Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 6/15 х. 32
  • Санаж байна уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Санаж байна уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Ижил төстэй материал
  • Библийг сахиус болгохоос болгоомжил
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Уншигчдын асуулт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Есүс утга учиртай амьдрахын жишээ үзүүлсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Таныг Еховагаас юу ч бүү холдуулаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 6/15 х. 32

САНАЖ БАЙНА УУ?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Библиэр мэргэлэх гэж яахыг хэлдэг вэ? Христианууд үүнд яаж хандах ёстой вэ?

Библийг таамгаар нээж, нүдэндээ анх өртсөн тэр зүйлийг уншвал хэрэгтэй зөвлөгөөгөө олж авна гэж итгэдэг хүмүүс бий. Харин жинхэнэ христианууд мэргэ төлгө, ид шидээр хөөцөлддөггүй. Бурхны удирдлага заавар, үнэн зөв мэдлэг олж авахын тулд Библи судалдаг. —12/15, хуудас 3.

«Дэлхий» өнгөрнө гэснийг юу гэж ойлгох вэ?

«Дэлхий» өнгөрнө гэсэн нь Бурхны санаа зорилгын дагуу амьдардаггүй хүний нийгэм устаж үгүй болохыг хэлжээ (1 Иох. 2:17, МАБ). Дэлхий сөнөхгүй. Бурханд үнэнч хүмүүс эсэн мэнд үлдэнэ. —1/1, хуудас 5-7.

Хэдийгээр Абел үхсэн боловч бидэнтэй ярьдаг гэхийн учир юу вэ? (Евр. 11:4)

Тэрбээр «итгэлээр ярьсаар байна». Бид Абелаас суралцаж, түүнийх шиг бат итгэлтэй болох учиртай. Үлдээсэн жишээ нь одоо ч ач тустай. —1/1, хуудас 12.

Буруу шийдвэр гаргаж Бурхнаас холдож хөндийрөхгүйн тулд юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

Ажил албыг хэтэрхий чухалд үзэх, амралт чөлөөт цагаа зохисгүй өнгөрөөх, хурлаас хасагдсан дотны хүнтэйгээ харьцаа холбоотой байх, сүүлийн үеийн техник хэрэгслийг зүй бусаар ашиглах, эрүүл мэндээ хэт анхаарах, мөнгөнд шунах, өөрийн үзэл бодол, байр суурийг бусдынхаас дээгүүр тавих зэргийг дурдаж болно.—1/15, хуудас 12-21.

Амилсан хүмүүс хаана амьдрах вэ?

144 000 хүн тэнгэрт амьдарна. Ихэнх хүн дэлхий дээр амилж мөнх амьдарна —4/1, хуудас 6.

Израильчууд «зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» гэснийг юу гэж ойлгох вэ? (Иер. 9:26)

Израильчууд зөрүүдлэн Бурханд тэрсэлсэн бөгөөд хүсэл таалалд нь харш бодол санаа, хүсэл эрмэлзэл, сэдэл хандлагатай байсан гэсэн үг. Тэд энэ бүхнийг зүрхнээсээ авч хаях шаардлагатай байв (Иер. 5:23, 24). —3/15, хуудас 9, 10.

Бурхны байгууллагын дэлхий дэх хэсэг ямар бүрэлдэхүүнтэй вэ?

Удирдах Зөвлөл, Салбарын хороо, явуулын харгалзагч, ахлагчдын зөвлөл, хурал, дэлгэрүүлэгч. —4/15, хуудас 29.

Израильчууд гэмт хэрэгтнүүдийг шонд хадаж цаазалдаг байсан уу?

Үгүй. Эрт үед бусад үндэстэн гэмт хэрэгтэнг ийм аргаар цаазалдаг байв. Харин Еврей Судар бичигдэж байх үеийн израильчууд гэмт хэрэгтэнг эхлээд чулуугаар цохих зэргээр амийг нь хороодог байсан (Лев. 20:2, 27). Дараа нь бусдад сануулга болгохын тулд хүүрийг нь шонд өлгөдөг байжээ. —5/15, хуудас 13.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах