Дуулал
Удирдаачид: махалат*. Маскил*. Давидын дуу.
53 Мунхаг хүн дотроо
«Ехова байхгүй» гэж боддог.
Тийм хүний үйлс зөв бус, завхран гажуудсан бөгөөд жигшүүртэй.
Сайныг үйлддэг хүн нэг ч алга.
2 Харин Бурхан тэнгэрээс хүмүүсийг харж
Хэрсүү хүн байгаа эсэхийг, Еховагийн удирдлага зааврыг хайдаг хүн байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.
3 Тэд бүгдээрээ замаасаа хазайсан.
Бүгд завхран гажуудсан.
Сайныг үйлддэг хүн алга.
Бүр ганц ч алга.
4 Мууг үйлдэгчдийн нэг нь ч ойлгодоггүй гэж үү?
Тэд миний ард түмнийг талх шиг ховдоглон иддэг.
Тэд Еховаг дууддаггүй.
5 Гэвч тэд айдаст автана.
Урьд нь хэзээ ч үзэж байгаагүй айдаст автана*.
Учир нь Бурхан чам руу дайрдаг хүмүүсийн ясыг тараана.
Ехова тэднийг голсон учир чи тэднийг гутамшиг болгоно.
6 Израйлын аврагч Сионоос ирэх болтугай!
Еховаг олзлогдсон ард түмнээ эргүүлж авчрахад
Иаков баярлаж, Израйл баясах болтугай!