Дэлгэрүүлэх ажлын амжилт
7-р сард 300 хүн дэлгэрүүлэх ажилд оролцсон нь өнгөрсөн оны 7-р сарынхтай харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн байна. Ах дүү нар эхлэгчийн сэтгэлгээ илэрхийлдэг нь магтууштай. 31 дэлгэрүүлэгч туслах эхлэгчээр үйлчилсэн нь 7-р сарын тухайд урьд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Бас хүчин зүтгэл гарган, 1 476 товхимол тараажээ. Энэ нь ганцхан сарын дотор олон товхимол тараасан хоёр дахь өндөр үзүүлэлт юм.