Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц23 7 сар х. 31
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Ижил төстэй материал
  • Тэд сөгдөн мөргөөгүй
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
хц23 7 сар х. 31

Таны мэдлэгт

Эртний Вавилоны балгаснаас олдсон тоосго болон түүнийг хийсэн арга нь Библид бичигдсэн зүйлсийн үнэнийг хэрхэн баталдаг вэ?

АРХЕОЛОГИЧИД эртний Вавилон хотыг байгуулахад ашигласан асар олон тоосго олжээ. Археологич Роберт Колдевайгийн хэлснээр тэдгээр тоосгонуудыг «хотын гадна байдаг, шавар сайтай, түлш ... элбэгтэй газар барьсан зуухнуудад шатаажээ».

Вавилоны түшмэд зуухнуудыг илүү аймшигтай юм хийх зорилгоор бас ашиглаж байсан тухай тэмдэглэлийг археологичид олжээ. Торонтогийн их сургуулийн Ассири судлаач профессор Пол-Ален Болю: «Хаанд дуулгаваргүй байсан, ариун зүйлд хүндэтгэлгүй хандсан хүнийг хааны тушаалаар галтай зууханд хаяж шатаадаг байсныг ... Вавилоны бичээсүүд харуулдаг» гэжээ. Жишээлбэл Небухаднезар хааны үеийн нэг бичээст «Тэднийг зууханд хийж ... устга, шатаа, шар, ... тэдний утаа үнэрттэл улалзаж буй гал дотор нь зүйл дуусга» гэсэн байв.

Энэ нь Библийн Даниел номын 3-р бүлэгт бичсэн явдлыг сануулдаг. Тэнд бичсэнээр Небухаднезар хаан Вавилон хотын гадна Дурагийн талд асар том алтан хөрөг босгосон байв. Шадрах, Мешах, Абед-него гэдэг еврей 3 залуу баримал хөрөгт мөргөхөөс татгалзахад Небухаднезар уурлаж, зуухыг «жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлаж» 3 залууг «дүрэлзсэн галтай зууханд» хаяхыг тушаав. Хүчирхэг нэгэн тэнгэрийн элч тэднийг үхлээс аварсан (Дан. 3:1–6, 19–28).

© The Trustees of the British Museum. Licensed under CC BY-NC-SA 4.0. Source

Небухаднезарын нэр бүхий тоосго

Вавилоны балгаснаас олдсон тоосгонууд ч Библид бичсэн зүйл үнэн гэдгийг харуулдаг. Тэр тоосгонуудын дунд хааныг магтаж бичсэн бичээстэй тоосго олон бий. Жишээ нь нэг тоосгон дээр «Вавилоны хаан Небухаднезар ... сүр жавхлант Хаан миний барьсан өргөө ... Үр хойч минь үүрд мөнхөд захирах болтугай» гэж бичсэн байдаг. Энэ бичээс Даниел 4:30-д бичсэнтэй төстэй юм. Тэнд «Би өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?» гэжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах