Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 7/1 х. 16
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • Бурхантай яаж танилцах вэ?
    Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун
  • Зүгээр л нэг буруу ойлголт уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Библийг уншиж ач тусыг нь хүртэцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?
    Библийн тухай мэдэх хүсэлтэй юү?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 7/1 х. 16

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Библи гэдэг номыг ойлгох боломжтой юу?

Библи бол Бурхны бичүүлсэн ном юм. Библийг халамжтай эцгийн хүүхдүүддээ бичсэн захидалтай зүйрлэж болно (2 Тимот 3:16). Бурхан ямар хүнийг таалдаг, ямар учраас муу муухай явдлыг хүлцэн зөвшөөрдөг, ирээдүйд хүн төрөлхтний төлөө юу хийхээ Библиэр тайлбарладаг. Гэвч шашны удирдагчид Библийн сургаалыг мушгин гуйвуулсны балгаар олон хүн Библийг ойлгохын аргагүй ном гэж үздэг болсон (Үйлс 20:29, 30).

Ехова Бурхан хүмүүсийг өөрийнх нь тухай үнэнийг мэдээсэй гэж хүсдэг. Тийм учраас, хэнд ч ойлгомжтой ном бичүүлсэн (1 Тимот 2:3, 4-ийг уншина уу).

Библийг ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

Ехова Библийг бичүүлснээс гадна уг номыг ойлгоход тусалдаг. Тэрбээр хүмүүсийг сургахаар Есүсийг илгээсэн (Лук 4:16–21). Есүс Судрын зүйлийг нэг нэгээр нь тайлбарлан ойлгуулж хүмүүст тусалж байв (Лук 24:27, 32, 45-ыг уншина уу).

Есүс эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх зорилгоор христиан хурлыг байгуулсан (Матай 28:19, 20). Орчин үед Есүсийн жинхэнэ дагалдагчид Бурхны тухай Библийн сургаалыг ойлгоход нь хүмүүст тусалдаг. Хэрэв та Библийн сургаалыг ойлгохыг хүсдэг бол Еховагийн Гэрчүүд танд дуртайяа тусална (Үйлс 8:30, 31-ийг уншина уу).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах