Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 7 х. 10
  • Бурхан израильчуудыг чөлөөлсөн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан израильчуудыг чөлөөлсөн нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Еховагийн замуудад суралцагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • Мосе Аарон хоёр фараонтой уулзсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Та «үзэгдэхгүй Түүнийг» хардаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 7 х. 10
Арван тушаал бичсэн чулуун хавтанг Мосе барьж байгаа нь

ХЭСЭГ 7

Бурхан израильчуудыг чөлөөлсөн нь

Ехова Египетэд гамшиг учруулсан бөгөөд Мосе израильчуудыг удирдан, Египет нутгаас гаргажээ. Бурхан израильчуудад Мосегоор хууль өгүүлэв

ИЗРАИЛЬЧУУД Египетэд олон жил амьдрахдаа өсөж үржин, өнөр өтгөн болжээ. Гэтэл Иосефыг мэддэггүй шинэ фараон гарч ирэв. Харгис дарлагч тэрбээр улам бүр өсөн нэмэгдэж буй израильчуудаас айсандаа тэднийг боолоо болгож, дөнгөж төрсөн эрэгтэй хүүхэд бүрийг Нил мөрөнд живүүлэн алах зарлиг буулгажээ. Гэвч зоригт нэгэн эх нялх хүүгээ хамгаалж, сагсан дотор хийгээд, зэгсэн дунд нуусанд фараоны охин тэр хүүхдийг олж, Мосе гэдэг нэр хайрлан, Египетийн хааны гэр бүлд өсгөв.

Мосе 40 настай байхдаа нэгэн еврей боолыг харгис египет захирагчаас хамгаалснаас болоод өөртөө гай уджээ. Тэгээд алс холын нутаг руу дүрвэн зугтаж, тэндээ амьдрах болов. Харин 80 настай байхдаа Еховагийн тушаалаар Египет рүү очиж, Бурхны ард түмнийг чөлөөлөхийг фараоноос шаардах ёстой болжээ.

Фараон эрс татгалзав. Тэгэхэд нь Бурхан Египетэд арван гамшиг учруулжээ. Мосе фараоныг дараагийн гамшгаас сэрэмжлүүлэх бүрд фараон Мосе болон түүний Бурхан Еховаг үл тоомсорлон, зөрүүдэлсээр байлаа. Эцэст нь арав дахь гамшиг болж, тэр нутгийн ууган хүүхэд, анхны төл мал цөм үхэв. Харин хаалганыхаа хоёр хатавч болон тотгонд тахилын хурганы цусаар тэмдэг тавь гэсэн Еховагийн тушаалыг дуулгавартай биелүүлсэн айлууд сүүлчийн гамшигт өртсөнгүй. Хүн, малын уугануудыг устгахаар ирсэн Бурхны тэнгэр элч тэр айлуудын дээгүүр өнгөрчээ. Тэр цагаас хойш израильчууд гайхамшгаар аврагдсанаа Дээгүүр өнгөрөх гэдэг баяраар дурсан тэмдэглэдэг болсон түүхтэй.

Фараон ууган хүүгээ алдсаныхаа дараа Мосег израильчуудтай хамт Египетээс явахыг тушаахад үй олон хүн нарийн зохион байгуулалттайгаар гарчээ. Гэтэл фараон бодлоо өөрчилж, их цэрэг, дайны тэрэгнүүдээ аваад араас нь мөшгөн хөөв. Израильчуудын өмнө Улаан тэнгис хөндөлсөж, тэд занганд орсон мэт болжээ. Гэвч Ехова тэнгисийг хуваасанд израильчууд хуурай ёроолоор нь гатлав. Фараоныг цэрэгтэйгээ араас нь нэхэн ормогц Бурхан усан ханыг буулгаж, тэднийг живүүлжээ.

Хожим нь израильчуудыг Синаи уулын бэлд буудаллаад байхад нь Ехова тэдэнтэй гэрээ байгуулж, Мосегоор хууль өгүүлсэн. Тэр хууль израильчуудыг амьдралынх нь бүхий л хүрээнд удирдан чиглүүлж, авран хамгаалах байлаа. Удирдамж зааврыг нь үнэнчээр биелүүлбэл Ехова Израилийн ард түмэнтэй хамт байж, тэднээр дамжуулан бусад ард түмэнд ивээл хайрлах байв.

Гэвч израильчуудын ихэнх нь Бурханд итгэлгүй хандаж, түүнийг гонсойлгосон учраас, 40 жил цөлөөр тэнүүчлэхэд хүрсэн юм. Дараа нь Мосе, Иошуа гэдэг шулуун шударга хүнийг залгамжлагчаа болгон томилжээ. Израильчууд Бурхны Абрахамд өгөхөөр амласан газар руу ороход бэлэн боллоо.

​—«Египетээс гарсан нь», «Левит», «Тооллого», «Дэд хууль», Дуулал 136:10–15; Үйлс 7:17–36-д үндэслэв.

  • Израильчуудыг чөлөөлөх даалгавар авахаас нь өмнө Мосегийн амьдралд ямар ямар үйл явдал болсон бэ?

  • Израильчууд Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэдэг болсны учир юу вэ?

  • Ехова израильчуудыг Египетийн боолчлолоос хэрхэн чөлөөлсөн бэ?

ХАМГИЙН АГУУ ХУУЛЬ

Египетээс гарсан нь 20:1–17-д байдаг Арван тушаалыг Еховагийн өгсөн 600-аад хуулийн дотроос хамгийн алдартай нь гэж үзэж болохоор. Гэтэл Бурхны тушаалуудаас хамгийн агуу нь аль нь вэ гэсэн асуултад Есүс Христ, «Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун» хэмээсэн тушаалыг онцлон хэлжээ (Марк 12:28–30; Дэд хууль 6:5).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах