Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 9 х. 20-21
  • Иеремиа Еховагийн талаар ярихаа болиогүй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иеремиа Еховагийн талаар ярихаа болиогүй
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • Иеремиа шиг зоригтой байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Аймшиггүй зоригт хүн
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Иеремиа шиг сэргэг бай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Иеремиа шиг зоригтой байя
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 9 х. 20-21

ХИЧЭЭЛ 9

Иеремиа Еховагийн талаар ярихаа болиогүй

Иеремиа уурласан хүмүүсийн дунд байгаа нь

Хүмүүс яагаад Иеремиад уурласан бэ?

Иеремиаг шавар шавхайтай, гүнзгий нүхнээс гаргаж байгаа нь

Иеремиа Еховагийн ачаар аврагдсан

Биднийг Еховагийн талаар ярихад зарим хүн шоолдог эсвэл уурладаг. Тэгэхлээр нь Бурхны талаар ярихаа больё гэж бодогдох нь бий. Чи тэгж бодож байсан уу?​— Еховад хайртай боловч Еховагийн талаар ярихаа болих шахсан нэг залуугийн талаар Библид бичсэн байдаг. Түүнийг Иеремиа гэдэг. Иеремиагийн тухай мэдэж авцгаая.

Ехова Иеремиад даалгавар өгч муу юм хийхээ болихыг ард түмэнд сануул гэжээ. Тэр үед Иеремиа залуу байв. Энэ хэцүү даалгаврыг биелүүлэхээс Иеремиа айж байлаа. Тэгээд Еховад «Би яаж ярихаа мэдэхгүй байна. Би залуу хүн шүү дээ» гэж хэлжээ. Тэгэхэд нь Ехова: «Бүү ай. Би чамд тусална» гэж хэлдэг.

Муу юм хийгээд байвал Ехова шийтгэнэ гэж Иеремиа ярьж эхлэв. Хүмүүс муу юм хийхээ больсон уу?​— Бо⁠лиогүй. Харин ч Иеремиаг шоолж, их уурлав. Зарим нь бүр алахыг оролдсон! Иеремиа яасан бол?​— Айсандаа «Би Еховагийн талаар дахиж ярихгүй» гэж хэлжээ. Тэгээд бүр буугаад өгчихсөн юм болов уу?​— Үгүй ээ, бууж өгөөгүй. Еховад маш их хайртай байсан учир ярихаа болиогүй юм. Иеремиа бууж өгөөгүй учраас Ехова түүнийг хамгаалж байсан.

Нэгэн удаа хорон санаатай хэдэн хүн Иеремиаг шавар шавхайтай, гүнзгий нүхэнд хаяжээ. Иеремиад идэх хоол, уух ус байсангүй. Хүмүүс Иеремиаг тэр нүхэнд үхүүлэхийг хүсжээ. Гэхдээ Ехова тусалсан учир Иеремиа амьд гарсан юм!

Иеремиад тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?​— Иеремиа заримдаа айдаг байсан ч Еховагийн талаар ярихаа болиогүй шүү дээ. Чамайг Еховагийн талаар ярихад хүмүүс шоолох юм уу уурлаж мэднэ. Тэгэхэд нь чи ичиж, бүр айж магадгүй. Гэвч Еховагийн талаар ярихаа битгий болиорой. Ехова Иеремиад тусалсан шигээ чамд бас дандаа тусална.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Иеремиа 1:4–8; 20:7–9; 26:8–19, 24; 38:6–13

АСУУЛТ:

  • Ехова Иеремиад ямар даалгавар өгсөн бэ?

  • Ямар учраас Иеремиа Еховагийн талаар ярихаа болих шахсан бэ?

  • Ехова Иеремиад яаж тусалсан бэ?

  • Иеремиад тохиолдсон явдлаас чи юу мэдэж авсан бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах