Дэлхий дээр мөнх амьдран жаргагтун!
Энэ товхимол нь дэлхий болон түүн дээр орших бүх зүйлийг хэн бүтээснийг мэдэхэд тань туслах зорилгоор хэвлэгдсэн юм. Дэлхийг бүтээсэн Бурхан нэртэй гэдгийг та мэдэх болно. Түүнчлэн, Бурхан юуны тулд хүнийг бүтээсэн ба та дэлхий дээр хэрхэн мөнх амьдран жаргаж болох талаар тайлбарлана.
Энэ бүхнийг илүү сайн төсөөлөхөд эдгээр зураг танд тусална гэдэгт бид найдаж байна. Илүү ихийг мэдэж авахын тулд зургийн тайлбар дахь Библийн ишлэлийг унших нь зүйтэй. Тийнхүү, Библид байдаг Бурханы гайхамшигт амлалтын тухай та өөрөө уншиж болох ба биелэлтийг нь биеэрээ үзэхийн тулд Бурханы санаа бодлын дагуу юу хийвэл зохистойг мэдэх болно.
Бусад хүмүүст туслахыг хүсвэл та энэ товхимлыг ашиглаж болно. Та хүүхэдтэй бол Бурханы тухай мэдэхэд нь тэдэндээ туслахын үүднээс бас ашиглаж болно. Хэрвээ таны амьдардаг оронд бичиг үсэггүйчүүд олон байдаг бол зургийн тусламжтайгаар Бурханы санаа зорилгыг мэдэхэд нь тэдэнд тусалж болох ба тэд ч ойр тойрныхондоо тусалж болох юм.
Энэхүү товхимлыг судлах нь танд их ивээлийг хүртэх замыг нээх ба хүмүүс дэлхий дээрээ мөнх амьдарч болно гэдгийг бусдад ойлгуулахад тусална гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна.