурхад* руугаа явцгаа!» гэжээ. 2 Тэгэхэд Израйлын эрчүүд Давидыг дагахаа болин Бихригийн хүү Шебаг дагав. Харин Иудагийн эрчүүд хаанаа даган Иорданоос Иерусалим хүртэл явсан билээ.

3 Давид Иерусалим дахь ордондоо ирээд ордноо сахиулахаар үлдээсэн 10 татвар эмээ харуул манаатай байшинд байлгав. Тэднийг хоол хүнсээр хангаж байсан боловч нэг ч удаа тэдэнтэй ойртсонгүй. Тэд үхэн үхтлээ хорионд байж, нөхөртэй хэр нь бэлэвсэн хүн шиг амьдарчээ.

4 Давид хаан Амасад «Иудачуудыг гурван хоногийн дотор над дээр цуглуул. Чи өөрөө бас ирээрэй» гэв. 5 Тиймээс Амаса иудачуудыг цуглуулахаар явсан боловч өөрөө хааны товлосон цагаас хоцорч иржээ. 6 Давид Абишаид «Бихригийн хүү Шеба Абсаломоос илүү аюул тарьж мэднэ. Миний цэргүүдийг дагуулж яваад түүнийг мөшгөн хөө. Тэгвэл тэр бэхлэлттэй хотууд руу зугтаж чадахгүй» гэлээ. 7 Ингээд Иоабын цэргүүд, херетчүүд, пелетчүүд болон бүх хүчит эрс Бихригийн хүү Шебаг мөшгөн хөөхөөр Иерусалимаас хөдөлжээ. 8 Тэднийг Гибеон дахь бул чулууны ойролцоо байхад Амаса тэдэнтэй уулзахаар очив. Иоаб өвч зэвсэглэсэн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байлаа. Иоабыг урагш алхахад илд нь унав.

9 Иоаб Амасад «Сайн явж байна уу, анд минь?» гээд үнсэх гэж байгаа дүр эсгэн баруун гараараа сахлаас нь барив. 10 Амаса Иоабын гарт илд байгааг анзаарсангүй. Иоаб илдээрээ Амасагийн хэвлий рүү дүрэхэд гэдэс дотор нь газарт цувжээ. Амасаг үхлийн шарх авсан тул Иоаб дахин дүрсэнгүй. Тэгээд Иоаб болон түүний ах Абишаи хоёр Бихригийн хүү Шебаг мөшгөн хөөв.

11 Иоабын эрсийн нэг нь Амасагийн дэргэд зогсоод «Иоабын талд байгаа хэн боловч, Давидын талд байгаа хэн боловч Иоабыг дага!» гэлээ. 12 Тэр хооронд Амаса цус нөжиндөө хутгалдан замын голд хэвтэж байв. Бүх хүн дэргэдүүр нь өнгөрөхдөө зогсож, Амасаг харж байсан болохоор өнөөх эр түүнийг замаас холдуулаад хувцсаар бүтээжээ. 13 Амасаг замаас холдуулсны дараа бүх хүн Иоабыг дагаж, Бихригийн хүү Шебагийн араас мөшгөн хөөв.

14 Шеба Израйлын бүх овгоор дайран өнгөрч Бет-маакагийн Абелд хүрэв. Бихричүүд цуглаж араас нь дагалаа.

15 Иоаб цэргүүдтэйгээ ирээд Шебагийн байсан Бет-маакагийн Абелыг бүслэв. Тэд хотын хэрмийн гаднах хориглолтыг давахын тулд шороо овоолов. Дараа нь Иоабтай хамт яваа бүх хүн хотын хэрмийг нураахаар доороос нь ухахад 16 нэгэн ухаалаг эмэгтэй хотоос тэднийг дуудаж «Эрчүүд ээ, сонсооч, хэлэх үгийг минь сонсоно уу! Иоабт “Танд хэлэх юм байна. Наашаа ирж болгооно уу” гээд хэлээд өгөөч» гэв. 17 Тиймээс Иоабыг тэр эмэгтэй рүү дөхөж ирэхэд «Та Иоаб мөн үү?» гэлээ. «Тийм ээ, мөн байна» гэж Иоабыг хариулахад өнөөх эмэгтэй: «Шивэгчнийхээ хэлэх үгийг сонсооч» гэв. Иоабыг «Яригтун» гэхэд 18 тэр эмэгтэй: «Дээр үед хүмүүс асуудлаа шийдэх хэрэгтэй бол “Абелд очоод асуу” гэдэг байсан. 19 Би бол эвийг эрхэмлэдэг, үнэнч израйл хүн билээ. Та нар Израйлын эх болсон хотыг устгах гэж байна. Та нар юунд Еховагийн өвийг үгүй хийх гээд байгаа юм бэ?» гэхэд 20 Иоаб хариуд нь «Хотыг устгая гэсэн бодол надад огт байхгүй. 21 Тэгээд ч энэ бидний зорилго биш. Харин танай хотод Давид хаанд тэрсэлсэн, Ефраимын уулархаг нутгийн Бихригийн хүү Шеба гэгч бий. Зөвхөн түүнийг надад тушаавал би хотыг орхиж явна» гэлээ. Тэгэхэд өнөөх эмэгтэй Иоабт «Түүний толгойг хэрэм дээрээс тан руу шидье» гэж хэлэв.

22 Тэр мэргэн эмэгтэй хотынхоо ард олон дээр очив. Тэд Бихригийн хүү Шебагийн толгойг тасдаж Иоаб руу шиджээ. Тэгээд Иоабыг бүрээ үлээхэд цэргүүд хотыг орхин гэр гэр лүүгээ явжээ. Иоаб Иерусалимд хаан дээр ирлээ.

23 Иоаб нь Израйлын бүх цэргийн жанжин, Иехоиадагийн хүү Бенаиа нь херетчүүд, пелетчүүдийн захирагч, 24 Адорам албадлагын ажилчдын хариуцагч, Ахилудын хүү Иехошафат хэрэг хөтлөгч, 25 Шева бичээч, Задок Абиатар хоёр тахилч, 26 иаир хүн Ира Давидын тэргүүн түшмэл байлаа.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах