145-р дуу
Дэлгэрүүлэхэд бэлдье
(Иеремиа 1:17)
Шинэ өдөр
Айлчлан ирлээ
Бурхны үгийг тунхаглая
Тэнгэрт үүл бүрхэж
Бороо орж эхэллээ
Гэрээсээ гаралгүй амармаар
санагдана
(ДАХИЛТ)
Цаг ямагт өөдрөг бодолтой явж
Бэлтгэлээ сайн базаая
Еховагаас тусламж гуйн залбирч
Хүслээ бадраая
Бидний Хаан Есүс тусалж дэмжихээр
Тэнгэрийн элчээ илгээнэ
Итгэл нэгт анд маань сэтгэл гарган
Хамт үйлчилнэ
Энэ бүхнийг
Санаж явбал
Урам зориг бадарна
Хайрын сэтгэлээр
Хийсэн сайн үйл бүхнийг
Ехова Бурхан маань эрхэмлэн
үнэлдэг
(ДАХИЛТ)
Цаг ямагт өөдрөг бодолтой явж
Бэлтгэлээ сайн базаая
Еховагаас тусламж гуйн залбирч
Хүслээ бадраая
Бидний Хаан Есүс тусалж дэмжихээр
Тэнгэрийн элчээ илгээнэ
Итгэл нэгт анд маань сэтгэл гарган
Хамт үйлчилнэ
(Бас Ном. 11:4; Мат. 10:5, 7; Лук 10:1; Тит 2:14-ийг үзнэ үү).