Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 7 х. 16-17
  • Чи ганцаардаж, айж байсан уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Чи ганцаардаж, айж байсан уу?
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • Тэрээр Бурхныхаа хүчээр тайвширсан
    Итгэлийн жишээ
  • Тэрээр сонор сэрэмжтэй байж, хүлээсэн
    Итгэлийн жишээ
  • Тэрээр цэвэр шүтлэгийн төлөө тууштай тэмцсэн
    Итгэлийн жишээ
  • Зовж шаналсан үедээ Еховад найдаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 7 х. 16-17
Жаал хүү ганцаардаж, айж байна

ХИЧЭЭЛ 7

Чи ганцаардаж, айж байсан уу?

Энд сууж байгаа хүүхдийг хар даа. Ганцаардсан, айсан шинжтэй байгаа биз? Чамд бас ганцаардах, айх үе байсан уу?​— Хүн болгон л тэгдэг. Библиэс үзвэл, Еховатай найз хүн ч ганцаардаж, айж байжээ. Тэдний нэг нь Елиа юм. Одоо бүгдээрээ түүний тухай мэдэж авъя.

Иезебел хатан уурлан хашхирч байна

Иезебел Елиаг алах гэсэн

Елиа, Есүсийг төрөхөөс их олон жилийн өмнө Израильд амьдарч байжээ. Тэр үед Ахаб гэдэг хаан Израилийг захирч байв. Тэрбээр жинхэнэ Бурхан Еховаг шүтдэггүй байсан. Харин Баал гэдэг хуурамч бурхныг эхнэр Иезебелтэйгээ хамт шүтдэг байв. Тиймээс израильчуудын ихэнх нь Баалыг шүтдэг болжээ. Хорон санаат Иезебел хатан Еховаг шүтдэг бүх хүнийг, Елиаг ч алахыг хүсжээ! Елиа яасныг чи мэдэх үү?​—

Елиа зугтсан юм! Цөлд очиж агуйд нуугдав. Яагаад зугтсан бэ?​— Их айж л дээ. Уг нь, айх хэрэггүй байв. Яагаад гэвэл Ехова тусалдгийг мэддэг байсан. Ехова ямар их хүчтэйгээ өмнө нь Елиад үзүүлж байсан. Нэг удаа Елиагийн залбиралд хариулан тэнгэрээс гал буулгажээ. Тиймээс Ехова энэ удаа ч тусалж чадах байлаа!

Ехова Елиагийн залбиралд хариулан тэнгэрээс гал буулгасан нь. Елиа агуйд байгаа нь. Еховагаас урмын үг сонсоод Елиа баярласан

Ехова Елиад яаж тусалсан бэ?

Ехова Елиаг агуйд нуугдаж байхад нь «Чи энд юу хийж байгаа юм бэ?» гэж асуув. Елиа: «Таныг шүтдэг хүн одоо надаас өөр нэг ч алга. Намайг алах гээд байгаа болохоор би айж байна» гэж хариулжээ. Еховаг шүтдэг бүх хүн алуулсан гэж Елиа боджээ. Харин Ехова Елиад «Тийм биш ээ. Одоо ч намайг шүтдэг 7 000 хүн байгаа. Бүү ай. Надад чамаар хийлгэх ажил байна!» гэжээ. Елиа үүнийг сонсоод баярласан болов уу?​—

Елиад тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?​— Еховаг болон чамайг хайрладаг хүмүүс байгаа шүү. Бас Ехова маш их хүчтэй, чамд дандаа тусална! Тиймээс ганцаараа гэж битгий бодоорой. Битгий айгаарай. Ехова үргэлж чамд тусална гэдгийг мэдэхлээр сайхан байгаа биз?​—

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Хаадын дээд 19:3–18

  • Дуулал 145:18

  • 1 Петр 5:9

АСУУЛТ:

  • Елиагийн үед Израилийн ихэнх хүн Еховаг шүтдэг байсан уу? Хэнийг шүтдэг байсан бэ?

  • Яагаад Елиа зугтаж агуйд нуугдсан бэ?

  • Ехова Елиад юу гэж хэлсэн бэ?

  • Елиад тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах