Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бм бүлэг 13 х. 135-144
  • Бурхны өгсөн амийг эрхэмлэх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны өгсөн амийг эрхэмлэх нь
  • Библиэс юу мэдэж авах вэ?
  • Библийн сургаал-ээс унших
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХАН АМИЙГ ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?
  • АМИЙГ АРИУН ГЭЖ ҮЗЭХ НЬ
  • ЦУСЫГ ЦОРЫН ГАНЦ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭДЭГ
  • Та амийг Бурхны өгсөн бэлэг гэж эрхэмлэдэг үү?
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Амийн бэлгийг зөв үнэлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Амийг Бурхны бэлэг гэж үздэгээ харуулах нь
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
Библиэс юу мэдэж авах вэ?
бм бүлэг 13 х. 135-144

БҮЛЭГ 13

Бурхны өгсөн амийг эрхэмлэх нь

1. Хэн бидэнд амь өгсөн бэ?

ЕХОВА бол «амьд Бурхан» төдийгүй амьтай бүхнийг бүтээсэн (Иеремиа 10:10). Библид «Та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн» гэж байдаг (Илчлэл 4:11). Ехова Бурхан бол амийн Эх булаг юм. Амь бол Бурхны өгсөн үнэтэй бэлэг (Дуулал 36:9-ийг уншина).

2. Яавал жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах вэ?

2 Ехова бидэнд хоол хүнс, ус агаар гээд амьдрахад зайлшгүй шаардлагатай бүхнийг өгдөг (Үйлс 17:28). Түүгээр ч зогсохгүй амьдралын сайн сайхныг эдлээсэй гэж хүсдэг (Үйлс 14:15–17). Жинхэнэ ёсоор жаргалтай амьдаръя гэвэл Еховагийн хууль тушаалыг сахих хэрэгтэй (Исаиа 48:17, 18).

БУРХАН АМИЙГ ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

3. Дүүгээ алсан Каиныг Ехова яасан бэ?

3 Ехова хүний амийг маш их үнэ цэнтэй гэж үздэг. Жишээ нь Адам Ева хоёрын хүү Каин дүү Абелдаа уурлан хорсоход Ехова уураа барих хэрэгтэйг анхааруулсан. Гэвч Каин Еховагийн үгэнд оролгүй «дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав» (Эхлэл 4:3–8). Дүүгээ алсан Каиныг Ехова шийтгэж амийг эрхэмлэдгээ харуулсан (Эхлэл 4:9–11). Хүн уур хорсол, үзэн ядах сэтгэлд автахаараа харгис хэрцгий болдог учраас маш аюултай. Тийм хүн мөнх амьдрах боломжгүй (1 Ёохан 3:15-ыг уншина). Бид Еховад таалагдахын тулд бүх хүнийг хайрлаж сурах хэрэгтэй (1 Ёохан 3:11, 12).

4. Ехова амийг үнэ цэнтэй гэж үздэгээ Хуульдаа хэрхэн тусгасан бэ?

4 Энэ явдлаас хойш хэдэн мянган жилийн дараа Ехова Мосед Арван тушаал өгчээ. Уг тушаалд амийг үнэ цэнтэй гэж үздэгээ тусгасан байдаг. Жишээ нь «Чи хүн бүү ал» гэж заажээ (Дэд хууль 5:17). Хэрэв хүн санаатайгаар хүний аминд хүрвэл үхэх ялтай байв.

5. Ехова үр хөндөхийг юу гэж үздэг вэ?

5 Ехова үр хөндөхийг юу гэж үздэг вэ? Эхийн хэвлий дэх ургийн амийг ч үнэ цэнтэй гэж үздэг. Жирэмсэн эмэгтэйг гэмтээхэд хүүхэд нь эндсэн бол гэмтээсэн хүн үхэх ёстой гэдгийг Ехова израйлчуудад өгсөн Хуульдаа заажээ (Египетээс гарсан нь 21:22, 23-ыг уншина; Дуулал 127:3). Тэгэхээр үр хөндөж болохгүй нь тодорхой байна (Тайлбар 28-ыг үзнэ үү).

6, 7. Амийг үнэ цэнтэй гэж үздэгээ хэрхэн харуулах вэ?

6 Бид амь насаа болон бусдын амь насыг үнэ цэнтэй гэж үздэгээ хэрхэн харуулах вэ? Өөрийнхөө болон бусдын амь насанд халтай ямар ч зүйлийг хийх ёсгүй. Тийм учраас амны болон хамрын тамхи татах, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх нь буруу. Яагаад гэвэл биеэ хордуулж, бүр амь насаа алдаж мэднэ.

7 Ехова бидэнд амь нас, бие махбод өгсөн учраас таалалд нь нийцүүлж амьдрах учиртай. Өөрөөр хэлбэл амь нас, эрүүл мэндэд хортой муу зуршлаасаа сална гэсэн үг. Ингэвэл Еховад ариун гэж тооцогдоно (Ром 6:19; 12:1; 2 Коринт 7:1). Хэрэв бид амийг эрхэмлэхгүй бол амийн Эх булаг Еховад үйлчлэх боломжгүй. Муу зуршлаасаа салах нь амаргүй байлаа ч амийг үнэ цэнтэй гэж үзэн чадах бүхнээ хийдэг бол Ехова танд тусална.

8. Өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

8 Амь бол үнэтэй бэлэг гэдгийг мэдэж авлаа. Ехова биднийг өөрийнхөө болон бусдын амь насанд аюул учруулахгүйн тулд туйлын болгоомжтой байгаасай гэж хүсдэг. Тийм учраас бид машин, мотоцикл, бусад тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой байдаг. Бас хүчирхийллийн шинжтэй эсвэл амь насанд аюултай спорт сонирхдоггүй (Дуулал 11:5). Түүнээс гадна гэр орон, эргэн тойрныхоо аюулгүй байдлыг хангадаг. Ехова израйлчуудад «Чи шинэ байшин барихдаа дээвэр дээрээ хашлага хий. Хэн нэгэн хүн чиний байшин дээрээс унаж, цус урссан гэм нь гэрт чинь оногдуузай» гэж тушаажээ (Дэд хууль 22:8).

9. Амьтадтай хэрхэн харьцах ёстой вэ?

9 Амьтадтай хэрхэн харьцахыг ч Ехова чухалд үздэг. Хоол хүнсэнд хэрэглэх, хувцас хунар хийх, амь насаа хамгаалах зорилгоор амьтан алахыг Бурхан зөвшөөрчээ (Эхлэл 3:21; 9:3; Египетээс гарсан нь 21:28). Гэхдээ амьтадтай зэрлэг догшин харьцах юм уу зугаагаа гаргах зорилгоор алж устгах ёсгүй (Сургаалт үгс 12:10).

АМЬ ҮНЭ ЦЭНТЭЙ

  • Үр хөндөх ёсгүй

  • Бусдыг үзэн ядах ёсгүй

  • Амны болон хамрын тамхи, мансууруулах бодис хэрэглэх ёсгүй

1. Эхийн хэвлий дэх ураг; 2. Хайрцагтай тамхиа базаж байна; 3. Үндэс угсаагаараа ялгаатай найзууд

АМИЙГ АРИУН ГЭЖ ҮЗЭХ НЬ

10. Цус амийг төлөөлдөг нь юунаас харагддаг вэ?

10 Ехова цусыг ариун гэж үздэг. Учир нь цус амийг төлөөлдөг. Каиныг дүү Абелаа хөнөөсний дараа Ехова: «Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна» гэжээ (Эхлэл 4:10). Абелын цус амийг нь төлөөлж байсан учраас ийн хэлжээ. Тиймээс дүүгээ алсных нь төлөө Каиныг шийтгэсэн. Ехова Ноагийн үед болсон үерийн дараа цус амийг төлөөлдгийг дахин онцолжээ. Ноагийн гэрийнхэнд амьтны мах идэхийг зөвшөөрч «Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна» гэжээ. Гэхдээ Ехова: «Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй» гэж тушаасан (Эхлэл 1:29; 9:3, 4).

11. Бурхан израйлчуудад цусны талаар ямар тушаал өгсөн бэ?

11 Ехова цус идэж болохгүй гэж Ноад хэлснээсээ хойш 800 жилийн дараа ард түмэндээ «Израилийн хөвгүүдээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган, шороогоор дарах ёстой» гэж тушаажээ. Тэгээд цааш нь «цусыг идэх ёсгүй» хэмээн хэлсэн (Левит 17:13, 14). Ехова ард түмнээсээ цусыг ариун гэж үзэхийг хүссэн нь тодорхой харагдаж байна. Тэд мах идэж болох ч, цус идэж болохгүй байв. Мал, амьтныг хүнсэнд хэрэглэх зорилгоор төхөөрөхдөө цусыг нь газарт асгах ёстой байжээ.

12. Христийн жинхэнэ дагалдагчид цусыг юу гэж үздэг вэ?

12 Есүсийг нас барснаас хойш хэдэн жилийн дараа Иерусалим дахь хурлын ахлагчид, элчүүд Мосегийн хуулийн аль хэсэг Христийн дагалдагчдад хамаатайг ярилцахаар цугларчээ (Үйлс 15:28, 29-ийг уншина. Үйлс 21:25). Ехова тэдэнд цусыг ариун гэж үздэг хэвээрээ байгаагаа, үйлчлэгчид нь ч ариун гэж үзэх учиртайг ойлгуулжээ. Христийн эртний дагалдагчид цус идэж уух, цусыг нь зохих ёсоор юүлээгүй мах идэж болохгүй байв. Үүнийг зөрчих нь шүтээн шүтэх, садар самуун үйлдэх гэх мэтийн ноцтой нүгэл үйлдсэнээс өөрцгүй байв. Тийм учраас Христийн жинхэнэ дагалдагчид цус идэж уудаггүй байжээ. Бидний тухайд юу хэлж болох вэ? Ехова биднийг ч гэсэн цусыг ариун гэж үзээсэй гэж хүсдэг.

13. Христийн дагалдагчид яагаад цус сэлбүүлдэггүй вэ?

13 Тэгвэл Христийн дагалдагчид цус сэлбүүлдэггүй гэсэн үг үү? Тийм ээ, сэлбүүлдэггүй. Ехова бидэнд бас цус идэж ууж болохгүй гэж тушаасан. Хэрэв эмч танд архи ууж болохгүй гэж хэлбэл та судсаараа хийлгэх үү? Яалаа гэж! Үүнтэй адилаар цус идэж уухыг хориглосон нь цус сэлбэж болохгүй гэсэн үг юм (Тайлбар 29-ийг үзнэ үү).

14, 15. Христийн дагалдагч хүнд амийг эрхэмлэж, Еховад дуулгавартай байх нь хэр чухал бэ?

14 Хэрэв эмч цус сэлбүүлэхгүй л бол амиа алдана гэвэл яах вэ? Цусны талаарх Бурхны хуулийг сахих эсэхээ хүн бүр өөрөө шийдэх ёстой. Христийн дагалдагчид амийг Бурхны бэлэг хэмээн эрхэмлэдэг учраас амиа аврахын тулд цус сэлбэлтийг орлуулах эмчилгээний аргуудаас сонгодог. Гэхдээ бид ямар ч тохиолдолд цус сэлбүүлдэггүй.

15 Бид амьд явахыг хүсдэг ч цус сэлбүүлдэггүй. Яагаад гэвэл Бурхан цусыг ариун гэж үздэг. Бидний хувьд хуулийг нь зөрчин байж насаа уртасгаснаас Еховад дуулгавартай байх нь илүү чухал. Есүс: «Амиа аврахыг хүсдэг хэн боловч амиа алдана. Харин надаас болж амиа алдсан хэн боловч амилна» гэж хэлсэн (Матай 16:25). Бид Еховаг хайрладаг учраас дуулгавартай байхыг хүсдэг. Ехова бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг. Тиймээс бид Еховагийн адилаар амийг ариун, үнэ цэнтэй гэж үздэг (Еврей 11:6).

16. Үйлчлэгчид нь яагаад Бурханд дуулгавартай байдаг вэ?

16 Бурхны үнэнч үйлчлэгчид цусны талаарх хуулийг чанд сахих шийдвэр төгс байдаг. Тэд цусыг хүнсэнд хэрэглэдэггүй, эмчилгээний зорилгоор ч хэрэглэдэггүй.a Гэсэн хэдий ч амиа аврахын тулд цус сэлбэлтийг орлуулах эмчилгээний аргуудаас сонгодог. Амь ба цусыг бүтээсэн Ехова хүнд юу хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт тэд бат итгэдэг. Та бас итгэдэг үү?

ЦУСЫГ ЦОРЫН ГАНЦ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭДЭГ

17. Израйлчууд цусыг цорын ганц ямар зорилгоор хэрэглэдэг байсан бэ?

17 Мосегийн хуульд «Махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм» гэж байдаг (Левит 17:11). Нүгэл үйлдсэн израйлчууд Еховагаас өршөөл хүртэхийн тулд амьтнаар тахил өргөдөг байв. Ингэхдээ тахилч цусыг нь сүмд байдаг тахилын ширээ рүү асгадаг байжээ. Ехова израйлчуудад цусыг зөвхөн тахил өргөхөд хэрэглэхийг зөвшөөрчээ.

18. Есүс амиа өгснөөр бидэнд ямар боломж нээгдсэн бэ?

18 Есүс бидний нүглийг уучлуулахын тулд цусаа урсгаж, амиа өгснөөр амьтнаар тахил өргөдөг Мосегийн хууль хүчингүй болсон (Матай 20:28; Еврей 10:1). Есүсийн амь маш их үнэ цэнтэй байв. Яагаад гэвэл Ехова Есүсийн золих тахилд үндэслэн бүх хүнд мөнх амьдрах боломж олгосон (Ёохан 3:16; Еврей 9:11, 12; 1 Петр 1:18, 19).

Эмнэлэгт хэвтэж байгаа Гэрч эмэгтэй цусны талаарх Библийн итгэл үнэмшлээ эмчдээ тайлбарлаж байна

Амь ба цусыг ариун гэж үздэгээ хэрхэн харуулах вэ?

19. Бид «бүх хүний цусны буруугүй» байхын тулд яах ёстой вэ?

19 Амь хэмээх гайхалтай бэлэг өгсөн Еховадаа талархаад баршгүй! Есүст итгэвэл мөнх амьдрах боломжтойг бид хүмүүст мэдүүлэхийг хүсдэг. Бас хүмүүсийг хайрладаг учраас мөнх амьтай болоход нь туслахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ (Езекиел 3:17–21). Ингэсэн цагт «нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүйгээ мэдэгдэж байна. Би Бурхны санаа зорилгыг та нарт мэдүүлэхээс хойш суусан удаагүй» гэж хэлсэн элч Паул шиг ам бардам хэлж чадна (Үйлс 20:26, 27). Бид хүмүүст Еховагийн тухай болон амийг юу гэж үздэгийг нь мэдүүлдэг бол амь ба цусны үнэ цэнг ойлгодгоо батална.

a Цус сэлбэлтийг орлуулах эмчилгээний аргуудын талаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Бурхнаараа хайрлуулж явъя» номын 92–94-р хуудаснаас үзнэ үү.

ДҮГНЭЛТ

1. БУРХНЫ ӨГСӨН АМИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ

«Амийн эх булаг нь Танд бий» (Дуулал 36:9).

Амийг эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ?

  • Үйлс 17:28; Илчлэл 4:11

    Амь бол Бурхны өгсөн бэлэг юм. Бид амийг эрхэмлэх ёстой.

  • Египетээс гарсан нь 21:22, 23; Дэд хууль 5:17

    Хүний амь хөнөөх, үр хөндүүлэх ёсгүй.

  • 1 Ёохан 3:11, 12, 15

    Хүнийг үзэн ядах ёсгүй.

  • 2 Коринт 7:1

    Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх гэх мэтийн муу зуршлаасаа салах ёстой.

  • Дуулал 11:5

    Хүчирхийллийн шинжтэй зугаа цэнгэл болон спорт сонирхох ёсгүй.

2. АМЬ БА ЦУС

«Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг» (Левит 17:14).

Бурхан амь ба цусыг юу гэж үздэг вэ?

  • Эхлэл 4:10; Дэд хууль 12:23

    Цус амийг төлөөлдөг.

  • Эхлэл 9:3, 4

    Мах идэж болно. Харин цус идэж ууж болохгүй.

  • Үйлс 15:28, 29; 21:25

    Цусыг эмчилгээнд хэрэглэх нь цуснаас цээрлэ гэсэн Бурхны тушаалыг зөрчиж байгаа хэрэг.

  • Еврей 11:6

    Бидний амьдралын хамгийн чухал зүйл бол Еховатай тогтоосон харьцаа юм.

3. ЕХОВА ЦУСЫГ ГАНЦХАН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВШӨӨРДӨГ

«Бурхан Хүү Есүсийнхээ цусанд үндэслэн бүх нүглийг маань уучилдаг» (1 Ёохан 1:7).

Есүс амиа золиос болгон өгснөөр бидэнд ямар боломж нээгдсэн бэ?

  • Левит 17:11

    Библи бичигдэж байх үед нүгэл үйлдсэн израйлчууд Еховагаас өршөөл хүртэхийн тулд амьтнаар тахил өргөдөг байв. Тахилч цусыг нь тахилын ширээн дээр асгадаг байжээ.

  • Матай 20:28; Еврей 9:11–14

    Есүс бидний нүглийг уучлуулахын тулд цусаа урсган амиа өгснөөр амьтнаар тахил өргөдөг Мосегийн хууль хүчингүй болсон.

  • Ёохан 3:16

    Есүсийн амь маш их үнэ цэнтэй. Яагаад гэвэл Есүст итгэдэг бүх хүнд Ехова мөнх амьтай болох боломж өгсөн.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах