Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 10/1 х. 3
  • Санаа зовоох зүйл хаа сайгүй байна!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Санаа зовоох зүйл хаа сайгүй байна!
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Ижил төстэй материал
  • Айж түгшдэг бол яах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Гэр бүлийнхээ төлөө санаа зовдог уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 10/1 х. 3

ОНЦЛОХ СЭДЭВ | САНАА ЗОВЖ ЯВДАГ БОЛ ЯАХ ВЭ?

Санаа зовоох зүйл хаа сайгүй байна!

«Хоол ундны юм авах гээд дэлгүүр ортол жигнэмгээс өөр юу ч байдаггүй. 10 000 дахин үнэтэй болсон байсан! Маргааш нь иртэл юу ч байгаагүй»—Пол, Зимбабве.

«Нөхөр маань надаас сална гэлээ. Яах ч учраа олоогүй. Хоёр хүүхэд маань эцэггүй өсөх нь, яана даа»—Жанет, АНУ.

«Түгшүүрийн дохио дуугарангуут орон доогуураа орлоо. Тэгж байтал бөмбөг дэлбэрэв. Би ерөөсөө тайвширч чадахгүй, гар минь чичирсээр л байсан»—Алона, Израиль.

Дайн, ядуурал, тахал, амьдралд тулгарах янз бүрийн бэрхшээлээс болж санаа зовж буй эрэгтэй

Бид айдас түгшүүртэй «хэцүү цагт» амьдарч байна (2 Тимот 3:1). Санхүүгийн хямрал, гэр бүл салалт, дайн дажин, өвчин тахал, байгалийн болон хүнээс үүдэлтэй гамшиг олон хүнийг зовоодог. Бас «Ингэж өвдсөөр байгаад хорт хавдартай болох вий дээ», «Үр хүүхдүүдийн минь ирээдүй ямар байх бол?» гэж бодоод, шаналж явдаг хүн олон бий.

Санаа зовох нь хүнд байдаг л зүйл. Ер нь шалгалт шүүлэг, тоглолт юм уу, ажлын ярилцлагын өмнө сандардаг. Болзошгүй аюулаас болгоомжилж айх нь ч зүйн хэрэг. Гэхдээ байнга, хэт их айж түгших нь хор хөнөөлтэй. Саяхан явуулсан хэд хэдэн судалгаанд 68 000 гаруй хүн оролцжээ. Уг судалгаагаар, бага ч гэсэн тайван бус байвал эрт нас барах эрсдэлтэй нь тогтоогдсон. Тийм болохоор Есүс «бүү санаа зов» гэж зөвлөсөн байдаг. Бас «Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?» гэж хэлсэн. Үнэхээр ч санаа зовлоо гээд юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ. (Матай 6:25, 27). Тэгвэл санаа зовохгүй байхын тулд яах хэрэгтэй вэ?

Мэргэн зөвлөгөөг амьдралдаа мөрдлөгө болгож, Бурханд найдан, ирээдүйгээ итгэлтэйгээр хардаг бол санаа зовох зүйлгүй. Зовлон бэрхшээл тулгарсан ч айж сандрахгүй. Пол, Жанет, Алона нар айдсаа хэрхэн ялсныг дараагийн өгүүллээс уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах