Есүсийн тухай үнэнийг хичээл зүтгэлтэй тунхаглах нь
Есүсийн тухай үнэнийг бусдад яаж тунхаглахаа мэддэг бол улам их идэвх зүтгэлтэй болно. Есүс бол булангийн тулгуур чулуу юм. Түүн дээр жинхэнэ итгэл суурилдаг (Еф. 2:20). Бид зөвхөн түүний ачаар л аврагдана (Үйлс 4:12). Бурхны санаа зорилго биелэхэд Есүс ямар үүрэг гүйцэтгэдгийг сайн ойлгох нь чухал. Олон хүн Библийн үндэсгүй сургаалд итгэн төөрөлддөг. Есүст итгэсэн хүнд амласан Бурхны ивээлийг тэд хүртэхгүй байж магадгүй. Үнэний төлөө хичээл зүтгэлтэй байвал зөв шударга хүнд Есүсийн тухай үнэнийг ойлгуулах хүсэл төрнө. Та Дурсах цуглааны улирлаар Есүсийн тухай үнэнийг идэвх зүтгэлтэй тунхаглах уу?