Естер
10 Ахашверош хаан эх газар, далайн арлууд гээд өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр дэх ард иргэдээр албадлагын ажил хийлгэдэг байжээ.
2 Эрх мэдэл, хүч чадлаараа хийсэн бүх үйлсийг нь болон хааны өргөмжилсөн Мордехаин суу алдрын тухай дэлгэрэнгүй түүхийг Меде, Персийн хаадын шастирт тэмдэглэсэн юм. 3 Иудей хүн Мордехаи, Ахашверош хааны дараа ордог хүн байлаа. Тэрбээр иудейчүүдийн дунд агуу бөгөөд олон ах дүүсийнхээ хүндэтгэлийг хүлээсэн, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөдөг, тэдний бүх үр удмыг амар тайван амьдруулахын төлөө зүтгэдэг* хүн байв.