Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 53
  • Иефтагийн амлал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иефтагийн амлал
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Аавыгаа болон Еховаг баярлуулсан охин
    Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Үнэнч байвал Бурхны сайшаалыг хүлээнэ
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Иефта үргэлж Еховаг санадаг байсан
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Үнэнч хүмүүс тангаргаа биелүүлдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 53

ӨГҮҮЛЛЭГ 53

Иефтагийн амлалт

АМЛАЧИХААД амласнаа биелүүлэхэд хэцүү үе гарч байсан уу, чамд? Энэ зураг дээрх хүнд яг ийм явдал тохиолдоод, үүнээсээ болж гутарсан байна. Энэ хүн бол Израилийн зоригт шүүгч Иефта юм.

Израильчууд Еховаг шүтэхээ больсон тэр үед Иефта амьдарч байв. Тэд дахиад л муу юм хийдэг болжээ. Тийм учраас Ехова израильчуудыг дарлахыг аммончуудад зөвшөөрчээ. Тэгтэл израильчууд Еховад хандан: «Бид таны эсрэг нүгэл үйлдэв. Биднийг авраач!» хэмээн орь дуу тавин хашгирчээ.

Хүмүүс муу хэрэг хийсэндээ гэмшив. Гэмшсэнээ харуулж, Еховаг дахин шүтэж эхэллээ. Ехова ч тэдэнд туслав.

Ард олон өөдгүй муу аммончуудын эсрэг тулалдахдаа Иефтаг удирдагчаар сонгов. Энэ тулалдаанд Еховаг туслаасай гэж Иефта маш их хүсэж байлаа. Тийм учраас: «Хэрэв та аммончуудыг ялахад тусалбал намайг угтан гэрээс минь хамгийн түрүүнд гарч ирсэн хүнийг танд өгнө» хэмээн Еховад амлажээ.

Ехова Иефтагийн амлахыг сонсож, тулалдаанд ялахад нь ч тусалжээ. Иефтаг гэртээ харьж ирэхэд түүнийг угтахаар гэрээс нь анх гарч ирсэн хүн хэн байсныг чи мэдэх үү? Цорын ганц охин нь гараад иржээ. «Хөөрхий охин минь! Чи надад хэчнээн их гуниг авчрав даа. Гэвч би Еховад амлачихсан болохоор хэлснээсээ буцаж чадахгүй нь» гэж хэлээд уйлжээ.

Охин нь аавынхаа юу амласныг сонсоод, эхэндээ бас гуниглажээ. Яагаад гэвэл аавыгаа, найзуудаа орхиод явна гэхээр гунигтай байлаа. Гэвч Шилод байдаг Еховагийн асарт үйлчилж, бүх насаа өнгөрүүлэх тул аавдаа: «Нэгэнт та Еховад ам алдсан юм бол түүнийгээ биелүүлэх ёстой» гэж хэлэв.

Тэгээд Иефтагийн охин Шилод очиж, Еховагийн асарт үйлчилж, бүх насаа өнгөрөөжээ. Жил бүрийн дөрвөн өдрийг Израилийн бүсгүйчүүд түүнтэй уулзан баярлан өнгөрүүлдэг болжээ. Иефтагийн охин мөргөлийн асарт маш сайн үйлчилдэг байсан учраас ард олон түүнд хайртай байв.

Шүүгчид 10:6–18; 11:1–40.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах