Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 10 х. 22-23
  • Есүс үргэлж дуулгавартай байсан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүс үргэлж дуулгавартай байсан
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • «Тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан»
    Итгэлийн жишээ
  • Тэрээр гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн
    Итгэлийн жишээ
  • Иосеф гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Хүүхдүүд ээ, эцэг эхдээ дуулгавартай байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Илүү дэлгэрэнгүй харах
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 10 х. 22-23
Иосеф Мариа хоёр хүү Есүсээ сүмд байхад нь олдог

ХИЧЭЭЛ 10

Есүс үргэлж дуулгавартай байсан

Аав ээжийнхээ үгэнд ороход дандаа амархан байдаг уу?⁠— Зарим⁠даа хэцүү байдаг. Есүс хэнд дуул⁠гавартай байсныг чи мэдэх үү?​— Еховад ч, эцэг эхдээ ч дуулгавартай байсан. Чи Есүсийг дууриадаг бол хэцүү санагдсан үед ч эцэг эхийнхээ үгэнд орно. Одоо Есүсийн талаар ихийг мэдэж авъя.

Дэлхийд ирэхээсээ өмнө Есүс тэнгэрт Эцэг Еховатайгаа хамт байсан. Дэлхийд байхдаа ч эцэг эхтэй байв. Аавыг нь Иосеф, ээжийг нь Мариа гэдэг. Тэд яаж Есүсийн аав ээж болсныг чи мэдэх үү?​—

Ехова гайхамшиг үйлдэж Есүсийг Мариагийн хэвлийд оруулжээ. Есүс жирийн хүүхдийн адилаар ээжийнхээ хэвлийд өсөж томорсоор, есөн сарын дараа төрсөн. Ингээд Иосеф Мариа хоёр Есүсийн дэлхий дэх эцэг эх болсон.

12-хон настай Есүс Эцэг Еховадаа их хайртайгаа харуулжээ. Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр Есүс гэрийнхэнтэйгээ Иерусалим руу явжээ. Ехова өвөг дээдсийг нь Египетээс чөлөөлснийг дур⁠саж израильчууд энэ баярыг тэмдэглэдэг байв. Иосеф Мариа хоёр харих замдаа Есүсийн байхгүй байгааг анзаарчээ. Есүс хаана байсан юм бол?​—

Есүс яагаад сүмд байсан бэ?

Тэр даруй Иосеф Мариа хоёр Иерусалимд эргэж очоод Есүсийг хаа сайгүй хайв. Хүүгээ олоогүйдээ санаа нь их зовж байлаа. Гэхдээ гурван өдрийн дараа сүмд байхад нь олжээ! Чиний бодлоор, Есүс яагаад сүмд байсан бэ?⁠— Сүмд байвал Эцэг Еховагийнхаа тухай ихийг мэдэж болох байв. Есүс Еховад хайртай байсан. Яа⁠вал Еховаг баярлуулахыг мэдэхийг хүсдэг байв. Том болсон хойноо ч Еховад үргэлж дуулгавартай байжээ. Хэцүү үед ч, зовох байсан ч дуулгавартай байжээ. Есүс, Иосеф Мариа хоёрт бас дуулгавартай байсан уу?⁠— Тийм ээ, дуулгавартай байсан гэж Библид бичжээ.

Есүсээс юу сурч болох вэ?​— Хэцүү санагдсан ч аав ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй. Чи үгэнд нь орох уу?​—

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Лук 1:30–35; 2:45–52

  • Ефес 6:1

  • Еврей 5:8

АСУУЛТ:

  • Иосеф Мариа хоёр яаж Есүсийн аав ээж болсон бэ?

  • Есүсийг Иерусалимын хаана байхад аав ээж нь олсон бэ?

  • Есүсээс юу сурч болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах