Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ма хэсэг 5 х. 12-13
  • Усан галав—Дуулгавартай ба дуулгаваргүй хүмүүс

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Усан галав—Дуулгавартай ба дуулгаваргүй хүмүүс
  • Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун
  • Ижил төстэй материал
  • Хэсэг 5
    Бурханд дуулгавартай байгтун
  • Ноа хөвөгч авдар барьсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • «Тэрээр Бурхантай хамт явж» байсан
    Итгэлийн жишээ
  • Өнгөрснөөс авах сургамж
    Та Бурхны анд нөхөр болж болно!
Илүү дэлгэрэнгүй харах
Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун
ма хэсэг 5 х. 12-13

ХЭСЭГ 5

Усан галав — Дуулгавартай ба дуулгаваргүй хүмүүс

Ноагийн үед хүмүүс муу юм хийдэг байсан. (Эхлэл 6:5).

Тэрслүү тэнгэр элчүүд махан биетэй болж эмэгтэйчүүдтэй гэрлэжээ

Адам Ева хоёр үр хүүхэд төрүүлж, дэлхий дээр хүмүүс олшров. Зарим тэнгэр элч Бурхны эсрэг тэрсэлсэн Сатантай нэгдсэн байлаа.

Тэд эмэгтэйчүүдтэй гэрлэхээр дэлхийд бууж ирэн, махан биетэй болжээ. Тэнгэр элчүүдтэй гэрлэсэн эмэгтэйчүүд аварга биетэй, харгис хэрцгий, хүч чадалтай хүүхдүүд төрүүлжээ.

Хүүгээ тэвэрсэн эмэгтэйг нэг хүүхэд зодож байна; тэрслүү тэнгэр элчийн хүүхдүүд буюу нефилимүүд зэрлэг балмад авирлаж байна

Муу юм хийдэг хүмүүс дэлхийгээр дүүрэв. Библид: «Дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон» гэж бичсэн байдаг.

Ноа Бурханд дуулгавартай байж, хөвөгч авдар хийсэн (Эхлэл 6:13, 14, 18, 19, 22).

Ноа Бурхныг сонсож байна

Ноа сайн хүн байлаа. Ехова муу хүмүүсийг Усан галаваар устгах гэж байгаагаа Ноад хэлжээ.

Ноагийн гэр бүлийнхэн хөвөгч авдар хийж байна

Бурхан Ноаг асар том усан онгоц буюу хөвөгч авдар хийж, дотор нь гэрийнхнээ болон бүх төрлийн амьтдаас оруул гэжээ.

Ноа усан галав болохыг хүмүүст сэрэмжлүүлсэн ч тэд Ноаг шоолж байна

Ноа Усан галав болохыг хүмүүст хэлж сэрэмжлүүлж байсан ч тэд тоогоогүй. Зарим хүн Ноаг шоолж, зарим нь бүр үзэн ядаж байв.

Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт амьтдыг цуглуулж хөвөгч авдарт оруулж байна

Ноа хөвөгч авдраа хийж дуусгаад амьтдыг оруулсан.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах