Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 54
  • «Итгэмжит, ухаалаг боол» ямар үүрэгтэй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Итгэмжит, ухаалаг боол» ямар үүрэгтэй вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Бурхны ард түмнийг өнөөдөр хэн удирддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Өнөө үед Удирдах Зөвлөл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Христ ба итгэмжит боолыг үнэнчээр дэмжигтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Итгэмжит нярав ба түүний төлөөлөгч Удирдах Зөвлөл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 54
54-р хичээл. Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл хуралдаж байна.

ХИЧЭЭЛ 54

«Итгэмжит, ухаалаг боол» ямар үүрэгтэй вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Есүс бол хурлын тэргүүн (Эфэс 5:23). Тэрбээр дагалдагчдаа тэнгэрээс удирддаг. Яаж тэр вэ? «Итгэмжит, ухаалаг боолыг» томилж, тэднээр заавар зөвлөгөө өгүүлдэг (Матай 24:45-ыг уншина уу). Тэд Есүсээс тодорхой хэмжээний эрх мэдэл авсан хэдий ч Есүст дуртайяа захирагдаж, ах дүүст нь үйлчилдэг. Тэгвэл «итгэмжит, ухаалаг боол» гэж чухам хэн бэ? Бидэнд яаж санаа тавьдаг вэ?

1. «Итгэмжит, ухаалаг боол» гэж хэн бэ?

Ехова эрт үеэс ард түмнээ тодорхой нэг хүн юм уу цөөн хэдэн хүнээр удирдуулж ирсэн (Малахи 2:7; Еврей 1:1). Жишээлбэл Есүсийг нас барсны дараа Иерусалим дахь элчүүд, ахлагчид ард түмнийг нь удирдаж байжээ (Үйлс 15:2). Энэ жишгээр орчин үед Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл дэлгэрүүлэх ажлыг удирдаж, бэлгэдлийн хоолоор хангадаг. Тэд бол Есүсийн «томилсон итгэмжит, ухаалаг боол» юм (Матай 24:45б). Удирдах Зөвлөлийн гишүүд бүгдээрээ Бурхны агуу хүчээр тослогдсон ахлагчид байдаг. Тэд дэлхий дэх амьдралаа дуусгаад Христтэй хамт тэнгэрээс захирах цагаа хүсэн хүлээдэг.

2. Итгэмжит боолын өгдөг хоол унд гэж юу вэ?

Есүс дагалдагчдадаа «цагт нь хоол унд өгүүлэхээр» итгэмжит боолыг томилсон (Матай 24:45а). Хүн шим тэжээлтэй хоол идэхээрээ эрч хүчтэй, эрүүл чийрэг байдаг. Үүн шиг итгэмжит боолын бэлдэж өгдөг бэлгэдлийн хоол буюу Бурхны Үгэнд үндэслэсэн заавар зөвлөгөөг авдаг хүн эрч хүчтэй болж, Еховадаа үнэнч үйлчилдэг. Бас Есүсийн даалгасан ажлыг сайн хийдэг (1 Тимот 4:6). Хэрэв цуглаан, чуулганд сууж, Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж, видео үздэг бол бэлгэдлийн хоолноос хүртэж байна гэсэн үг. Ингэж хүртдэг хүн Еховагийн хүслийг ойлгож, түүнтэй улам дотносдог.

УХАЖ ОЙЛГОЁ

Бидэнд «итгэмжит, ухаалаг боол» буюу Удирдах Зөвлөл яагаад хэрэгтэйг мэдэж аваарай.

Зургууд: Дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүд Удирдах Зөвлөлөөс удирдамж заавар авч, биелүүлж байгааг дүрсэлсэн байна. 1. Нэг гэр бүл JW телевизийн хөтөлбөр үзэж байна. 2. Гэрчүүд тусламжийн ажилд сайн дураараа оролцож тусламжийн барааг ачааны машинд ачиж байна. 3. Хоёр Гэрч дугуйтай тавиурын хажууд зогсоод дэлгэрүүлж байна. 4. Цуглааны үеэр нэг ахлагч хуралд зориулсан захиа уншиж байна.

Удирдах Зөвлөл дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийг бэлгэдлийн хоолоор хангаж, удирдамж заавар өгч, бодит тусламж үзүүлдэг

3. Еховагийн ард түмэн зохион байгуулалттай байх ёстой

Удирдах Зөвлөл Есүсийн зааврыг дагаж Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг удирддаг. Нэгдүгээр зуунд ч тэгдэг байсан. ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Ехова ард түмнээ зохион байгуулдаг» (6:18)

1 Коринт 14:33, 40-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова ард түмнээ зохион байгуулалттай байлгахыг хүсдэгийг энэ зүйлүүд яаж баталж байна вэ?

4. Итгэмжит боол дэлгэрүүлэх ажлыг удирддаг

Христийн эртний дагалдагчдын хамгийн гол ажил нь дэлгэрүүлэх ажил байсан. Үйлс 8:14, 25-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Христийн эртний дагалдагчдад дэлгэрүүлэх ажилтай холбоотой зааврыг хэн өгдөг байсан бэ?

  • Петр Ёохан хоёр элчүүдийн зааврыг яаж биелүүлсэн бэ?

Удирдах Зөвлөлийн зохион байгуулдаг хамгийн чухал ажил бол дэлгэрүүлэх ажил. ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Дэлгэрүүлэх ажлыг голлон анхаарах нь» (1:24)

Дэлгэрүүлэх ажил хэчнээн чухал болохыг Есүс хэлсэн. Марк 13:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Удирдах Зөвлөл дэлгэрүүлэх ажлыг яагаад маш чухалд үздэг вэ?

  • Энэ ажлыг дэлхий даяар зохион байгуулахад «итгэмжит, ухаалаг боол» гол үүрэгтэй гэж яагаад хэлж болох вэ?

5. Итгэмжит боол заавар зөвлөгөө өгдөг

Удирдах Зөвлөл дэлхий дахинд буй Христийн дагалдагчдын үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Тэгвэл тэд яаж шийдвэр гаргадаг вэ? Нэгдүгээр зуунд яадаг байсныг авч үзье. Үйлс 15:1, 2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Христийн эртний дагалдагчид юунаас болоод санал зөрөлдсөн бэ?

  • Энэ санал зөрөлдөөнийг шийдүүлэхийн тулд Паул, Барнаб болон бусад хүн хэнд хандсан бэ?

Үйлс 15:12–18, 23–29-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нэгдүгээр зууны Удирдах Зөвлөл шийдвэр гаргахаасаа өмнө Бурхны үзэл бодлыг мэдэхийн тулд юу хийсэн бэ? ( 12, 15, 28-р зүйлийг үзнэ үү).

Үйлс 15:30, 31; 16:4, 5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Удирдах Зөвлөлийг заавар өгөхөд итгэл нэгтнүүд нь яаж хүлээж авсан бэ?

  • Зааврыг нь дагасан тэднийг Ехова яаж ивээсэн бэ?

2 Тимот 3:16; Яаков 1:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Өнөө үед Удирдах Зөвлөл яаж шийдвэр гаргадаг вэ?

ЗАРИМ ХҮН: «Удирдах Зөвлөлийн үгийг дагавал бусдаар толгойгоо мэдүүлж байна аа л гэсэн үг» гэдэг.

  • Удирдах Зөвлөлийг Есүс удирддагт та итгэж байна уу? Яагаад?

ДҮГНЭЛТ

Удирдах Зөвлөл бол Христийн томилсон «итгэмжит, ухаалаг боол» мөн. Тэд дэлхий дахинд буй Христийн дагалдагчдад удирдамж заавар өгч бэлгэдлийн хоолоор хангадаг.

Давтах асуулт

  • «Итгэмжит, ухаалаг боолыг» хэн томилсон бэ?

  • Удирдах Зөвлөл бидэнд яаж санаа тавьдаг вэ?

  • Та Удирдах Зөвлөлийг «итгэмжит, ухаалаг боол» гэдэгт итгэж байна уу?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Удирдах Зөвлөл хэрхэн зохион байгуулалттай ажилладгийг мэдэж аваарай.

«Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл гэж юу вэ?» (Веб өгүүлэл)

Удирдах Зөвлөл үнэн зөв мэдээлэлд тулгуурласан ном хэвлэл, видеог бидэнд яаж бэлдэж өгдөг вэ?

«Үнэн зөв ном хэвлэл гаргах нь» (17:18)

Ехова Удирдах Зөвлөлийг удирдан чиглүүлдгийг цуглаан, чуулганууд яаж баталдаг вэ?

«Ехова ард түмнээ сургадаг» (9:39)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах