Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм22 7 сар х. 3
  • Эхлэгчээр үйлчлэх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эхлэгчээр үйлчлэх
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
цүм22 7 сар х. 3
Залуу бүсгүй аав ээж, эмээтэйгээ төлөвлөгөөнийхөө тухай ярилцаж байна.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ | ҮЙЛЧЛЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЗОРИЛГУУД

Эхлэгчээр үйлчлэх

Бид Еховагийн төлөө илүү их юм хийх зорилго тавивал хүч чадлаа дэмий юманд зарцуулахгүй (1 Ко 9:26). Төгсгөл ойртож байгаа өнөө үед зорилготой хүн цагаа зөв ашигладаг (Эф 5:15, 16). Гэр бүлийн хичээлээрээ үйлчлэлийн шинэ жилд ямар зорилго тавихаа ярилцаж болно шүү дээ. Цуглаанаар үзэх материалын энэ дугаараар танд хэд хэдэн зорилго санал болгож байна. Та залбирч байгаад эргэцүүлэн бодоорой (Яак 1:5).

Жишээ нь, гэр бүлээрээ ярилцаж байгаад нэгнийгээ байнгын эхлэгчээр үйлчлэхийг нь дэмжиж болно. Цагаа гүйцээж чадах болов уу гэж санаа зовж байгаа бол өөртэйгөө адилхан нөхцөлд байгаа эхлэгчээс зөвлөгөө аваарай (Су 15:22). Эсвэл гэр бүлийн хичээлдээ нэг эхлэгчийг урьж туршлагыг нь яриулж болно. Та өмнө нь эхлэгчээр үйлчилж байсан бол одоо дахин эхлэгчээр үйлчлэх боломжтой эсэхээ бодоорой.

Танайхаас хэн нэгэн нь нэг юм уу түүнээс олон сар туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Хүч чадал арай хүрэхгүй гэж бодож байгаа бол өдөр бүр бага багаар дэлгэрүүлж, туслах эхлэгчээр үйлчилж болно. Бүтэн цагаар ажилладаг эсвэл сургуульд явдаг учраас ажлын өдрүүдэд дэлгэрүүлэх цаг хомс гэж бодож байгаа бол баярын өдөртэй, таван хагас, бүтэн сайнтай сарыг сонгоорой. Календарь дээрээ хэзээ туслах эхлэгчээр үйлчлэхээ тэмдэглэж, бас дэлгэрүүлэх ажлын төлөвлөгөөгөө бичээрэй (Су 21:5).

«ЗОРИГТОЙ БАЙГТУН! ... ЭХЛЭГЧ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Эхлэгчээр үйлчлэх гээд хүчин чармайлт гаргадаг хүнийг Ехова хайрлан халамжилдгийг Эмма Аамандад тохиолдсон явдал хэрхэн харуулж байна вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах