Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 52
  • Гидеон ба түүний 300 дайчин

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Гидеон ба түүний 300 дайчин
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Ахлагчид аа, Гидеоноос суралцаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Ехова бол хамгийн сайн Найз
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Ехова Гидеоныг зоригжуулсан нь
    Библийн комик
  • «Чи өөрийн хүчээр яв»
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 52

ӨГҮҮЛЛЭГ 52

Гидеон ба түүний 300 дайчин

ЭНД юу болж байгааг харж байна уу? Эд бүгд Израилийн дайчид ажээ. Сөхөрч суугаа хүмүүс ус ууж байна. Тэдний дэргэд зогсоод, яаж уухыг нь харж байгаа хүн бол шүүгч Гидеон юм.

Хүмүүс янз бүрийн байрлалаас ус ууж байгааг анхааралтай хар даа. Зарим нь ус уруу тонгойн амаараа ууж байна. Харин нэг хүн гараараа ус утган, эргэн тойронд нь юу болж байгааг ажиглангаа ууж байна. Энэ их чухал юмсанжээ. Юу гэвэл, ус уухдаа сонор сэрэмжтэй байсан эрчүүдийг л сонгож аваарай гэж Ехова Гидеонд хэлжээ. Бурхны тушааснаар бусад нь гэр гэртээ харих ёстой байв. Яагаад ингэх болсны учрыг мэдье.

Израильчууд дахиад л их гай зовлонд унав. Учир нь тэд Еховад дуулгаваргүй байснаас болж мидианчуудын дарлалд орсон байлаа. Тийм учраас израильчууд тусламж гуйсанд Ехова сонсжээ.

Ехова Гидеонд цэрэг цуглуулахыг тушаав. Гидеон 32 000 дайчин цуглуулав. Гэвч Израилийн эсрэг 135 000 цэрэгтэй арми зогсож байлаа. Хэдий тийм ч Ехова Гидеонд: «Чиний хүмүүс хэтэрхий олон байна» гэж хэлжээ. Яагаад ингэж хэлсэн бэ?

Хэрэв израильчууд тулалдаанд ялбал: «Бид дайснаа өөрсдийн хүчээр яллаа. Ингэж ялахад Еховагийн тусламж хэрэггүй байлаа» гэж бодож магадгүй байв. Тийм учраас Ехова Гидеонд: «Айж байгаа хүмүүсийг гэрт нь буцаа» гэж хэлэв. Хэлсэн ёсоор болсонд 22 000 хүн гэр гэртээ буцав. Тийнхүү дайсны 135 000 цэрэгтэй байлдахаар ердөө л 10 000 хүн үлджээ.

Тэгтэл яасан гээч! Ехова: «Чиний хүмүүс бас л олон байна» гэж хэлэв. Тэгээд Гидеонд энэ горхиноос цэргүүддээ ус уулга гэлээ. Ус уруу тонгойн амаараа уусан хүмүүсийг гэрт нь буцаах ёстой байв. Ехова Гидеонд: «Ус уухдаа сонор сэрэмжтэй байсан 300 дайчныхаа хамт ялалт байгуулахад чинь би тусална» гэж амлав.

Тулалдах цаг боллоо. Гидеон 300 хүнээ гурван бүлэг болгон хуваав. Хүн бүрд эвэр бүрээ, дотроо дэнлүүтэй сав бариулав. Шөнө дунд болоход тэд дайсны хуаранг бүслэв. Дараа нь бүрээгээ зэрэг үлээн, савнуудаа хага цохиод: «Ехова ба Гидеоны илд!» хэмээн хашгиралдав. Дайсны цэргүүд сэрээд, сандран үймж, айн зугтацгаав. Израильчууд тулалдаанд ялжээ.

Шүүгчид 6—8-р бүлэг.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах