Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • еб бүлэг 15 х. 157-161
  • Тэргүүллийн зарчмыг дагахын ач тус

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тэргүүллийн зарчмыг дагахын ач тус
  • Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХЭНД ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ВЭ?
  • Та хэний эрх мэдэлд захирагдах ёстой вэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • Эмэгтэйчүүд ээ, та нар тэргүүндээ захирагддаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
  • Эхнэрүүд ээ, нөхрөө гүн хүндэтгэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
еб бүлэг 15 х. 157-161

БҮЛЭГ 15

Тэргүүллийн зарчмыг дагахын ач тус

ОРЧЛОНТ ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн хүсэл тааллыг эмх журамтай биелүүлье гэвэл түүнд захирагдах нь зайлшгүй чухал юм. Бид Христийг хурлын тэргүүн гэж хүлээн зөвшөөрч, амьдралынхаа бүх хүрээнд Бурхны санаачилсан тэргүүллийн зарчмыг баримталдаг. Уг зарчмыг дагаж мөрдөх нь хүн болгонд ач тустай.

2 Хүн төрөлхтөн эрх мэдэлд захирагдах ёстойн учрыг Ехова Еден цэцэрлэгт анх мэдүүлжээ. Бурхан ямар тушаал өгснийг Эхлэл 1:28 болон 2:16, 17-д бичсэн байдаг. Уг тушаал ёсоор, хүмүүс амьтдыг захирч, харин Адам Ева хоёр Бурхны хүсэл тааллыг биелүүлэн, түүнд захирагдах ёстой байв. Ийнхүү тэд эмх журамтай, амар тайван амьдрах байлаа. Элч Паул 1 Коринт 11:3-т тэргүүллийн зарчмыг ийн онцолжээ. «Та нар үүнийг мэдэх ёстой. Христ бол эр хүний тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн юм». Үүнээс үзвэл Ехова хамгийн дээд эрх мэдэлтэй Нэгэн бөгөөд бүх бүтээл тэргүүллийн зарчмыг дагах ёстой байх нь ээ.

3 Өнөөдөр ихэнх хүн тэргүүллийн зарчмыг дагадаггүй. Яагаад? Еден цэцэрлэгт анхны хүмүүн хос хэмжээгүй эрх мэдэлтэй Бурхныг санаатайгаар эсэргүүцэн, хараат бус амьдрах замыг сонгожээ (Эх. 3:4, 5). Адам Ева хоёр Бурханд тэрсэлснээрээ илүү эрх чөлөөтэй болоогүй юм. Харин ч хорон санаат Сатан Диаволын эрхшээлд орсон. Анхны энэ тэрс явдлаас болж хүн төрөлхтөн Бурхнаас холдож хөндийрчээ (Кол. 1:21). Үүний уршгаар өнөөдөр ихэнх хүн хорон муу нэгний эрхшээлд байдаг (1 Ёох. 5:19).

4 Харин бид Бурхны Үгэн дэх үнэнийг мэдэж, сурч мэдсэнээ ажил хэрэг болгосон учраас Сатаны эрхшээлээс чөлөөлөгдсөн билээ. Өөрийгөө зориулан, баптисм хүртэж Гэрч нь болсон бид Ехова Бурхныг амьдралыг маань удирдан залах эрхтэй, Хэмжээгүй эрхт Эзэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Дуулалч Давид Еховаг «бүхний тэргүүн» гэсэн байдаг (Ш.дээд 29:11). Мөн тэрээр: «ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг» гэжээ. Бид бас Давидтай санал нэг байдаг (Дуу. 100:3). Тэгээд ч Ехова бүх юмыг бүтээсэн агуу Бурхан бөгөөд түүнд бүрэн дүүрэн захирагдах ёстой (Илч. 4:11). Жинхэнэ Бурхны үйлчлэгчид бид Еховад захирагдсан Есүс Христийн төгс үлгэр жишээг дуурайдаг.

5 Есүс дэлхийд байхдаа янз бүрийн зовлон амссан. Туулсан зовлонгоосоо юу сурсан бэ? «Тэрээр хүү нь байсан боловч зовлон туулж дуулгавартай байж сурсан» гэж Еврей 5:8-д байдаг. Есүс тэнгэрийн Эцэгтээ үргэлж, тэр байтугай хүнд хэцүү үед ч захирагдаж, чин үнэнч байсан. Мөн юуг ч дур зоргоороо хийдэггүй, санаан зоргоороо заадаггүй, өөртөө алдар нэр хайдаггүй байжээ (Ёох. 5:19, 30; 6:38; 7:16–18). Бурханд үйлчлэхдээ эсэргүүцэл хавчлагатай тулгарч байсан ч хүсэл тааллыг нь биелүүлж байгаадаа баяр жаргалтай явдаг байв (Ёох. 15:20). Есүс Еховад үргэлж захирагдаж, «өөрийгөө дорд болгож ... бүр тарчлаах шонд хадуулж үхэхдээ дуулгавартай байсан». Үүний үрээр хүн төрөлхтөнд мөнх амьдрах үүд хаалгыг нээж, Еховаг алдаршуулж, өмнөхөөсөө «илүү их эрх мэдэлтэй» болсон (Флп. 2:5–11; Евр. 5:9).

ХЭНД ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ВЭ?

6 Бид Еховад захирагдаж, хүсэл тааллыг нь биелүүлж байгаа цагт хэмжээгүй эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн эдэлдэг өчнөөн зовлонгоос хол байна. Диавол биднийг «залгихыг» үргэлж санаархаж байдаг дайсан билээ. Хэрэв бид даруу байн Еховад дуртайяа захирагдаж, Диаволыг эрс эсэргүүцдэг бол эрхшээлд нь орохгүй (Мат. 6:10, 13; 1 Петр 5:6–9).

7 Бид Есүсийг хурлын Тэргүүн гэдгийг, «итгэмжит, ухаалаг боолд» эрх мэдэл өгснийг нь хүлээн зөвшөөрдөг. Энэ нь бие биетэйгээ хэрхэн харьцдагаас маань илэрхий харагддаг. Хурал дахь эрх мэдлийг хүндэтгэдэг хүн Еховаг шүтэхтэй холбоотой бүх зүйлд Үгэн дэх зааврыг нь дуулгавартай дагадаг. Өөрөөр хэлбэл дэлгэрүүлж, цуглаанд идэвхтэй оролцож, ахлагчидтай сайн харьцаатай байж, байгууллагын удирдамж зааврыг дагадаг (Мат. 24:45–47; 28:19, 20; Евр. 10:24, 25; 13:7, 17).

8 Бурханд дуулгавартай байвал хурлыг амар тайван, аюулгүй, эмх журамтай байхад нь хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Үйлчлэгчид нь Бурхныхаа зан чанарыг тусгадаг (1 Кор. 14:33, 40). Еховагийн байгууллагад нэгдсэн бидэнд Давид хааныхтай адилхан сэтгэгдэл төрдөг. Тэрээр Бурхны үйлчлэгчид болон хорон муу хүмүүсийн хоорондох ялгааг олж хараад «ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» хэмээн хэлжээ (Дуу. 144:15).

9 Гэр бүл дэх эрх мэдлийн талаар юу хэлж болох вэ? «Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн». Мөн түүнчлэн Христ бол эр хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн юм (1 Кор. 11:3). Эхнэр хүн нөхөртөө, хүүхдүүд эцэг эхдээ захирагдах учиртай (Эф. 5:22–24; 6:1). Гэр бүлийн гишүүн бүр тэргүүллийн зарчмыг баримталдаг бол гэр бүлээрээ эвтэй сайхан амьдарна.

10 Нөхөр хүн тэргүүний үүргээ биелүүлэхдээ Христийг дуурайн хайр халамжтай байх учиртай (Эф. 5:25–29). Өрхийн тэргүүний үүргээ сайн биелүүлдэг, эхнэр хүүхдээ дарладаггүй, хатуу ширүүн ханддаггүй бол гэрийнхэн нь дуртайяа захирагдана. Эхнэр хүн нөхөртөө туслах буюу дутууг нь нөхөж байх үүрэгтэй (Эх. 2:18). Тэвчээртэй байж, нөхрөө дэмжин, хүндэтгэдэг бол хайрыг нь татаад зогсохгүй Бурхнаа алдаршуулна (1 Петр 3:1–4). Эхнэр нөхрийн хэн хэн нь Библид буй тэргүүллийн зарчмыг дагадаг бол Бурханд захирагдах талаар хүүхдүүддээ сайхан жишээ үзүүлнэ.

Бурхны санаачилсан тэргүүллийн зарчим амьдралын бүх хүрээнд хамаатай

11 Бурханд захирагддаг эсэх маань «дээд эрх мэдлүүдэд» хэрхэн ханддагаас мөн харагддаг. «Учир нь Бурхан зөвшөөрсөн тул эрх мэдэл байдаг» (Ром 13:1–7). Христийн дагалдагчид улсынхаа хуулийг сахин мөрддөг бөгөөд татвараа төлж «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өгдөг» (Мат. 22:21). Мөн хэсгийг боловсруулахдаа иргэдийн мэдээллийг хамгаалах хуулийг сахидаг. Еховагийн тогтоосон хэм хэмжээтэй зөрчилдөхгүй л бол төр засгийнхны эрх мэдлийг хүндэтгэж, тэдэнд захирагддаг. Ийнхүү дэлгэрүүлэх ажилдаа хүч чадлаа зориулах сайхан боломж бүрддэг (Марк 13:10; Үйлс 5:29).

12 Бурхны санаачилсан тэргүүллийн зарчим амьдралын бүх хүрээнд хамаатай. Бүх хүн Бурханд захирагддаг болох тэр цагийг бид итгэлийн нүдээр хардаг (1 Кор. 15:27, 28). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дуртайяа хүлээн зөвшөөрч, түүнд үүрд мөнхөд захирагдах хүмүүс асар их ивээл хүртэж, сайшаалыг нь хүлээнэ!

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах