Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бс х. 198-х. 199 д/м 2
  • Даниел Мессиагийн ирэхийг зөгнөсөн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Даниел Мессиагийн ирэхийг зөгнөсөн нь
  • Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Ижил төстэй материал
  • Даниел Мессиагийн ирэхийг зөгнөсөн
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
  • Цөллөгт байсан зөнч ирээдүйн үйл явдлыг үзсэн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библийн сургаалыг зөв ойлгох нь
бс х. 198-х. 199 д/м 2

ХАВСРАЛТ

Даниел Мессиагийн ирэхийг зөгнөсөн нь

ЕХОВА Есүсийг төрөхөөс 500 гаруй жилийн өмнө амьдарч байсан зөнч Даниелаар Есүсийн Мессиа (Христ) болж тослогдох буюу томилогдох цагийг нарийвчлан тогтооход тус болох зөгнөл бичүүлжээ. Даниел: «Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно» хэмээн бичжээ (Даниел 9:25).

Мессиагийн ирэх цагийг тогтоохын тулд Даниелын бичсэнээр, Иерусалимыг сэргээн босгох зарлиг гарсан цагийг эхлээд мэдэх хэрэгтэй. Энэ зарлиг хэзээ гарсан бэ? «Артаксеркс хааны хорьдугаар онд» гарсан гэж Библийн «Нехемиа» номонд бичжээ (Нехемиа 2:1, 5–8). Артаксеркс МЭӨ 475 онд хаан ширээнд заларсныг түүхчид баталдаг. Тэгэхлээр, «Артаксеркс хааны хорьдугаар он» гэдэг нь МЭӨ 455 он болж байгаа тул тэр оноос эхлэн тоолж, Мессиагийн ирэх оныг тогтоож болно.

«Жонон Мессиаг» ирэх хүртэл «долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног» буюу нийтдээ жаран есөн «долоон хоног» байх болно гэж Даниел зөгнөсөн. Энэ юу гэсэн үг вэ? Библийн зарим орчуулгад «долоон хоногийг» «долоон жил» гэж орчуулсан байдаг. Эртний еврейчүүдийн цаг тоолол долоон жилийн мөчлөгтэй байсан бөгөөд тэд долоо дахь жил бүрийг «амралтын жил» гэж үздэг байв (Египетээс гарсан нь 23:10, 11). Тэгэхлээр, Даниелын зөгнөлд бичсэн жаран есөн «долоон хоног» гэдэг нь тус бүр долоон жил үргэлжилсэн жаран есөн «долоон жил» бөгөөд энэ нь нийтдээ 483 жил болно.

Одоо, Мессиагийн ирэх оныг тооцож гаргая. МЭӨ 455 оноос 483 жилийг тоолбол МЭ 29 он болно. Есүс чухамдаа МЭ 29 онд баптисм хүртэж, Мессиа буюу Христ болсон!a (Лук 3:1, 2, 21, 22). Ингэж Даниелын зөгнөл яг таг биелжээ!

Хүснэгт: Даниел 9-р бүлэгт гардаг далан долоон хоногийн талаарх зөгнөл Мессиа ирэх тухай зөгнөл юм

a МЭӨ 455 оноос МЭӨ 1 он хүртэл 454 жил, МЭӨ 1 оноос МЭ 1 он хүртэл нэг жил болно (он тоололд тэг он гэж байдаггүй). МЭ 1 оноос 29 он хүртэл 28 жил байх бөгөөд энэ гурван тоог нэмбэл 483 болно (454+1+28=483). Есүс МЭ 33 онд «таслагдсан» буюу үхсэн бөгөөд энэ нь МЭӨ 455 оноос хойш дал дахь «долоон хоногийн» дунд үетэй давхцдаг (Даниел 9:24, 26). Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 11-р бүлэг, «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 899–901-р хуудсыг тус тус үзнэ үү (англи).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах