Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 6 сар х. 31
  • Эртний хуйлмал бичгийг «дэлгэсэн» нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эртний хуйлмал бичгийг «дэлгэсэн» нь
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Ижил төстэй материал
  • Таны мэдлэгт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Энэ ном хэрхэн хадгалагдан үлдсэн бэ?
    Бүх хүнд зориулсан ном
  • Езекиел Бурхны мэдээг баяр хөөртэй тунхагласан
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 6 сар х. 31
Эйн Гедигийн хуйлмал бичиг; Эйн Гедигийн хуйлмал бичгийг дэлгэсэн байна

Эртний хуйлмал бичгийг «дэлгэсэн» нь

Эйн Гедигийн хуйлмал бичгийг 1970 онд олсон ч тайлж уншиж чадаагүй аж. Харин саяхан энэхүү хуйлмал бичигт «Левит» номын хэсэг, түүний дотор Бурхны нэр байгааг 3D сканнераар илрүүлсэн юм

Археологичид 1970 онд малтлага хийж байгаад нүүрс болтлоо шатсан хуйлмал бичиг олжээ. Сөнөсөн тэнгисийн баруун эрэг дээрх Эйн Геди (Израйл) гэдэг газар нэгэн тосгон байсан бөгөөд МЭ 6-р зуунд устгагдсан бололтой. Тэр үед шатсан синагогийн балгаснаас олдсон уг хуйлмал бичгийг унших нь бүү хэл гэмтээхгүйгээр дэлгэх ч боломжгүй байв. Харин 3D сканнер (гурван хэмжээст сканнер) ашиглан хуйлмал бичгийг «дэлгэж» чаджээ. Ийнхүү юу бичсэнийг унших боломж бүрдсэн.

Сканнераар юу олж илрүүлсэн бэ? Шатсан хуйлмал бичигт Библийн «Левит» номын эхний хэдэн зүйлийг бичсэн байжээ. Мөн тэдгээр зүйлд Бурхны нэр (Тетраграмматон) байв. Археологийн энэхүү дурсгал МЭ 50–400 оных бололтой. «Иерусалим пост» сонинд Гил Зохарын бичсэн тайлбарыг үзвэл, урьд нь еврей хэлээрх хамгийн эртний Библид тооцогддог Күмраны гар бичмэлүүдийн (МЭӨ 100-гаад оных) дараа Алеппогийн кодекс (МЭ 930-аад оных) ордог байжээ. Энэ хоёрын хоорондох цаг үед хамаарах баримт бичиг байгаагүй юм. Харин Эйн Гедигийн олдвор нь хамрах цаг хугацааны хувьд Күмраны гар бичмэлүүд буюу Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгийн дараа, Алеппогийн кодексын өмнө орох болжээ. Шинжээчдийн дүгнэлтээр бол, Эйн Гедигийн хуйлмал бичиг нь 1) Тора (Библийн эхний таван ном) хэдэн мянган жил найдвартай хадгалагдаж ирснийг; 2) Тораг хуулан бичих явцад жижиг сажиг алдаа гарсан ч утга санаа нь алдагдаагүйг баталж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах