Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • сх хэсэг 9 х. 28-31
  • Эдүгээ хийгээд үүрд сэтгэл хангалуун амьдрагтун!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эдүгээ хийгээд үүрд сэтгэл хангалуун амьдрагтун!
  • Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
  • Ижил төстэй материал
  • «Харагтун! Би бүхнийг шинэчилнэ»
    «Харагтун! Би бүхнийг шинэчилнэ»
  • Дэлхий диваажин болох цаг ойртжээ!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2021
  • Ехова түүнийг «Миний найз» гэсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Таныг аз жаргалтай ирээдүй хүлээж байна!
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Илүү дэлгэрэнгүй харах
Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
сх хэсэг 9 х. 28-31

ХЭСЭГ 9

Эдүгээ хийгээд үүрд сэтгэл хангалуун амьдрагтун!

Та Бурхантай дотно сайн харьцаатай болбол эдүгээ ч сэтгэл хангалуун амьдрах болно

БИБЛИД өгүүлсэн агуу итгэлтэй хүн болох Абрахам цэцэглэн хөгжиж байсан Ур хотын тав тухтай амьдралаа орхин явсан. Тэрээр зам зуураа Харан гэдэг газар хэсэг хугацаанд амьдраад, амьдралынхаа үлдсэн хугацааг нэг газар суурин суулгүй майханд амьдран нүүдэлчин мэт өнгөрүүлжээ (Эхлэл 12:1—3; Үйлс 7:2—7; Еврей 11:8—10). Гэлээ ч гэсэн түүний тухай: «Абрахам өндөр насыг наслаад нас баржээ. Тэрээр урт удаан сэтгэл хангалуун амьдарсан билээ» гэж бичсэн байдаг (Эхлэл 25:8, ШЕ). Тэрээр амьдралдаа яагаад тийм сэтгэл хангалуун байсан бэ? Абрахам зүгээр нэг өндөр нас наслаад, амьд байхдаа хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун өөд болсон юм биш ээ. Абрахам Бурханд гуйвшгүй итгэдэг байсан учраас хожим нь түүнийг «Бурхны анд нөхөр» гэж нэрлэх болсон (Иаков 2:23; Исаиа 41:8). Абрахам Бүтээгчтэйгээ ийм л дотно харьцаатай байсан болохоороо сэтгэл хангалуун амьдарсан юм.

Абрахам нас барахынхаа өмнө

Таны амьдрал Абрахамынхаас ч илүү сэтгэл хангалуун болж болох уу?

2 Та ч гэсэн 4 000 жилийн тэртээ амьдарч байсан Абрахам шиг Бурхантай дотно сайн харьцаатай болбол эдүгээ ч утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах болно! Та орчлонт ертөнцийг Бүтээгчтэй анд нөхөр болно гэхээр сүрдэж магадгүй. Гэвч Бурхантай анд нөхөр болж болно. Үүний тулд яах ёстой вэ? Та Бурхныг танин мэдэж, хайрладаг болох хэрэгтэй (1 Коринт 8:3; Галат 4:9). Бүтээгчтэйгээ ийм дотно харьцаатай байх нь таны амьдралыг утга учиртай, сэтгэл хангалуун болгоно.

3 Есүс Христийн золиосыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хүмүүст зориулан Ехова Бурхан жаргалтай амьдрахад тустай заавар өгчээ (Исаиа 48:17). Адам сайн мууг өөрөө тогтоон тодорхойлох болсноороо Бурхны эсрэг боссон. Ехова Хүүгээрээ дамжуулан хүн төрөлхтнийг золин авч, нүгэл болон үхлийн боолчлолоос чөлөөлсөн хэдий ч хүн бүр золиосыг хүлээн зөвшөөрч, өөрөө сайн мууг ялган тодорхойлохоо болих шаардлагатай. Бид золиосны арга хэмжээг хүлээн зөвшөөрдөг хүмүүст зориулан өгсөн Бурхны хууль болон зарчмуудыг дагах ёстой.

Нэг залуу Библи уншиж байна

«Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч»

4 Та Библи судалж, зарчмуудыг нь хэрэгжүүлэхийн хэрээр Бурхны тогтоосон сайн муугийн хэм хэмжээг лавтайяа үнэлэн хүндэтгэх болно (Дуулал 19:7—9). Та ч гэсэн Еховагийн зөнч Мосегийн: «Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье» гэж хэлж байсан үгийг хэлмээр санагдаж болох юм (Египетээс гарсан нь 33:13; Дуулал 25:4). Өнөөгийн «хэцүү цагийн» бэрхшээлийг давахад тань хэрэгтэй зөв замыг Библи заадаг (2 Тимот 3:1). Энэ бүхний эцэст та Бурханд талархдаг болж улмаар Еховаг илүү сайн мэдэж, түүнтэй тогтоосон нөхөрлөлөө зузаатгана.

5 Абрахам «урт удаан сэтгэл хангалуун амьдраад» нас барсан. Гэвч хүн үхдэг болохоор амьдрал гэдэг бас л ахархан юм даа. Бид хөгширч өтөлдөг ч амьд явах төрөлхийн хүсэлтэй. Яагаад гэвэл «хэдийгээр хүн Бурхны үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр [Бурхан] тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» (Номлогчийн үгс 3:11). Тийм ээ, бид мөнх амьдарсан ч гэсэн Бурхны бүтээлийг бүгдийг нь ойлгож хэзээ ч чадахгүй. Еховагийн гайхамшигт үйлсийг ажиглан харж, судлан шинжилж, баярлан бахдахад эцэс төгсгөл гэж үгүй ээ! (Дуулал 19:1—4; 104:24; 139:14).

