Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • шр хичээл 13 х. 26-27
  • Жинхэнэ шашныг яаж таних вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Жинхэнэ шашныг яаж таних вэ?
  • Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • Ижил төстэй материал
  • Ямар шашныг жинхэнэ шашин гэж үзэх вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Жинхэнэ шашныг юугаар нь таних вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Бурханд таалагддаг шүтлэг
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Жинхэнэ шашныг олох боломж
    Та Бурхны анд нөхөр болж болно!
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхан биднээс юу шаарддаг вэ?
шр хичээл 13 х. 26-27

Хичээл 13

Жинхэнэ шашныг яаж таних вэ?

Бурханд шашин болгон таалагддаг уу? (1)

Христийн шашин дотроо олон урсгалтай байдгийн учир юу вэ? (2)

Есүсийн жинхэнэ шавь нарыг яаж таних вэ? (3—7)

1. Есүс Христ нэг л шашныг үндэслэсэн. Тиймээс, Ехова Бурханд таалагддаг шашин өнөөдөр ганц л байх ёстой (Иохан 4:23, 24; Ефес 4:4, 5). Амь руу хөтөлдөг нарийхан замаар явах хүн цөөхөн байна гэж Библид бичсэн байдаг (Матай 7:13, 14).

2. Есүсийн хамгийн дотнын шавь нар буюу элч нарыг нас барсны дараа зарим христиан аажим аажмаар хуурамч сургаал болон буруу ёс заншлыг дагадаг болно гэж Библид зөгнөсөн. Түүнчлэн, нөлөө бүхий хүмүүс итгэл нэгтнүүдээ Христийн араас бус, өөрсдийнхөө араас дагуулах ажээ (Матай 7:15, 21—23; Үйлс 20:29, 30). Ийм учраас, христийн шашин дотроо олон урсгалтай болжээ. Тэгвэл Есүсийн жинхэнэ шавь нарыг яаж таних вэ?

3. Жинхэнэ христианууд бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг нь тэдний хамгийн гол шинж юм (Иохан 13:34, 35). Тэд аль нэг яс үндсийг нөгөөгөөс нь илүү гэж үздэггүй. Харин ч, бүх үндэстний хүмүүсийг хайрлан хүндэтгэж сурдаг (Үйлс 10:34, 35). Тийм ч учраас, дайнд оролцдоггүй. Жинхэнэ христианууд бие биетэйгээ ах дүү шигээ харьцдаг (1 Иохан 4:20, 21).

4. Библийг гүнээ хүндэтгэдэг нь бас нэг шинж юм. Жинхэнэ христианууд Библийг Бурхны Үг гэж үзэн, бичигдсэн бүх зүйлд нь итгэдэг (Иохан 17:17; 2 Тимот 3:16, 17). Тэдний хувьд Бурхны Үг хүний үзэл бодол, ёс заншлаас илүү чухал байдаг (Матай 15:1—3, 7—9). Цаг үргэлж Библийн дагуу амьдрахыг эрмэлздэг учраас ам ажил хоёроо зөрүүлэхгүй байхыг хичээдэг (Тит 1:15, 16).

5. Есүсийн жинхэнэ шавь нар Бурхны нэрийг алдаршуулах ёстой (Матай 6:9). Есүс Ехова Бурхны нэрийг хүмүүст мэдүүлдэг байсан. Жинхэнэ христианууд ч мөн тэгэх ёстой (Иохан 17:6, 26; Ром 10:13, 14). Танай нутагт Еховагийн нэрийн тухай хэн ярьдаг вэ?

6. Есүсийн жинхэнэ шавь нар Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ёстой. Есүс өөрөө Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагладаг байсан (Лук 8:1). Энэхүү мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэхийг тэрбээр шавь нартаа тушаасан (Матай 24:14; 28:19, 20). Зөвхөн Бурхны Хаанчлал дэлхийг амар тайван, аюулгүй болгоно гэдэгт жинхэнэ христианууд итгэдэг (Дуулал 146:3—5).

7. Есүсийн жинхэнэ дагалдагчид энэ ертөнцийн ёс бус үйл хэрэгт оролцох ёсгүй (Иохан 17:16). Тэд улс төрийн үйл ажиллагаа, зөрчил мөргөлдөөнд оролцдоггүй. Мөн, орчин үед хэвийн үзэгдэл болчихоод байгаа ёс суртахуунгүй явдал, Бурханд таалагддаггүй үзэл бодлоос зайлсхийж, биеэ зөв зохистой авч явдаг (Иаков 1:27; 4:4). Жинхэнэ христиануудыг тодорхойлох шинж бүхий шашны байгууллага танай нутагт байдаг уу?

[26, 27-р хуудасны зураг]

Жинхэнэ христианууд бие биеэ хайрладаг, Библийг хүндэтгэдэг, Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлдэг

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах