Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 12
  • Хүмүүс өндөр цамхаг барьсан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүмүүс өндөр цамхаг барьсан нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 12

ӨГҮҮЛЛЭГ 12

Хүмүүс өндөр цамхаг барьсан нь

ОН ЖИЛ улиран өнгөрчээ. Ноагийн хөвгүүд олон хүүхэд төрүүлжээ. Тэд өсөж олшроод, мөн л үр хүүхэдтэй болжээ. Удалгүй дэлхий олон хүнтэй болов.

Тэдний нэг нь Ноагийн жич хүү Нимрод байлаа. Нимрод, хүн амьтны аль алийг нь алдаг муу хүн байлаа. Түүнээс гадна, өөрийгөө хаанаар өргөмжилж, хүмүүсийг захирах болжээ. Бурхан түүнд дургүй байв.

Тэр үед бүх хүн нэг хэлээр ярьдаг байжээ. Нимрод хүмүүсийг захирахын тулд бүх хүнийг нэг дор байлгахыг хүсэж байлаа. Тэгээд түүний юу хийснийг чи мэдэх үү? Хот барьж, өндөр цамхаг босгохыг хүмүүст тушаажээ. Тэднийг тоосго хийж байгааг зураг дээрээс хар даа.

Ехова Бурханд энэ барилга таалагдсангүй. Бурхан хүмүүсийг дэлхий даяар тараан суурьшуулах хүсэлтэй байв. Гэвч хүмүүс: «Алив, бүгдээрээ хот барьж, тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг босгоё. Тэгвэл бид алдаршина!» гэж хэлэлцжээ. Хүмүүс Бурхныг биш, өөрсдийгөө алдаршуулахыг хүсэж байлаа.

Тиймээс Бурхан хүмүүсийг цамхаг барихыг нь болиулжээ. Яаж болиулсныг чи мэдэх үү? Бурхан тэднийг гэнэт өөр өөр хэлээр ярьдаг болгочихжээ. Барилгачид бие биеэ ойлгож чадахаа болив. Тийм учраас энэ хотыг Бабел буюу Вавилон гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь «хутгалдуулан самууруулах» гэсэн утгатай ажээ.

Тэгээд хүмүүс Бабелаас нүүж эхэлсэн. Ижил хэлээр ярьдаг хүмүүс хэсэг бүлэг болон нийлж, хамтдаа амьдрахаар дэлхийн өнцөг булан бүрд таран оджээ.

Эхлэл 10:1, 8–10; 11:1–9.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах