Дуулал
Удирдаачид: Иедутун*. Давидын дуу.
39 «Хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд
Болгоомжтой байх болно*.
Муу хүмүүс дэргэд минь байгаа цагт
Амаа хазаарлана» гэж би хэлсэн.
2 Би амаа хамхиж, дуугаа хураасан.
Сайн юмны тухай ч яриагүй.
Гэвч миний зовлон шаналал улам нэмэгдсэн.
3 Зүрх минь миний дотор шатсан.
Намайг эргэцүүлэн бодох* зуур халуу шатсаар байсан.
Тэгээд би ингэж хэлсэн.
4 «Ехова! Төгсгөл минь ямар болохыг,
Өдөр хоног минь хэд болохыг мэдүүлж өгөөч.
Тэгвэл миний амьдрал хэр богино гэдгийг би мэдэж авна.
5 Үнэндээ та надад богино амьдрал хайрласан билээ.
Миний амьдрал таны хувьд хоромхон зуурынх.
Хүн хэдий хүч чадалтай байлаа ч ердөө л нэг амьсгал юм. (Села)
6 Хүн сүг сүүдэр шиг л явдаг.
Юу ч биш юмны араас яардаг.
Хэнд үлдэхийг ч мэдэхгүй, эд хөрөнгө хураадаг.
7 Тэгэхлээр Ехова минь ээ, би юунд найдах вэ?
Та бол миний цорын ганц найдвар юм.
8 Намайг бүх нүглээс авраач.
Мунхаг хүний доог тохуу бүү болгооч.
9 Би дуугүй байсан.
Амаа нээж чадаагүй.
Яагаад гэвэл энэ бүхнийг та учруулсан юм.
10 Над дээр учруулсан гамшгаа арилгаач.
Та мутраараа намайг цохисон учир би туйлдсан.
11 Та алдаа гаргасан хүнийг шийтгэж, үйл хэргийг нь залруулдаг.
Эрвээхэй хувцас иддэгийн адил, та түүний үнэ цэнтэй бүхнийг устгадаг.
Хүн гэгч ердөө л нэг амьсгал юм. (Села)
12 Ехова, залбирлыг минь сонсооч.
Тусламж гуйн хашхирахыг минь чагнаач.
Нулимсыг минь хараач.
Би таны хувьд харийн хүн,
Өвөг дээдэс шигээ цагаач* шүү дээ.
13 Намайг ширүүн харахаа болиоч.
Тэгвэл би ул мөргүй болохоосоо өмнө хөөрөн баярлана».