ХИЧЭЭЛ 8
Иосиа сайн найзуудтай байсан
Зөв юм хийх амархан уу?— Хэцүү гэж олон хүн боддог. Иосиа гэдэг хүүд бүр хэцүү байсныг Библид бичсэн байдаг. Гэхдээ Иосиа өөрт нь тусалдаг сайн найзуудтай байв. Иосиа болон найзуудтай нь танилцъя.
Иосиагийн аав нь Иудагийн хаан Амон ажээ. Амон хиймэл шүтээн шүтдэг их муу хүн байлаа. Аавыгаа нас барахад Иосиа Иудагийн хаан болсон. Тэр үед наймхан настай байжээ! Иосиа аав шигээ муу хүн байсан уу?— Үгүй ээ, сайн хүн байсан!
Хиймэл шүтээн шүтэхгүй байхыг Зефаниа анхааруулдаг байв
Иосиа бага балчир байсан ч Еховад дуулгавартай байхыг хүсдэг байв. Тиймээс Еховаг хайрладаг хүмүүстэй л нөхөрлөдөг байжээ. Иосиаг зөв юм хийхэд найзууд нь тусалдаг байсан. Найзуудыг нь хэн гэдэг вэ?
Нэг найзыг нь Зефаниа гэдэг. Зефаниа бол зөнч юм. Хиймэл шүтээн шүтвэл муу юм болно гэж Иудагийн ард олонд анхааруулдаг байжээ. Иосиа Зефаниагийн үгийг сонсож Еховаг шүтдэг байв. Хиймэл шүтээн шүтдэггүй байсан.
Бас нэг найз нь Иеремиа юм. Тэр хоёр багаасаа бие биеэ мэддэг, ойролцоо насны хүүхдүүд байв. Хожим дотны найз Иосиагаа нас барахад Иеремиа үгүйлэн санаж дуу зохиосон байдаг. Зөв юм хийж, Еховад дуулгавартай байхад Иеремиа Иосиа хоёр бие биедээ тусалдаг байсан.
Иосиа Иеремиа хоёр зөв юм хийхэд бие биедээ тусалдаг байсан
Иосиагаас юу сурч болох вэ?— Иосиа жаахан байсан ч зөв юм хийдэг байв. Еховаг хайрладаг хүнтэй найзлах хэрэгтэйг мэддэг байсан. Чи ч бас Еховаг хайрладаг, зөв юм хийхэд тусалдаг хүнтэй нөхөрлөж байгаарай!
БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ
Шастирын дэд 33:21–25; 34:1, 2; 35:25