Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2014 оны 2-р сарын 24-ний долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ. Долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуульд бэлдэхэд туслах зорилгоор тухайн материалыг хэзээ үзэхийг тэмдэглэв.
Ева Сатанаас болж юуг умартсан бэ? Ева хориотой жимс идсэн нь юуг харуулсан бэ? (Эх. 3:6) [1-р сарын 6, хц11 5/15 х. 16, 17 д/м 5]
Абел яаж бат итгэлтэй болсон байж болох вэ? Итгэлтэй байсан тэрбээр одоо яадаг вэ? (Эх. 4:4, 5; Евр. 11:4) [1-р сарын 6, хц13 1/1 х. 12 д/м 3; х. 14 д/м 4, 5]
Ехова харамссан гэдгийг юу гэж ойлгох вэ? (Эх. 6:6, 7) [1-р сарын 13 хц13 1/15 х. 25 хавсралт]
Эхлэл 19:14–17, 26-д бичигдсэн Лот болон түүний эхнэрийн жишээнээс ямар сургамж авч болох вэ? [1-р сарын 27, хц03 1/1 х. 6 д/м 20]
Исаак тахил болоход бэлэн байсан нь Христийн золиосны талаар юу хэлдэг вэ? (Эх. 22:1, 2, 9–13) [2-р сарын 3, хц09 1/15 х. 27 д/м 11]
Есавын жишээ бидэнд ямар сануулга болдог вэ? (Эх. 25:30–34) [2-р сарын 10, хц05 9/1 х. 11, 12 д/м 6, 7]
Ялихгүй маргааныг хэрүүл болгон даамжруулахгүйн тулд яах вэ? (Эх. 27:46—28:4) [2-р сарын 10, хц06 9/1 х. 12 д/м 11]
Хань болох хүнээ таних цаг гаргах нь яагаад ухаалаг вэ? (Эх. 29:20–30) [2-р сарын 17, хц05 3/1 х. 4 д/м 10]
Эхлэл 32:29-д байдаг, Иаковт хэлсэн тэнгэр элчийн үг ямар сургамжтай вэ? [2-р сарын 24, хц09 5/15 х. 23, 24 д/м 14]
Динад юу тохиолдсон бэ? Бидэнд ямар сургамжтай вэ? (Эх. 34:1, 2, 19) [2-р сарын 24, хц10 6/15 х. 9 д/м 14, 15]