Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с19 №. 2 х. 14-15
  • Ёс суртахуун

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ёс суртахуун
  • Сэрцгээ!—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
  • ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
  • ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • 7. Ёс суртахуун
    Сэрцгээ!—2018
Сэрцгээ!—2019
с19 №. 2 х. 14-15
Ээж нь, гээсэн түрийвчийг эзэнд нь буцааж өгч байгааг охин харж байна

ХИЧЭЭЛ 6

Ёс суртахуун

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Ёс суртахуунтай хүмүүс юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг сайн мэддэг. Тэд баттай зарчимд үндэслэсэн зөв буруугийн хэм хэмжээг баримталдаг учраас ямар ч үед, хүний нүднээс далдуур ч зөвийг үйлддэг.

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Хүүхэд ангийн хүүхдүүд, сонсдог дуу хөгжим, кино, зурагтын нэвтрүүлэг зэргээс зөв буруугийн хэмжүүрийн талаар худал мэдээлэл авдаг. Эдгээрээс болоод зөв буруугийн талаарх заалгасан зүйлдээ хүүхэд эргэлздэг.

Өсвөр насны хүүхдүүдэд дээрх зүйлс их нөлөөлдөг. «Энэ үед нь үеийнх нь хүүхдүүд өөрсөдтэйгөө адилхан болгох гэж дарамталдгийг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл муугаар нөлөөлдгийг хүүхэд мэддэг байх хэрэгтэй. Бас найз нөхөд нь дургүйцсэн ч хүүхэд эрхэмлэдэг зүйлдээ тулгуурлан шийдвэр гаргаж чаддаг байх ёстой» гэж нэгэн номд бичжээ (Beyond the Big Talk). Ийм чухал зүйлийг өсвөр насанд хүрэхээс нь өмнө заах учиртай.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Юу нь зөв, юу нь буруу болохыг тодорхой заагаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Төлөвшсөн хүн оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг» (Еврей 5:14).

  • Зөв бурууг тодорхойлсон үг хэллэг хэлж байгаарай. Өдөр тутам тохиолддог зүйлийг жишээ болгон ашиглаарай. Юуг шударга, шударга бус, ямар занг үнэнч, үнэнч бус, ямар хүнийг сэтгэл сайтай, эсвэл сэтгэл муутай гэх вэ гэдгийг хэлж ярьж байгаарай. Ингэвэл хүүхэд тань яваандаа зөв юмыг хийж, буруу юмыг хийхээ болино.

  • Шалтгааныг нь тайлбарлаарай. «Үнэнч шударга байх нь яагаад зөв бэ? Худлаа ярьдаг хүнд бусад нь яагаад дургүй байдаг вэ? Хулгай хийх нь яагаад буруу вэ?» гэж асуугаарай. Эргэцүүлж бодуулдаг бол зөв буруугийн мэдрэмж нь хөгжинө.

  • Ёс суртахууны хэм хэмжээг баримтлах нь яагаад зөв байдгийг хэлж байгаарай. Ингэж хэлж болно: «Чамайг үнэнч шударга байвал хүмүүс чамд итгэнэ» гэх юм уу «Чамайг сайхан сэтгэлтэй байвал хүмүүс чамтай найзална» гээрэй.

Гэр бүлээрээ ёс суртахууны хэм хэмжээг баримталдгаа харуулаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Өөрсдийгөө баталж бай» (2 Коринт 13:5).

  • Ёс суртахууны хэм хэмжээг гэр бүлээрээ баримталдаг бол чин сэтгэлээсээ ингэж хэлнэ:

    • «Манай гэрийнхэн худлаа ярьдаггүй»

    • «Бид хүмүүсийг цохиж авдаггүй, өөдөөс нь чанга хашхирдаггүй»

    • «Бид бусдад хатуу ширүүн үг хэлдэггүй, гутаан доромжилдоггүй»

Энэ бол зүгээр нэг дүрэм журам биш, гэр бүлээрээ баримтлах ёстой хэм хэмжээ гэдгийг хүүхэд ойлгох учиртай.

  • Гэр бүлээрээ баримталдаг хэм хэмжээний талаар хүүхэдтэйгээ байнга ярилцаарай. Өдөр тутам тохиолддог явдлыг жишээ болгон ашиглаарай. Зурагтаар гардаг эсвэл сургууль дээр тааралддаг хүмүүсийн хэм хэмжээг гэрийнхээ баримталдаг хэм хэмжээтэй харьцуулж болох юм. «Манайх ийм асуудалд яаж ханддаг билээ? Чи яах байсан бэ?» гэж хүүхдээсээ асуугаарай.

Зөв юм хийх урам зоригийг нь бадраагаарай.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүний мөсөөр сайн бай» (1 Петр 3:16).

  • Биеэ зөв авч явсан бол магтаарай. Хүүхэд ямар зөв юм хийснийг, яагаад зөв байсныг нь хэлж магтаарай. Жишээ нь, «Чи өнөөдөр шударга байлаа. Би чамаар бахархаж байна» гэж хэлж болно. Хэрэв буруу юм хийгээд хэргээ хүлээсэн бол зэмлэхээсээ өмнө магтаарай.

  • Буруу юм хийсэн бол зэмлээрэй. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж сурахад нь хүүхдэдээ туслаарай. Хүүхэд ямар буруу юм хийснээ, гэр бүлийн баримталдаг хэм хэмжээнээс хэр зөрснийг ойлгох ёстой. Зарим аав ээж хүүхдийнхээ урмыг хугалахгүй гэсэндээ буруу хэрэг хийснийг нь хэлдэггүй. Гэхдээ ямар буруу юм хийснийг нь, яагаад буруу байсныг нь хүүхдэдээ хэлдэг бол хүний мөсөөр сайн байж, хожим нь буруу юмнаас хол явна.

Хүүхэд хүмүүжүүлэх талаар илүү ихийг мэдэхийг jw.org/mn саит руу орно уу.

Ээж нь, гээсэн түрийвчийг эзэнд нь буцааж өгч байгааг охин харж байна

ОДОО Л ЗААГААРАЙ

Аав ээж нь үнэнч шударга бол хүүхэд ганцаараа байхдаа ч үнэнч шударга байж чадна

Үлгэр дуурайл болоорой

  • Гэр бүлээрээ баримталдаг зарчмыг дагадгаа би хүүхдэдээ үг яриа болон үйл хэргээрээ харуулдаг уу?

  • Би ханьтайгаа ижилхэн зүйлийг эрхэмлэдэг үү?

  • Би ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөнөө «Би том хүн юм чинь ингэж болно» гэж хэлж эсвэл бодож зөвтгөдөг үү?

Аав ээжүүд ярьж байна

«Зөв юм хийгээд ач тусыг нь хүртсэн хүмүүсийн тухай бид хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Бас буруу шийдвэр гаргаад горыг нь амссан хүмүүсийн тухай ч ярилцдаг. Манай хүүхдүүд, үеийнх нь найзууд болж бүтэхгүй юм хийсэн тухай ярьсан юм. Тэдний замаар орохгүйн тулд яах ёстой тухай бид бас ярилцаж билээ»—Николь.

«Хүнд ер нь зөв буруу гэсэн хоёр сонголт байдгийг бид охиндоо жаахан байхаас нь хэлж ярьдаг байлаа. Аль алиных нь үр дагавар ямар байхыг ч хэлж зааж өгсөн. Үүнийг бодож байгаад охин маань шийдвэр гаргаж сурч билээ. Хэдэн ч настай бай, бид бүгд олон янзын шийдвэр гаргадаг шүү дээ»—Ёланда.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах