Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 11 сар х. 31
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Ижил төстэй материал
  • Та бол итгэмжит нярав мөн!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Итгэмжит нярав ба түүний төлөөлөгч Удирдах Зөвлөл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Христ ба итгэмжит боолыг үнэнчээр дэмжигтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 11 сар х. 31
Эртний Египетэд нярав хүн ажилчдыг хариуцдаг байжээ

Таны мэдлэгт

Эрт цагт нярав хүн ямар үүрэгтэй байсан бэ?

Библи бичигдэж байх үеийн нярав хүн айл өрхийн аж ахуйг эсвэл өмч хөрөнгийг хариуцдаг байжээ. «Нярав» гэдэг утгатай еврей, грек үгийг заримдаа гэрийн даамал гэж орчуулдаг.

Иаковын хүү Иосефыг Египетэд байхад эзэн нь түүнийг гэрийнхээ даамал болгож «бүх эд хөрөнгөө даатгасан» (Эх. 39:2–6). Хожим нь Иосеф Египетийн хааны дараа орох албан тушаалтан болоод гэрийнхээ бүх хэргийг няравтаа хариуцуулжээ (Эх. 44:4).

Есүсийн үед газрын эзэд их төлөв тариалангийн талбайгаасаа хол, хотод амьдардаг байв. Тийм учраас талбайд нь ажилладаг хүмүүсийг байнга харгалзах даамалтай байжээ.

Ямар хүнийг нярав буюу даамлаар томилдог байсан бэ? Нэгдүгээр зууны Ромын зохиолч Колумеллагийн хэлснээр, даамлаар томилогдсон хүн «энэ ажилд мэргэшсэн» байх ёстой байжээ. Зан авирын хувьд «хэтэрхий зөөлөн биш, бас харгис хатуу биш» хүнийг томилно. «Хамгийн гол нь худлаа мэдэмхийрэх ёсгүй, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой» хэмээн цааш нь бичжээ.

Бурхны Үгэнд Христийн дагалдагчдын хурлын үйл ажиллагааг бичихдээ нярвыг жишээ болгосон байдаг. Тухайлбал, элч Петр итгэл нэгтнүүддээ Бурхнаас авсан чадвараа ашиглахыг уриалахдаа «Бурхны нигүүлслийг хүртдэг сайн нярав та нар ... нэг нэгэндээ үйлчил» гэжээ (1 Петр 4:10).

Есүс бас нярвыг жишээ болгон ярьсныг Лук 16:1–8-д тэмдэглэсэн байдаг. Түүнээс гадна, хаан ширээнд залран байх үеийнхээ шинж тэмдгийг дагалдагчдадаа хэлж өгөхдөө «итгэмжит, ухаалаг боол» буюу «итгэмжит нярвыг» томилохоо амласан. Тэрхүү нярвын гол үүрэг нь төгсгөлийн үед Христийн дагалдагчдыг «хоол ундаар» тогтмол хангах юм (Мат. 24:45–47; Лук 12:42). Итгэмжит нярвын бэлтгэн гаргасан итгэл батжуулам ном хэвлэл дэлхийн өнцөг булан бүрд хүрч байгаа нь үнэхээр талархууштай явдал мөн!

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах