Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • шр хичээл 9 х. 18-19
  • Бурхны үйлчлэгчид цэвэр байх ёстой

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны үйлчлэгчид цэвэр байх ёстой
  • Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Ижил төстэй материал
  • Цэвэр байвал Бурхан хайрлана
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Ехова ард түмнээ цэвэр байгаасай гэж хүсдэг
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Ехова биднийг цэвэр ариун байгаасай гэж хүсдэг
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Сайн үйлсийн төлөө цэвэршүүлэгдсэн ард түмэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхан биднээс юу шаарддаг вэ?
шр хичээл 9 х. 18-19

Хичээл 9

Бурхны үйлчлэгчид цэвэр байх ёстой

Бид амьдралынхаа бүх хүрээнд цэвэр байх ёстойн учир юу вэ? (1)

Шашин шүтлэгийн (2), ёс суртахууны (3), бодол санааны (4), ахуй болон биеийн (5) хувьд цэвэр байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ямар үг ярианаас зайлсхийх шаардлагатай вэ? (6)

1. Ехова ариун Бурхан билээ. Тэрбээр үйлчлэгчдээ шашин шүтлэг, ёс суртахуун, бодол санаа, ахуй болон биеийн хувьд цэвэр байгаасай гэж хүсдэг (1 Петр 1:16). Бурханд цэвэр харагдахын тулд их чармайх хэрэгтэй. Учир нь, бид муу муухай явдлаар дүүрсэн ертөнцөд амьдардгаас гадна, буруу юм хийх төрөлх хандлагатайгаа тэмцэх зайлшгүй шаардлагатай болдог. Гэхдээ яасан ч бууж өгч болохгүй.

2. Шашин шүтлэгийн хувьд цэвэр байх. Еховад үйлчлэхийг хүсдэг хүн хуурамч шашны зан үйл, сургаал номлолыг дагаж болохгүй. Харин ч, хуурамч шашнаас холбоогоо таслан, ямар ч байдлаар дэмжих ёсгүй (2 Коринт 6:14—18; Илчлэлт 18:4). Бурхны тухай үнэнийг мэддэг болсон хүн худал хуурмаг сургаал номлолд төөрөлдөхөөс болгоомжлох ёстой (2 Иохан 10, 11).

3. Ёс суртахууны хувьд цэвэр байх. Ехова өөрийг нь шүтдэг хүмүүсийг Есүсийн жишээгээр биеэ авч яваасай гэж хүсдэг (1 Петр 2:12). Бурхан бидний хийж байгаа бүхнийг, тэр байтугай, нууцаар хийж байгаа зүйлийг ч хардаг (Еврей 4:13). Бид садар самуун болон энэ ертөнцийн бусад муу муухай явдлаас зайлсхийх ёстой (1 Коринт 6:9—11).

4. Бодол санааны хувьд цэвэр байх. Үргэлж цэвэр ариун бодолтой явдаг хүний үйл хэрэг нь ч цэвэр ариун байдаг (Филиппой 4:8). Харин, муу муухай юм боддог бол энэ нь үйл хэргээр илэрдэг (Матай 15:18—20). Бодол санааг бузарладаг зугаа цэнгэлээс зайлсхийх хэрэгтэй. Үргэлж цэвэр ариун юм боддог болоход туслах хамгийн сайн арга бол Бурхны Үг Библийг судлах явдал юм.

5. Ахуй болон биеийн хувьд цэвэр байх. Бид Ехова Бурхны төлөөлөгчид учраас ариун цэвэр сахиж, цэвэрхэн хувцаслах ёстой. Бие зассаны дараа, мөн хоол хийх болон хооллохын өмнө гараа угаах нь зайлшгүй чухал. Хэрэв бие засах газар байхгүй бол ялгадсаа газарт булж байх хэрэгтэй (Дэд хууль 23:12, 13). Ариун цэвэр сахих нь эрүүл байх нэг үндэс болдог. Еховагийн үйлчлэгчийн гэр дотроо ч, гаднаа ч цэвэр цэмцгэр байн, бусдад сайн үлгэр дуурайл болох ёстой.

6. Цэвэр үг яриа. Еховагийн үйлчлэгчид ямагт үнэнийг ярих ёстой. Худалч хүмүүс ирээдүйгүй (Ефес 4:25; Илчлэлт 21:8). Еховагийн үйлчлэгчид хараалын үг хэлдэггүй. Шалиг онигоо болон ёс журамгүй юм ярьж, сонсдоггүй. Тэд цэвэр үг яриагаараа ажил, сургууль, айл хөршийнхнөөсөө ялгардаг (Ефес 4:29, 31; 5:3).

[18, 19-р хуудасны зураг]

Еховагийн үйлчлэгчид амьдралынхаа бүх хүрээнд цэвэр байх ёстой

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах