Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 11
  • Яавал Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртэх вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Яавал Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртэх вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Библи унших нь ашигтай бөгөөд тааламжтай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Библи танд ямар ашигтай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Библи танд ямар ашигтай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн удиртгал хичээл
  • Юунаас эхлэх хэрэгтэй вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 11
11-р хичээл. Нэг эмэгтэй гэрийн ажлаасаа түр амсхийх зуураа Библи уншиж байна.

ХИЧЭЭЛ 11

Яавал Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртэх вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Танд том ажлаас сүрдэж байсан үе бий юү? Тэр үед ажлаа хялбарчлахын тулд бага багаар хийхээр төлөвлөж байсан биз ээ. Одоо та Библи уншина гэхээс сүрдэж байж болох юм. «Хаанаас нь эхэлж унших вэ?» гэж бодогдож байна уу? Библийг шимтэн уншиж судлахад тань тус болох хялбар аргуудыг энэ хичээлээр үзье.

1. Библийг яагаад тогтмол унших хэрэгтэй вэ?

Библи буюу «[Еховагийн] хуулийг» тогтмол уншвал жаргалтай, зөв, сайхан амьдарна (Дуулал 1:1–3-ыг уншина уу). Эхний ээлжид өдөр бүр хэдхэн минут уншиж үзээрэй. Бурхны Үгтэй танилцахын хэрээр шимтэн унших хүсэл төрнө.

2. Библийг яаж уншвал үр өгөөжтэй вэ?

Библи уншиж үр өгөөжийг нь хүртье гэвэл үе үе түр зогсоод уншиж байгаа юмныхаа талаар бодох хэрэгтэй. Унших, эргэцүүлэн бодох нь хоёулаа чухал (Иошуа 1:8). Библи уншихдаа дараах асуултыг тунгаан бодоорой. Эндээс Ехова Бурхны тухай юу мэдэж болох вэ? Уншиж мэдсэнээ амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ? Бусдад туслахын тулд эдгээр зүйлийг яаж ашиглах вэ?

3. Библи унших цаг яаж гаргах вэ?

Олон хүний хувьд Библи унших цаг гаргах амаргүй байдаг. Танд бас амаргүй байдаг уу? Тийм бол «цагаа зөв ашиглахыг» хичээгээрэй (Эфэс 5:16). Өдөр бүр Библи уншдаг тогтсон цагтай болоорой. Зарим хүн өглөө эрт, зарим нь өдрийн цагаар, тухайлбал цайныхаа цагаар уншдаг. Орой унтахынхаа өмнө уншдаг хүмүүс ч бий. Таны хувьд хэзээ унших нь хамгийн тохиромжтой вэ?

УХАЖ ОЙЛГОЁ

Яавал Библиэ шимтэн унших вэ? Библийн хичээлээ үр өгөөжтэй болгохын тулд яаж бэлдэх вэ? Хариуг нь мэдэж аваарай.

Зургууд: Нэг хоолонд яваандаа дуртай болсон хүү. 1. Хоолоороо тоглож байна. 2. Жаахан томорсон хойноо идэж сурчээ. 3. Хожим нь бүр дурлаж иддэг болжээ.

Идэж сураагүй хоолны амтанд орж болдог шиг Библийг бас унших дуртай болох боломжтой

4. Библи унших дуртай болоорой

Библийг уншиж хэвших нь амаргүй байж болох юм. Гэхдээ идэж сураагүй хоолны амтанд орж болдог шиг Библи унших «дуртай болох» боломжтой. 1 Петр 2:2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библийг өдөр бүр уншаад байвал яваандаа шимтэн уншдаг болох болов уу?

ВИДЕОГ хамт үзээд зарим хүн яаж Библи унших дуртай болсныг мэдэж аваарай. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Бурхны Үгийг хайрладаг залуус» (5:33)

  • Видеонд гарсан залуучууд ямар ямар саадыг давсан бэ?

  • Библиэ тогтмол уншихад нь юу тус болсон бэ?

  • Тэд Библиэ ямар сонирхолтой аргаар уншдаг болсон бэ?

Зөвлөмж

  • Орчин цагийн хэлээр бичсэн, үнэн зөв орчуулгыг сонгох. «Шинэ ертөнц орчуулга»-ыг эх хэлээрээ эсвэл сайн мэддэг хэлээрээ уншаарай.

  • Хамгийн сонирхолтой гэж бодсон хэсгээсээ эхэлж унших. «Библийг уншиж эхэлцгээе» гэсэн жагсаалтаас сонгож болох юм.

  • Уншсан хэсгээ тэмдэглэх. Энэ номд буй «Уншсанаа тэмдэглээрэй» гэсэн жагсаалтын дагуу уншаарай.

  • JW Library® апп-ыг ашиглах. Ухаалаг утас, цахим хэрэгслээрээ Библийг хүссэн газраа уншиж, сонсох боломжтой.

  • «Бурхны Үгийг судлах хөтөч»-ийг үзэх. Уг товхимолд Библийг шимтэн уншихад тань тустай газрын зураг, хүснэгтүүд бий.

5. Библийн хичээлдээ бэлдэж байгаарай

Дуулал 119:34-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библи унших, хичээлдээ бэлдэхээсээ өмнө яагаад залбирах хэрэгтэй вэ?

Библийн хичээлээсээ бүрэн дүүрэн ач тус хүртэхийн тулд яах вэ? Хичээл болгондоо бэлдэхдээ дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.

  1. А. Хичээлийн оршил хэсгийг уншаарай.

  2. Б. Библийн зүйлүүдийг нээж уншаад, үзэж байгаа хичээлтэйгээ ямар холбоотойг бодоорой.

  3. В. Асуултын хариу болсон гол үгийг тодруулаарай. Ингэвэл дараа нь ярилцахад дөхөм болно.

Зургууд: Библийн хичээлдээ бэлдэж буй эмэгтэй. А. Хичээлийн эхний нүүрийг уншиж байна. Б. Дурдсан Библийн зүйлүүдийг нээж уншиж байна. В. Хичээлийн гол үгнүүдийг тодруулж байна.

Танд сонирхуулахад

Еховагийн Гэрчүүд Библийн янз бүрийн орчуулгыг уншсаар ирсэн. Гэхдээ «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ыг илүүд үздэг. Яагаад гэвэл Бурхны нэр гардаг, үнэн зөв, ойлгомжтой орчуулга юм. («Еховагийн Гэрчүүд өөрийн гэсэн Библитэй юү?» гэсэн веб өгүүллийг үзнэ үү).

ЗАРИМ ХҮН: «Надад Библи уншиж судлаад байх зав ч алга, чадал ч алга» гэдэг.

  • Танд Библи уншиж судлах нь ямар санагддаг вэ?

ДҮГНЭЛТ

Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртье гэвэл унших цаг гаргаж, ойлгохын тулд залбирч, хичээл болгондоо бэлдэж байгаарай.

Давтах асуулт

  • Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

  • Та Библиэ хэзээ уншиж судалж байя гэж бодож байна вэ?

  • Библийн хичээлдээ бэлдэж байх нь яагаад чухал вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Библийг илүү үр өгөөжтэй унших зарим аргыг мэдэж аваарай.

«Библийг ойлгож уншъя гэвэл» («Харуулын цамхаг» 2017 №1)

Библийг ямар 3 аргаар уншиж болохыг мэдэж аваарай.

«Библи надад тустай ном уу?—1-р хэсэг: Библиэсээ эрэл хайгуул хийгээрэй» (Веб өгүүлэл)

Библийг яаж уншвал сонирхолтой вэ?

«Библи надад тустай ном уу?—2-р хэсэг: Библи унших сонирхолтой аргууд» (Веб өгүүлэл)

Библийг олон жил уншсан хүмүүсээс туршлага судалъя.

«Бие дааж үр өгөөжтэй судлах нь» (2:06)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах