БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахья
Ехова Бурхан хүмүүст ёс суртахууны хэм хэмжээ тогтоож өгсөн. Жишээ нь гэрлэлт бол эрэгтэй эмэгтэй хүний насан туршийн холбоо юм (Мт 19:4–6, 9). Ехова садар самуун явдлын бүх хэлбэрийг үзэн яддаг (1 Ко 6:9, 10). Тэрбээр хувцаслах, үс зүсээ янзлах талаар зарчим өгсөн. Үүнийх нь ачаар үйлчлэгчид нь бусдаас ялгардаг (Ху 22:5; 1 Ти 2:9, 10).
Өнөөгийн нийгэмд олон хүн Еховагийн тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлодог (Ро 1:18–32). Тэд хувцаслах, үс зүсээ янзлах, биеэ авч явах талаар олны үзлийг дагадаг. Олон хүн муу муухай үйл хэргээрээ гайхуулдаг, бас Бурхны хэм хэмжээний дагуу амьдарч байгаа хүмүүсийг муу хэлдэг (1 Пе 4:3, 4).
Еховагийн Гэрчүүд бид Бурхныхаа тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлах учиртай (Ро 12:9). Яаж тэр вэ? Еховад таалагддаг зүйлийг эвтэйхэн мэдүүлэх хэрэгтэй. Бас бид өөрсдөө ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг байх ёстой. Жишээ нь, хувцасны загвар сонгох юм уу үс зүсээ янзлахаар бол «Миний сонгосон загвар, хэв маяг Еховагийн хэм хэмжээний дагуу байна уу? Эсвэл Еховаг мэддэггүй хүмүүсийнх шиг байна уу? Миний үс зүс, хувцаслалт Бурхнаас эмээдгийг маань харуулдаг уу?» гэж асуугаарай. Бас зурагтын хөтөлбөр, кино үзэхээр бол «Энэ хөтөлбөр Еховад таалагдах болов уу? Ёс суртахууны ямар хэм хэмжээг сурталчилж байна вэ? Үзэж зугаацдаг зүйлээсээ болоод би өндөр ёс суртахуунтай байж чадахгүйд хүрэх юм биш биз? (Ду 101:3). Гэрийнхнээ болон бусдыг бүдрүүлэх юм биш биз?» гэж асуугаарай (1 Ко 10:31–33).
Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь чухал. Яагаад тэр вэ? Христ Есүс удахгүй муу муухай бүхнийг устгана (Езе 9:4–7). Бурхны хүслийг үйлддэг хүмүүс л амьд үлдэнэ (1 Ио 2:15–17). Тэгэхлээр бүгдээрээ Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахицгаая. Биеэ зөв авч явааг маань хүмүүс хараад Бурхныг алдаршуулах биз ээ (1 Пе 2:11, 12).
Үс зүс, хувцаслалтыг минь хараад намайг ямар хэм хэмжээ баримталдаг гэх вэ?
«ЕХОВАГИЙН НАЙЗ БОЛЪЁ—НЭГ ЭРЭГТЭЙ, НЭГ ЭМЭГТЭЙ» ГЭСЭН ХҮҮХЭЛДЭЙН КИНО ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТЫГ ХЭЛЭЛЦЭЭРЭЙ.
Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрах нь яагаад ухаалаг хэрэг вэ?
Эцэг эхчүүд хүүхдэдээ Еховагийн хэм хэмжээг багаас нь зааж өгөх ёстойн учир юу вэ?
Хүүхэд, томчууд гэлтгүй бид, Бурхны сайхан сэтгэлийн ач тусыг хүртэхэд нь хүмүүст хэрхэн тусалж болох вэ?