Манай албан ёсны Вэб сайт— Дэлгэрүүлэхдээ ашиглах нь
Сайтыг үзэхийг хүмүүст уриалах: Манай хэвлэлийг авч, бидэнтэй ярихаас цааргалдаг хүмүүс гэртээ байхдаа jw.org сайтад орж болох юм. Тийм учраас сайтыг үзэхийг хүмүүст уриалах боломж бүрийг ашиглаарай.
Асуултад хариулах: Хэсэгтээ тааралдсан хүн, сонирхсон хүн, эсвэл танил маань Еховагийн Гэрчүүд бидний тухай, итгэл үнэмшлийн маань тухай асуудаг. Компьютерээс эсвэл зөөврийн хэрэгслээс интернетэд орж, хариуг нь үзүүлж болно. Дурдсан зүйлүүдийг Библиэс уншвал сайн. Интернетэд холбогддог зөөврийн хэрэгсэлгүй ч jw.org сайтаас сонирхсон асуултынхаа хариуг яаж олохыг тайлбарлаж өгч болно.—«Библийн сургаал»/«Библитэй холбоотой асуултын хариу» эсвэл «Бидний тухай»/«Байнга тавьдаг асуулт» гэж дарна.
Таньдаг хүндээ өгүүлэл эсвэл хэвлэл илгээх: PDF, EPUB форматаар материал татаж аваад и-мэйлдээ хавсаргаарай. Бас хэвлэлийн аудио хувилбарыг татаж аваад CD дээр хуулж болно. Баптисм хүртээгүй хүнд электрон ном, товхимол, сэтгүүлийг бүтнээр нь өгөх бүрдээ үүнийгээ тайланд бичээрэй. Материалыг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр юм уу, их хэмжээгээр илгээх ёсгүй. Мөн өөр Вэб сайтад тавихыг хориглоно.—«Хэвлэл» гэснийг дарна.
Еховагийн Гэрчүүдийн тухай сүүлийн үеийн мэдээ үзүүлэх: Суралцагч, эсвэл уулзсан хүндээ энэ хэсгийг үзүүлбэл дэлхий дахинд явуулж буй үйл хэрэг, христиан эв нэгдлийг маань үнэлдэг болно (Дуу. 133:1).—«Мэдээ» гэснийг дарна.
[5-р хуудасны диаграм]
(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү.)
Туршаад үз
1 «Хэвлэл» гэсэн рүү орж, татаж авахыг хүссэн зүйлээ сонгоод текстээр эсвэл аудио форматаар татаж авах аль нэг товчийг дарна.
2 «MP3»-ыг дарвал өгүүллийн жагсаалт гарна. Өгүүллийн гарчгийг сонгон дарж татаж авах юм уу, ▸ -ыг дарж шууд сонсож болно.
3 Гадаад хэлээр хэвлэл татаж авах бол өөр хэл сонгоорой.