Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц16 11 сар х. 19-20
  • «Ажил ч маш агуу байна»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Ажил ч маш агуу байна»
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Ижил төстэй материал
  • Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ехова өгөөмөр хүнийг арвин ихээр ивээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • «Тэдний элбэг дэлбэг байдал ... та нарыг хангах болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Бусдад хэрхэн туслах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
хц16 11 сар х. 19-20
Давид хаан нэг эрэгтэйд сүмийн зураг төсөл үзүүлж байна; Гэрч эрэгтэй барилгын зураг төсөл харж байна

«Ажил ч маш агуу байна»

ИЕРУСАЛИМД чухал хурал болох гэж байлаа. Израилийн хаан Давид бүх ноёд, түшмэд, ихэс дээдсийг цуглуулав. Тэд тусгай зарлал сонсоод ихэд догдолжээ. Жинхэнэ Бурхныг шүтэхэд зориулсан онцгой барилга байгууламж барих тушаалыг Ехова Бурхан Давидын хүү Соломонд өгчээ. Өтөлж хөгширсөн Давид хаан, Еховагаас авсан барилгын зураг төслөө хүү Соломондоо өгөв. Тэрээр: «Ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан» гэлээ (Ш.дээд 28:1, 2, 6, 11, 12; 29:1).

Тэгээд дараа нь, «Энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ?» гэж асуув (Ш.дээд 29:5). Та тэнд байсан бол юу гэж хариулах вэ? Энэ агуу ажлыг дэмжье гэж бодох уу? Израильчууд ажилдаа шууд л ханцуй шамлан оржээ. Тэд «бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав» (Ш.дээд 29:9).

Хэдэн зууны дараа Ехова тэр сүмтэй харьцуулшгүй агуу зүйлийг хийх гэж байлаа. Энэ нь бэлгэдлийн сүм буюу Есүсийн золиосны үндсэн дээр Еховатай дотносон, Еховаг шүтэх боломжийг хүмүүст олгодог арга хэмжээ юм (Евр. 9:11, 12). Өнөөдөр хүмүүс Бурхантай яаж эвлэрч байна вэ? Шавь бэлдэх ажлын үрээр жил бүр хэдэн сая хүн Библийн хичээл заалгаж, хэдэн мянган хүн баптисм хүртэж, хэдэн зуун хурал байгуулагдаж байна (Мат. 28:19, 20).

Ийнхүү өсөхийн хэрээр Библид үндэслэсэн ном сэтгүүл хэвлэх, цуглааны танхимуудыг барьж байгуулах, засаж тордох ажил нэмэгдэж байна. Чуулганы танхим барих газар улам бүр хэрэгтэй болж байна. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил маань хамгийн агуу, хамгийн сайхан ажил гэдэгтэй та санал нийлнэ биз дээ? (Мат. 24:14).

Бид яагаад «ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгах» буюу сайн дурын хандив өргөдөг вэ? Бурхныг болон хөршөө хайрлах хайрандаа хөтлөгддөг. Бас Хаанчлалын тухай мэдээг цаг алдалгүй тунхаглах хэрэгтэйгээ ойлгодог. «Эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэлнэ» гэдэг бол сэтгэл хөдөлгөм явдал мөн. Хандивласан мөнгө маань хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу ажилд шударгаар, ухаалгаар зарцуулагдаж байгаа нь хэчнээн сайхан бэ! (Сур. 3:9).

Дэлхий Дахины Үйл Хэрэгт Зориулсан Хандив

Өнөөдөр Христийн дагалдагчид тодорхой хэмжээний мөнгө «цааш нь хийж хадгалдаг». Түүнийгээ «Дэлхий дахины үйл хэрэг» гэсэн хаягтай хандивын хайрцагт хийдэг (1 Кор. 16:2). Хурлууд хандивын мөнгийг тухайн орны Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбар луу сар бүр явуулдаг. Түүнээс гадна, хувь хүн оршин сууж буй улсынхаа Еховагийн Гэрчүүдийн байгууллага руу хандиваа шууд илгээж болно. Ингэхийн тулд хуулийн гол этгээдийн албан ёсны нэр, хаягийг мэдэх хэрэгтэй. Үүнийг Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбараас лавлаарай. Салбарын хаягийг www. jw.org вэб саитаас мэдэх боломжтой. Та дараах төрлийн хандивыг шууд илгээж болно.

ШУУД ӨГӨХ

  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл болон бусад хувийн өмч зэргийг хандивлаж болдог. Бэлэн мөнгө юм уу эд зүйл өгөхөө бичсэн захидлыг бас шууд өгөх хандивт тооцдог.

БУСАД ХАНДИВ

Мөнгө болон үнэт зүйл хандивлахаас гадна дэлхий дахинд өрнөж буй Хаанчлалын үйл хэргийг дэмжих өөр олон арга байдаг. Заримыг нь жагсааж бичлээ. Та ямар ч аргаар хандив өргөх байсан, оршин суугаа улсынхаа Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбартай холбоо барьж, дор дурдсан хандивын аль нь тохиромжтойг лавлана уу. Улс болгоны хуульд заасан шаардлага, татварын хууль өөр өөр байдаг учир ямар аргаар хандив өргөхөө шийдэхээсээ өмнө хууль зүй, татварын талаар мэргэшсэн хүнээс зөвлөгөө аваарай.

Даатгал: Амьдралын даатгалд даатгуулаад, хүлээн авагчаар нь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын албан ёсны нэрийг заана.

Банкны данс: Банкны данс юм уу хадгаламжийн сертификат эзэмшигч нас барвал тухайн банкны дүрэмд нийцсэн тохиолдолд, хадгалуулсан мөнгийг нь Еховагийн Гэрчүүдийн байгууллага руу шилжүүлж болно.

Гэрээслэл: Хуулийн дагуу гэрээслэл бичиж Еховагийн Гэрчүүдийн байгууллагад мөнгө өвлүүлэхээ тусгаж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг jw.org вэб саитын нүүр хуудасны доод хэсэгт буй «Дэлхий дахины үйл хэрэгт зориулж хандив өргөх» гэсэн линкээс эсвэл оршин суугаа улсынхаа Еховагийн Гэрчүүдийг хариуцдаг салбараас аваарай.

«ЗӨВ ЗАРЦУУЛААРАЙ!»

«Би арван настай. Ном хийх цаас гэх мэтийн хэрэгтэй юм аваарай гээд энэ мөнгийг явуулж байна».—Синди.

«Би энэ мөнгийг та нар луу явуулж байгаадаа баяртай байна. Илүү олон ном хийгээрэй. Би энэ мөнгийг аавдаа туслаад олсон юм. Тийм учраас зөв зарцуулаарай!».—Паам, 7 настай.

«Хар салхи болсонд би харамсаж байна. Та нар сайн уу? Энэ [2 доллар] бол надад байгаа бүх мөнгө».—Аалисон, 4 настай.

«Намайг Рүүди гэдэг. Би 11 настай. Миний эрэгтэй дүү Раалф 6 настай, эмэгтэй дүү Жүүдит 2 нас 6 сартай. Бид гурав [дайны хөлд нэрвэгдсэн газрын] ах эгч нартаа туслах гээд аав ээжийнхээ өгсөн мөнгийг 3 сар хадгалсан чинь 20 доллар болсон. Үүнийг та нар луу явуулж байна».

«Би [хар салхинд нэрвэгдсэн] ах эгч нараа өрөвдөж байна. Би аавтайгаа цуг ажиллаад 17 доллар олсон. Та нар энэ мөнгийг өөрсдөө шийдээд зарцуулаарай».—Мэклийн, 8 настай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах