Зарлал
◼ Дараах хэвлэлийг тараана. 9, 10-р сард: «Библийн сургаалыг зөв ойлгох нь». Анхны уулзалтаар Библийн хичээл эхлэхийг хичээгээрэй. Хэрэв гэрийн эзэн «Библийн сургаал» номтой ч Библийн хичээл хийхийг хүсэхгүй бол «Дэлхий дээр мөнх амьдран жаргагтун!» гэх мэтийн товхимол өгч болох юм. 11-р сард: «Библи. Юун тухай өгүүлдэг вэ?» 12-р сард: «Библийн тухай өгүүлдэг миний ном».
◼ Дурсах цуглааны дараах тусгай илтгэлийг 2012 оны 4-р сарын 2-ны долоо хоногт тавина. Илтгэлийн сэдвийг дараа мэдэгдэнэ. Дурсах цуглаанаас өмнө тусгай илтгэл тавих учиргүйг хурлууд анхаарна уу.
◼ 2012 оны 3-р сард туслах эхлэгчээр үйлчлэх дэлгэрүүлэгчид 30 юм уу 50 цаг дэлгэрүүлж болно. Хэрэв дүүргийн харгалзагч 3-р сард хуралд нь эргэлт хийж таарвал, туслах эхлэгчид хэдэн цаг дэлгэрүүлэхээсээ үл хамааран бүгдээрээ дүүргийн харгалзагчийн явуулах эхлэгчдийн уулзалтад эхнээс нь дуустал сууж болно.
◼ 9-р сараас дүүргийн харгалзагчид «Бурхны жаргалтай ард түмэнтэй нэгдэгтүн» гэсэн сэдэвтэй нийтийн илтгэл тавьж эхэлсэн.