6 Гэвч амьдрал өнөөгийнх шигээ бэрхшээлтэй хэвээр байвал та мөнх амьдрах гэж төдий л шимтэхгүй болов уу. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Библид: «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» гэж амлажээ (2 Петр 3:13). Энд байгаа «шинэ тэнгэр» гэдэг үг нь дэлхийг захирах тэнгэрийн шинэ засгийн газар буюу Бурхны Хаанчлалыг илэрхийлж байгаа юм. «Шинэ газар» гэдэг нь Хаанчлалд дуулгавартай захирагдах хүмүүсээс бүрдсэн хүний шинэ нийгэм юм. Ехова энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд удахгүй «дэлхийг устгагчдыг устгана» (Илчлэлт 11:18; 2 Петр 3:10).

Дайтаж буй цэргүүд, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд, эвдэрч эзгүйрсэн байшин

7 Удахгүй гэж хэзээ вэ? Есүс үндэстэн хоорондын дайн, «энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болж», «тахал» гарч, «ёс бус байдал өснө» гэж «эд юмсын тогтолцооны төгсгөл үеийн шинж тэмдгийн» заримыг зөгнөн хэлсэн (Матай 24:3—13, ШЕ; Лук 21:10, 11, ШГ; 2 Тимот 3:1—5). Цааш нь Есүс: «Та нар... эдгээр зүйлс болохыг хараад Бурхны хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй» хэмээжээ (Лук 21:31). Үнэхээр ч муу хүнийг устгах Еховагийн цаг улам бүр ойртсоор байна.a

8 «Төгс хүчит Бурхан агуу өдрөөрөө» дэлхийг хорон муу хүмүүсээс бүрмөсөн цэвэрлэж, дараа нь Диваажин болгоно (Илчлэлт 16:14, 16; Исаиа 51:3). Тэгээд «зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29). Харин нас барсан хүмүүс яах бол оо? Есүс: «Үүнд бүү гайхагтун. Учир нь [«дурсамжийн», ШЕ] булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ» гэж хэлсэн (Иохан 5:28, 29). Ехова хүн нэг бүрд санаа тавьдаг бөгөөд үхлийн нойроор нойрссон хүмүүсийг ч амилуулахыг хүсдэг. Сүүлийн үед эрдэмтэд генийн инженерчлэлийн аргаар хүнийг хувилан олшруулах гэж оролдож байна. Харин биднийг Бүтээгчид ингэж хүнийг олшруулах шаардлага огт байхгүй. Тэрээр зольж авагдсан хүн бүрийн онцлогийг нэгд нэгэнгүй санаж байгаа бөгөөд тэднийг дахин амилуулна. Тийм ээ, танд нас барсан хайрт хүнтэйгээ диваажин дэлхийд дахин уулзах боломж бий!

9 Диваажинд амьдрал ямар байх бол оо? Бүтээгчээ нэгэн дуугаар алдаршуулах аз жаргалтай хүмүүс дэлхий дээр амьдарна. «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24; 54:13). Нэг ч хүний эрүүл мэнд муудаж, сэтгэл зүйн болон мэдрэлийн хямралд орохгүй. Хүн бүр элбэг дэлбэг хоол хүнстэй болж, Бурхны хүсэл таалалд нийцсэн үр бүтээлтэй ажил эрхэлж, баяр хөөртэй байх болно (Дуулал 72:16; Исаиа 65:23). Хүмүүс бие биетэйгээ, адгуусан амьтантай энх амгалан эв найртай амьдарна. Хамгийн гол нь хүмүүс «Бурхантай эвлэрнэ» (Ром 5:1; Дуулал 37:11; 72:7; Исаиа 11:6—9).

Диваажинд буй хүмүүс

10 Диваажинд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдрахын тулд яах ёстой вэ? Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3). Иймээс Ехова болон Есүс Христийн тухай улам ихийг, мөн Бурхан танаас юу шаарддагийг мэдэх хэрэгтэй. Тэр цагт та Еховагийн тааллыг олж, сэтгэл хангалуун амьдрах болно!

a Энэ зөгнөлийн тухай Харуулын Цамхаг Нийгэмлэгээс гаргасан «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 11-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

  1. 1, 2. Та хэрхэн жаргалтай амьдарч болох вэ?

  2. 3, 4. Бурхны хуулийн дагуу амьдрах нь яагаад ухаалаг хэрэг вэ?

  3. 5. Жинхэнэ жаргалтай амьдрахын тулд юу хэрэгтэй вэ?

  4. 6, 7. Юуны ачаар хүмүүс дэлхий дээрээ таатай, мөнх амьдрах вэ?

  5. 8. Нас барсан хүнд Ехова хэрхэн санаа тавих вэ?

  6. 9. Бурхан захирах үед дэлхий дээр амьдрал ямар байх вэ?

  7. 10. Диваажинд сэтгэл хангалуун амьдрахын тулд та яах ёстой вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах