ОНЦЛОХ СЭДЭВ | БҮХ ХҮНД ЗОРИУЛСАН ОНЦГОЙ БЭЛЭГ
«Би ийм гоё бэлэг ерөөсөө авч байгаагүй»
Энэ үгийг 13 настай нэгэн охин хэлжээ. Тэрээр хөөрхөн хав бэлгэнд авсан аж. Нэгэн ажил хэрэгч эмэгтэй, ахлах сургуульд байхдаа ааваасаа компьютер авчээ. Тэр бэлэг амьдралыг нь өөрчилсөн гэнэ. Нэгэн залууд эхнэр нь хуримын ойн баярын ил захидал хийгээд бэлэглэжээ. Авч байсан бэлгүүдээс нь хамгийн гоё нь байв.
Хүмүүс жил бүр онцгой өдрөөр, найздаа эсвэл дотныхоо хүнд тохирсон бэлэг хайж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулдаг. Ихэнх нь дээр дурдсантай адил талархлын үг сонсохыг хүсдэг. Та яадаг вэ? Сэтгэлд нь нийцсэн бэлэг хүнд өгмөөр байна уу? Та өөрөө тийм бэлэг авахыг хүсдэг үү?
Бэлэг өгч авах тухай бодоход л сайхан санагддаг. Яагаад гэвэл бэлэг нь авч байгаа хүнийг төдийгүй өгч байгаа хүнийг баярлуулдаг. Библид «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж байдаг (Үйлс 20:35). Өгсөн бэлгийг нь өндөр үнэлбэл хүн бүр ч илүү жаргалтай болдог.
Хүнд бэлэг өгөхийн жаргалыг жинхэнэ ёсоор мэдэрье гэвэл яах хэрэгтэй вэ? Ямар бэлэг өгвөл хүнийг баярлуулах вэ? Үнэтэй цайтай биш ч, үнэ цэнтэйд тооцогдох бэлэг өгье гэвэл яах хэрэгтэй вэ?