Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 23 х. 26
  • Сайн мэдээ түгэн дэлгэрсэн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сайн мэдээ түгэн дэлгэрсэн нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Зоригтой бай! Ехова бол таны Туслагч
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Албан тушаалтнуудын өмнө зогсоод сайн мэдээг хамгаалах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Паулын шинэ туслах Тимот
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 23 х. 26
Паул Афинд үг хэлнэ

ХЭСЭГ 23

Сайн мэдээ түгэн дэлгэрсэн нь

Паул эх газар, далай тэнгисээр явж, дэлгэрүүлэх ажил хийж байлаа

ПАУЛ христиан болсноосоо хойш Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг эрчимтэй тунхагладаг болжээ. Гэтэл урьд нь эсэргүүцэгч байсан энэ хүн өөрөө хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Тэрбээр хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилгыг биелүүлэх үүрэгтэй Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд эцэж цуцахыг үл мэдэн, газар сайгүй явж, олон удаа дэлгэрүүлэх аялал зохиожээ.

Анхны аяллаараа Лустр хотод төрөлхийн суумгай хүнийг эдгээдэг. Олон түмэн үүнийг үзээд Паул болон түүнтэй хамт явсан Барнабыг бурхад байна хэмээн хашгиралдан, өргөл барих гэхэд нь мөнөөх хоёр арай гэж хорьж болиулжээ. Гэсэн хэдий ч тэр хүмүүс хожим нь Паулын дайснуудын турхиралтаар түүн рүү чулуу шидэцгээн, үхсэн гэж бодоод орхин явдаг. Харин Паул амьд үлдсэн. Хожим нь тэрбээр Христийн шавь нарыг урмын үгээр зоригжуулахаар хот руу дахин очсон.

Зарим иудей христиан иудей бус итгэгчдийг Мосегийн хуулийн заалтыг сахих ёстой гэсэн маргаан дэгдээжээ. Паул уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Иерусалим дахь элч нар болон ахлагчид дээр очсонд тэд Судрыг нарийн судалж, Бурхны ариун сүнсний удирдлага аван, хурлуудад захидал бичихдээ шүтээн шүтэх, цус болон цустай мах идэх, садар самуун үйлдэхийг цээрлэхийг сануулжээ. Эдгээр нь «зайлшгүй зүйлс» байсан хэдий ч энэ тушаалыг биелүүлэхийн тулд Мосегийн хуулийг сахих шаардлагагүй байв (Үйлс 15:28, 29).

Паул хоёр дахь аяллаараа Берой (одоогийн Грекийн нутагт байсан) хотод очжээ. Тэнд амьдарч байсан иудейчүүд Паулын зааж сургасныг өдөр бүр Судраар шалган, сайн мэдээг дуртайяа хүлээн авч байв. Гэвч Паул дахин эсэргүүцэлтэй тулгарсан учир Афин руу явахаас өөр аргагүй болжээ. Тэрбээр Афины өндөр боловсролтой хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн үг хэлсэн нь хүний ая эвийг олох, ажигч гярхай байх, уран үгээр ярихын сайхан жишээ болдог.

Паул гурав дахь аяллынхаа дараа Иерусалимд иржээ. Тэндхийн сүмд очтол иудейчүүд түүнийг алах гэж үймээн дэгдээв. Тэгтэл Ромын цэргүүд ирж үймээнийг намжаан, Паулыг байцаажээ. Дараа нь Паул Ромын иргэний эрхээ эдэлж, амбан захирагч Феликийн өмнө өөрийгөө өмгөөлжээ. Иудейчүүд Паулын эсрэг зарга мэдүүлсэн ч буруутайг нь нотлох баримт гаргаж чадсангүй. Ромын өөр нэг амбан захирагч Фест өөрийг нь иудейчүүдэд өгөх вий хэмээн болгоомжилсон Паул: «Би Цезарьт давж заалдана» гэсэнд Фест хариуд нь: «Таныг Цезарь руу илгээх боллоо» гэжээ (Үйлс 25:11, 12).

Паулыг ууртай хүмүүсээс зугтахад Ромын цэргүүд тусална

Дараа нь Паул шүүгдэхээр Итали руу усан онгоцоор явав. Гэтэл онгоц нь замдаа сүйрч, тэд Мальт аралд өвөлжжээ. Дараа нь Паул Ромд очоод байр хөлслөн хоёр жил хорионд амьдрав. Тэр хугацаанд цэргээр харгалзуулж байсан ч өөр дээр нь ирсэн бүхэнд Бурхны Хаанчлалын тухай идэвхтэй ярьсаар байлаа.

​—Үйлс 11:22–28:31-д үндэслэв.

  • Паулыг Лустр хотод нэг суумгай хүнийг эдгээсний дараа юу болсон бэ?

  • Мосегийн хуулийг сахихтай холбогдон гарсан асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

  • Паулыг Ром орох замд юу тохиолдсон бэ? Ромд байхдаа юу хийсэн бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах