Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 15
  • Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Хурлын зохион байгуулалт
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • «Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • «Дунд чинь ажилладаг ... хүмүүсийг хүндэл»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Хоньчид оо, Агуу Хоньчдоо дууриагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 15

ХИЧЭЭЛ 15

Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

Ахлагч хурлын гишүүдтэй ярилцаж байгаа нь

Финлянд

Ахлагч хурлын гишүүдтэй ярилцаж байгаа нь

Зааж сургах

Ахлагч хурлынхаа гишүүдийг урмыг сэргээж байгаа нь

Хоньчны эргэлт хийх

Ахлагч сайн мэдээ тунхаглаж байгаа нь

Дэлгэрүүлэх ажил хийх

Манай байгууллагад шашны цол хэргэмтэй, цалин хөлс авдаг хүн байдаггүй. Христиан хурал бий болсон цагаас эхлэн «Бурхны хурлыг» хариулах шаардлага хангасан ахлагчид томилогддог болсон (Үйлс 20:28, ШЕ). Сүнслэгээр төлөвшсөн ийм эрчүүд хурлын үйл ажиллагааг удирддаг. Тэд хурал буюу сүргийг «албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр» хариулдаг (1 Петр 5:1–3). Ахлагчид бидний төлөө юу хийдэг вэ?

Тэд бидэнд санаа тавьж, биднийг хамгаалдаг. Ахлагчид хурлын гишүүдэд Библиэс заавар зөвлөгөө өгч, Еховатай дотно байхад тусалдаг. Бурхан өөрсдөд нь ийм чухал үүрэг хүлээлгэснийг тэд ухамсарладаг учир ард түмнийг нь ноёлдоггүй. Харин бидний сайн сайханд санаа тавьж, баяр баясгалантай байхад тусалдаг (2 Коринт 1:24). Хоньчин хүн сүргийнхээ хонь нэг бүрд санаа тавьдгийн адил ахлагчид хурлынхаа гишүүн нэг бүртэй дотно танилцахыг хичээдэг (Сургаалт үгс 27:23).

Бурхны хүсэл тааллыг хэрхэн биелүүлэхийг зааж сургадаг. Ахлагчид итгэлийг маань бэхжүүлэхийн тулд долоо хоног болгоны цуглааныг хөтөлж явуулдаг (Үйлс 15:32). Бас идэвх зүтгэлтэй энэ эрчүүд бидэнтэй хамт дэлгэрүүлж, дэлгэрүүлэх ажлын янз бүрийн аргыг зааж сурган сайн мэдээ тунхаглах ажлыг удирддаг.

Хүн нэг бүрийг урамшуулан зоригжуулдаг. Ахлагчид биднийг Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд туслахын тулд гэрт маань ирэх юм уу цуглааны танхимд уулзаж, Библид үндэслэсэн зөвлөгөө өгч, тайвшруулдаг (Иаков 5:14, 15).

Ихэнх ахлагч хуралд үүрэг хүлээхээс гадна ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрийнхэндээ цаг зав гаргаж, ар гэрээ авч явах үүрэг хүлээдэг. Иймд нөр их хөдөлмөрлөдөг ахлагчид бидний хүндэтгэлийг хүлээдэг (1 Тесалоник 5:12, 13).

  •  Ахлагчид хуралд ямар үүрэг хүлээдэг вэ?

  •  Ахлагчид хурлын гишүүн бүрд санаа тавьдгаа хэрхэн харуулдаг вэ?

ЗӨВЛӨМЖ

Ямар шаардлага хангасан хүн ахлагчаар үйлчилдэг вэ? Ахлагч, туслах үйлчлэгчдэд тавигддаг Библийн шаардлагыг 1 Тимот 3:1-10, 12; Тит 1:5–9-өөс уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах