Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц14 1/1 х. 3
  • Ингэж асуудгийн учир

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ингэж асуудгийн учир
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
хц14 1/1 х. 3
[3-р хуудасны зураг]

ОНЦЛОХ СЭДЭВ | БИДЭНД БУРХАН ХЭРЭГТЭЙ ЮҮ?

Ингэж асуудгийн учир

«Та Бурхангүй сайхан амьдарч байна уу? Олон сая хүн сайхан амьдарч байна». Нэгэн оронд ийм бичигтэй зарлалын самбарыг бурхангүй үзэлтэй хүмүүс тавьжээ. Өөрсдөд нь Бурхан хэрэггүй гэж тэд үздэг нь тодорхой байна.

Нөгөөтэйгүүр өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж хэлдэг олон хүн шийдвэр гаргахдаа Бурхангүй юм шиг загнадаг. Католик шашны тэргүүн хамба Сальваторе Физикелла сүмийнхээ сүсэгтнүүдийн талаар «Биднийг хараад хэн ч христианууд гэхгүй байх. Бид яг итгэгч биш хүмүүс шиг л амьдарч байна» гэж хэлжээ.

Зарим нь Бурхны тухай бодох ч завгүй явдаг. Бурхан тэдний хувьд хүршгүй хол учраас амьдралд нь чухал байр суурь эзэлдэггүй. Зовлон тохиолдоход эсвэл хэрэгтэй үедээ л Бурханд ханддаг. Тэднийхээр бол Бурхан дуудахлаар ирдэг зарц ажээ.

Нөгөө зарим нь шашны сургаалыг бараг тоодоггүй эсвэл сүмийнхээ сургаалыг амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Нэг жишээ авъя. Германд католикуудын 76 хувь нь эрэгтэй эмэгтэй хоёр гэрлээгүй ч хамт амьдарч болно гэж үздэг. Гэтэл энэ нь сүмийнх нь болон Библийн сургаалтай зөрчилддөг (1 Коринт 6:18; Еврей 13:4). Зөвхөн католикууд шашныхаа сургаалын дагуу амьдардаггүй юм биш. Шашны янз бүрийн урсгалын удирдагчид сүмийнхээ итгэгчдийг «бурхангүй үзэлтнүүд» шиг загнадаг хэмээн харамсан ярьдаг.

Эдгээр жишээг үзэхэд Бурхан бидэнд үнэхээр хэрэгтэй юү гэсэн асуулт урган гарч байна. Энэ бол шинэ асуулт биш ээ. Библийн эхний хуудаснуудад энэ асуултыг хөндсөн байдаг. Уг асуултын хариуг олохын тулд Библийн «Эхлэл» номд гардаг хэдэн маргаантай асуудалд анхаарлаа хандуулъя.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах